| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03524/И |
| Дугаар | 183/ШШ2024/03590 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2024/03590
| 2024 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2024/03590 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Б ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.П /РД:*********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,739,512.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч С.П нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,739,512.72 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.09.15-ны өдөр, 2024.10.15-ны өдөр, 2024.11.15-ны өдрүүдэд тус бүр 579,838 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,783 төгрөгийн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.П-с улсын тэмдэгтийн хураамжид 21,391.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 21,391.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ