Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/03534

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/03534

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: И. ББСБ ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б /РД:*************/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 204 839 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,769,455 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,169,455 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,261 төгрөгийн 37,630.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд 37,630.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 37,630.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ