Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/03394

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/03394

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Э /РД:***********/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 436 920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 436 920 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 218 460 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 218 460 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 6 879 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 6 879 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ