| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/04970/И |
| Дугаар | 183/ШШ2024/03589 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2024/03589
| 2024 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2024/03589 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Т /РД:**********/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9 760 189 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 9 760 189 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,440,047.25 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,440,047.25 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,440,047.25 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,440,047.25 төгрөг тус тус төлж барагдуулахаар, заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн **-р хороо, **-р хороолол /13332/, нарны зам гудамж ** байр, ** тоотод байрлах, 36.9 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,314 төгрөгийн 120,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Т-с улсын тэмдэгтийн хураамжинд 120,657 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 120,657 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ