Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/03652

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 13 өдөр              Дугаар 183/ШШ2024/03652                   Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Баянгол дүүргийн газрын нэхэмжлэлтэй, В ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 31 781 955 төгрөг төлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 31 781 955 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 31 781 955 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, үлдэх 30 281 955 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд сар бүр 6 056 391 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ваяс менежмент ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 317 310 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН