Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 422

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Халтарын

А од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж, хэргийг

хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705004690125

дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан

хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт

төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,

хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт

оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч А  2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн

11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мастер нэртэй автозасварын газар

Э.Цолмонхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт

холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг

шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А  шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтад хэргийн

талаар мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед гаргасан үйлдэлдээ

гэмшиж байна гэв.

2

Хохирогч Э.Цолмонхүүгийн мөрдөн байцаалтад ”...2017 оны 8 дугаар сарын

20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх өөрийн ажиллуулдаг

Мастер нэртэй засварын газар ирсэн чинь танихгүй залуу уулзъя гэсэн. Би завгүй

байна гэсэн чинь араас гараад ирээч 5 минут уулзъя гэсэн. Би амжихгүй гэсэн

чинь ямар том пизда вэ гэж хэлээд хамар луу цохьсон. ...Яагаад намайг цохьсон

талаар мэдэхгүй. Тухайн үед би яаруу ажилтай байсан бөгөөд А  гялс

уулзаадахъя гээд байсан. Тэгэхээр нь би хүлээж байгаарай гэхэд араас дуудаад

ямар том пизда вэ гэхээр нь би салаавч гаргасан...тухайн үед Очироо машин

дотор байсан. Очироо хэрэг гарсаны дараа манайхаас 2-3 хоногийн дараа гарсан.

/хх-ийн 6-7/ гэсэн мэдүүлэг,

яллагдагчаар А  мөрдөн байцаалтад өгсөн“...2017 оны 8 дугаар

сарын дундуур Цолмонхүүгийн ажиллуулдаг мастер засварын газарт өөрийн

машинаа өгч засварлуулахаар болсон. Хэд хоногийн хугацаанд засварчин нь

ирээгүй миний машиныг янзлаагүй байсан бөгөөд хэд хоног намайг хүлээлгэсэн.

Тэгтэл Очироо гэх засварчин залуу нь хүн зодоод цагдаад шалгагдаж байгаа гээд

надаас мөнгө хэрэгтэй байна 300.000 төгрөг зээлээч гэхээр нь зээлсэн. Тохирсон

хугацаандаа би мөнгөө авахаар очиход Очироо захирал Цолмонхүүтэй уулзчих

гэж хэлсэн. Тэгээд Цолмонхүүтэй уулзаад мөнгөө авах гэтэл надтай уулзахгүй

томроод байсан. Тэгээд засварын газрын гадаа Цолмонхүү нь машиндаа суух гээд

явах гэхээр нь би хүлээж байдаа гялс уулзаадхъя чи яасан том юм бэ гээд

хэлчихсэн юм. Тэгтэл Цолмонхүү салаавч гаргахаар нь би нүүр рүү нь нэг удаа

гараараа цохьсон. ..би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 42/ гэсэн

мэдүүлэг,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017.8.22-ны өдрийн 10663 тоот

дүгнэлтэд: “...Э.Цолмонхүүгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын

нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь

мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн

17/ гэсэн дүгнэлт,

шүүгдэгч А ын хувийн байдалтай холбоотой оршин суух хаягийн

тодорхойлолт /хх-ийн 18/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 19/, иргэний

үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 20/, хүүхдийн төрсний гэрчилгээний

хуулбар /хх-ийн 21/, дипломын хуулбар /хх-ийн 22/, ял шалгах хуудас /хх-ийн 26/,

зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж

үнэлэв.

3

Шүүгдэгч А  2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр

хорооны нутаг дэвсгэрт байрлах Мастер нэртэй автозасварын газар Э.Цолмонхүүг зодож эрүүл

мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Цолмонхүүгийн”...би амжихгүй гэсэн чинь ямар том пизда вэ гэж

хэлээд хамар луу цохьсон, яллагдагч А ын“...Цолмонхүүтэй уулзаад

мөнгөө авах гэтэл надтай уулзахгүй томроод байсан...Цолмонхүү салаавч

гаргахаар нь би нүүр рүү нь нэг удаа гараараа цохьсон...” гэсэн мэдүүлгүүд, 10633

дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар

нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд

холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна

гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа

хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3

дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх

хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг

шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4

дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой

гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар

шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа

хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх

эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн

төлж баримтыг ирүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний

улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “шүүгдэгчийн гэмт

хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан

журмаар шийдвэрлэж өгнө үү, хохирогчоос гаргаж өгсөн гомдол саналгүй,

эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн

нотариатаар баталгаажуулсан хүсэлт” хариуцлагын төрөл хэмжээний талаарх

прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн

хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан

баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан

4

шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

450.000 төгрөгөөр торгох саналыг А од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд

прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр

зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх

үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын

хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч

цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ыг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар А ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт

зааснаар торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэсэгчлэн төлөхөөр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх

биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан

хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль

ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж

заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

 

шүүгдэгч А од урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ