Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03509

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03509

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

Нэхэмжлэгч: Д.Ц /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК /РД:**********/-д холбогдох,

 

2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ***** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Цагаантуулын нэхэмжлэлтэй хариуцагч Т ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Ц нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т ХХК нь ажилгүй байсан хугацааны олговорт 18 000 000 төгрөгийг талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг гардаж авсанаас хойш ажлын 2 өдрийн дотор Д.Ц-н эзэмшлийн Голомт банкны ************ дугаартай данс руу шилжүүлэх, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-иас 318,150 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ