Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03510

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/03510

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Х /РД:***********/-т холбогдох

 

Гэрээний үүрэгт 172 198 251 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 172,198,251 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 72,198,251 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлөхөөр, тохиролцсон хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд ******* улсын дугаартай, ************* тоот арлын дугаартай, 2021 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Монголд орж ирсэн, мөнгөлөг өнгийн *********** /ландровер дэфэндэр нэг зуун арав/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,089,142 төгрөгийн 544,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Х-с улсын тэмдэгтийн хураамжинд 544,571 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 544,571 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ