| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/04976/И |
| Дугаар | 183/ШШ2024/03530 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 183/ШШ2024/03530
| 2024 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2024/03530 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Х банк ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.С /РД:**********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10 779 139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,779,139.44 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 779,139.44 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,416 төгрөгийн 93,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С-с улсын тэмдэгтийн хураамжинд 93,708 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 93,708 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ