Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/03520

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/03520

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: Г. банк ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.С /РД:************/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 204 839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 204 839 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 204,839 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,288 төгрөгийн 25,144 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с улсын тэмдэгтийн хураамжинд 25,144 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 25,144 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ