Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/03434

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/03434

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

Нэхэмжлэгч:Т ББСБ ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК /РД:*******/,

Хариуцагч: Ү.М /РД:************/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 67 367 791 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч Ү.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 67 367 791 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 11 800 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13 000 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 16 567 791 төгрөгийг тус тус төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 564 988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 282 494 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 282 494 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ