Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 471

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч Б  өөрийгөө өмгөөлж,

хохирогч Л.Цэвэгмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б т

холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705000010006 дугаартай эрүүгийн

хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн

Арвайхээр хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зэвсгийн инженер

мэргэжилтэй, Навтгар хайрхан ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт

оршин суудаг, ял шийтгэлгүй

Шүүгдэгч Б  2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 3

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” зочид буудлын 406 тоот өрөөнд

хохирогч Л.Цэвэгмидийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь

хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг

талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт: Би Л.Цэвэгмидтэй өмнө нь жил

гаруй хугацаанд хамт амьдарч байсан. Одоо бол би тусдаа амьдралтай гэр бүл үр

хүүхэдтэй болсон. Архи уухаараа их агсам зантай хүн байгаа юм. Би 2017 оны 7 дугаар

сарын 8-ны өдөр Цэвэгмидтэй уулзаад архи хувааж уугаад буудал руу хамт орсон.

Тэгсэн чинь согтуу агсам тавиад миний нүүр ам толгой руу цохиод байхад нь найз

Батболд надаас Цэвэгмидийг салгах гээд цааш түлхэхэд унасан. Чихний хэнгэрэг

гэмтсэн гэж ярьж байна. Түүний чих өмнө нь хамт амьдарч байхад л чихний хэнгэрэг

цоорсон гэж ярьдаг байсан. Тийм болохоор энэ гэмтэл нь яг хэзээ учирсан бэ гэдгийг

тогтоолгох хүсэлтэй байна. Хувийн өс санаж худлаа мэдүүлж байна. Хүрмэн эмийн

сангаас эм тариа авсан гэсэн нь худлаа байсан гэв.

Хохирогч Л.Цэвэгмид шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Б тэй 16 цагийн үед уулзаад Б ийн хоёр найзын хамт дэлгүүрт нь

очоод 0.75 граммын болор архи хувааж ууж байгаад үлдсэн тал шил архиа аваад

Б  бид хоёр хойд талынх нь буудал руу орсон. Буудалд ороод Б  бид

хоёр орон дээр хэвтсэн чинь Б ийн найз Батук хажуугаар ороод ирсэн. Тэгсэн

чинь Б  групп секс хийе гэсэн. Үүнээс болж маргаан үүсч Б  миний

зүүн талын чих рүү алгадаж хамар руу цохисон. Батук намайг Б ээс салгах гэж

түлхэж унагасан. Би Сансарын Хүрмэн эмийн сангаас эм тарианы худалдан авалт

хийсэн. Б  намайг тус эмийн сангаас худалдан авалт хийгээгүй гэсэн баримт

гаргаж байгааг би ойлгохгүй байна. Б  бол худлаа ярьж байна. Чихний

хэнгэрэг бол цооролт биш урагдалт байгаа юм. Өмнө нь чихний ямар нэг гэмтэл болон

өвчин байгаагүй. Миний хамрандаа авсан гэмтлийг 5 сарын дараа хагалгаанд орох

ёстой гэж эмч хэлсэн. Би хагалгаа хийлгэхтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй.

Гомдол, санал байхгүй. Б  өмнө нь намайг 2016 оны 3 дугаар сард зодож

байсан гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Цэвэгмидийн мөрдөн байцаалтад өгсөн“...Би 2017 оны 7 дугаар сарын

8-ны өдөр 16 цагийн орчим манай гэрийн гадаа урьд өмнө нь танилцаж байсан Буяа гэх

залуутай уулзсан юм. Буяа надтай уулзахдаа найз гэх танихгүй залуутай хамт ирсэн.

Тэгээд бид 3 хамтдаа Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Уран

ган нэртэй зочид буудлын 406 тоот өрөөнд орсон. Тэгээд бид 3 тэндээ 2 шил архи

ууцгаасан. Тэгээд байж байтал Буяагийн найз нь намайг оролдоод байсан. Тэгэхээр нь

би эсэргүүцэл үзүүлтэл Буяа намайг найзтайгаа нийлээд зодсон...миний толгойны зүүн

дээд талд хагарсан, миний биений ихэнх хэсгээр маш их өвдөж байна. Мөн би

доошоогоо маш их цус алдсан. Тэр хоёр намайг зодохдоо хамтдаа зодсон. Ямар нэгэн

зүйлээр зодсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг үсдээд ширээ мөргүүлсэн

тэгээд миний толгой хагарсан. /хх-ийн 9-10/

Эм тарианы зардал нь 560.000 төгрөг болсон. Цаашид хэнгэрэг нөхөх хагалгаа

550.000-1.300.000 төгрөг болно гэсэн, одоогоор хийлгээгүй байна. /хх-ийн 40-41/ гэх

мэдүүлэг,

Гэрч Т.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн”...2017 оны 7 дугаар сарын 8-ны

өдөр Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороололд Болдбаатарын машин дотор, Б ,

Болдбаатар бид гурав 0,75 литрийн болор нэртэй архи уусан би жолоо барьж явсан

болохоор уугаагүй. Авсан архиа ууж байгаад уусан архиа дундаа орж байх үед

Б  та хоёр байж бай бид хоёр түрүүлж ороод байж байя та хоёр 20 орчим

минутын дараа хүрээд ир гэхлээр нь бид 2 гадаа хүлээж байгаад 30 орчим минутын

дараа Б  залгаад 4 давхарт 406 тоот өрөөнд ороод ир гэсэн. Болдбаатар бид

хоёр ороход Б  хоёр дотно харьцаанд орсон байдалтай Б  дотуур

өмдтэйгөө хувцас өмсөөгүй бололтой хөнжил нөмрөөд сууж байсан. Тэр үед,

Б  хоёр хоорондоо маргалдсан зүйл байгаагүй, дотно байдалтай байсан. 16

цагийн үед Болдбаатарын эхнэр залгаад байхаар нь Болдбаатарыг гэрт нь хүргэж

өгөөд гэртээ очоод байж байтал Б  над руу залгаад ирээд ийг хүргээд өгөөч

гэхээр нь би нөгөө буудалд очсон. Тэгээд буудлын өрөөнд ортол, Б , Батук гэх

3 залуу маргалдсан зүйл байхгүй тайван юм яриад сууж байсан. Би ороод ийг аваад

гарч байтал ард үлдсэн би машиндаа сууж байгаад 20 орчим минутын дараа ийг яасан

талаар асуух гээд эргээд ортол Б  хаалга онгойлгоод намайг дотогш

оруулахгүй яв яв гээд байсан. Өрөөн дотор сандал дээр ямар ч хувцасгүй Б

зөвхөн дотуур хувцастайгаа мөн Батук гэх залуу сууж байсан. Би гарч яваад 23 цагийн

орчимд буцаад иртэл Ган урсгал гэх буудлын үүдэн дээр Батук согтуу зогсож байхаар

нь Б  хаана байгаа талаар асуутал, Б  хоёр хоорондоо зодолдоод

Б  гараад зугатаасан гэж хэлээд зогсож байтал буудлын дээд талаас хамраас

нь цус гарсан байдалтай гарч ирээд Батуктай маргалдаад байсан. /хх-ийн 11-12/ гэх

мэдүүлэг,

Гэрч Г.Мөнхзул мөрдөн байцаалтад өгсөн”...2017 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Уран ган зочид буудалд жижүүрээр гарч байсан юм. Тус өдөр 18 цагийн орчим 30-35

насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд 4 давхарын 406 тоотод 1 ортой өрөөнд

орсон. Эхлээд орсон эрэгтэй эмэгтэй хоёр хүн орсноос хойш 2 орчим цагийн дараа 1

залуу орж байх шиг байсан. 23 цагийн орчимд 406 тоот өрөөний өөдөөс харсан өрөө

болох 405 тоотыг цэвэрлэх зорилгоор 4 давхарт гартал 406-д орсон хүмүүс хоорондоо

маргалдаад зодолдоод байхаар нь би хаалгыг нь онгойлгоод хартал эхлээд орсон

эрэгтэй эмэгтэй хоёр байсан өөр хүн байгаагүй...406 тоот өрөөнд гэзэгтэй 30 орчим

насны залуу орж ...гэзэгтэй залуу орсноос хойш 1-2 минутын дараа эрэгтэй эмэгтэй 2

хүн дахиад л маргалдаад байгаа дуу гарсан...эхлээд орсон эмэгтэй хамт орсон

залууруугаа дайраад өшиглөөд биеийг нь маажиж байх шиг байсан...эхлээд орсон

эрэгтэй нь гуталгүй гараад зугатааж байсан. Тэгэхээр нь өрөөнд нь очтол эхлээд орсон

эмэгтэй гэзэгтэй залуу хоёр тайван сууж байсан...гэзэгтэй залуу нь цагдаа ирэхээс

өмнө би энэнд хамаагүй гээд яваад өгсөн. Намайг 406 тоот өрөөг эхний удаа онгойлгож

үзэхэд эхлээд орсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан өөр хүн байгаагүй. Эмэгтэйгийнх

нь хамар болон хацарнаас цус гарсан байсан. Миний бодлоор тэр залуу маргаанд

ороогүй байх хэрвээ маргаанд орсон бол эхлээд ордог эмэгтэй тэр гэзэгтэй залуу руу

дайраад бөөн юм болох байсан учир нь тэр эмэгтэй нилээн согтуу байсан. /хх-ийн 13-

14/ гэх мэдүүлэг,

Гэрчээр Ц.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:”...2017 оны 7 дугаар сарын 8-ны

өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах гэртээ байж байтал

ажлын харилцаатай Б  гэх залуу над руу залгаад ажлын чиглэлээр ярих зүйл

байна хүрээд ир гэхлээр нь би за гэж хэлээд 19 цагийн орчим Уран ган нэртэй зочид

буудлынх нь гадаа очоод залгасан...тус өрөөнд байхад Буяа нэг хүүхэнтэй байсан.

Намайг ороход ширээн дээр 4 ширхэг пивоны лааз 1 ширхэг болор нэртэй архи

дундуур байсан. Жоохон яриад сууж байтал нөгөө хүүхэн Буяаг чи хүүхэдтэй болчоод

надад хэлээгүй гээд Буяа руу дайраад тэр хоёр хоорондоо маргалдаад нөгөө хамт

байсан хүүхэн нь Буяагийн толгой руу бие хэсэг рүү цохиод байхаар нь Буяа түлхээд л

байсан...удалгүй Буяа миний хувцасыг аваарай гээд гараад явсан. Би удалгүй араас нь

Буяагийн гутал, цамцнуудыг аваад буудлаас гартал Буяагийн нэг найз нь дуудаад юу

болсон бэ гэж асуухаар нь хүүхэн нь бөөн юм болоод байна би явлаа энэ

хувцаснуудыг нь ав гэж хэлээд явсан...тэр хоёр нилээн согтсон байдалтай Буяатай

хамт байсан эмэгтэй нь хувцас байхгүй гадуураа хөнжил нөмөрсөн байсан. Эхлээд

ороход юм мэдэгдэхгүй байсан. Харин орноосоо бостол орны дэвсгэр даавууны зүүн

доод хэсэгт бага хэмжээний дусалсан цус болсон болохоор нь Буяагаас асуутал нөгөө

эмэгтэйгийн хамарнаас цус гарсан гэсэн. гэх эмэгтэй Буяагийн толгой бие хэсэгт цохиж

байсан. Харин Б  түлхээд байсан. Би тэр хоёрыг хэсэг харж сууж байгаад

салгатал над руу бас дайраад байсан...нэг удаа түлхэх үед нь орны хажуу талаар унаж

харагдсан. /хх-ийн 15/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8897 дугаартай: Л.Цэвэгмидийн

биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зулайн хуйхны шарх,

хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, эрхий хуруу, зүүн хөх, 2 тохойн үе,

өвдөгний үений цус хуралт, зулгаралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

/хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

Шинжээч эмч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:”...Цэвэгмидийн биед

үүссэн дээрх гэмтлүүд нь шинэ, хэрэг явдал болсон тухайн үед үүсгэгдсэн байх

боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн

үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт алгадах,

цохих юманд мөргөгдөх, өшиглөх зэрэг хамаарна. Өвдөг тохойн зулгаралт гэмтэл

чирэгдэх, юманд шүргэгдэх нидрэгдэх үед үүсэх боломжтой. /хх-ийн 43/ гэсэн мэдүүлэг,

сэжигтнээр Б ийн” 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өөрийн найз

Болдбаатар, Мөнх-Очир, хуучин хамт амьдарч байсан гэх хүүхэн нарын хамтаар Уран

ган зочид буудлын өрөөнд орж бид 3 нэг шил 0,75 литрийн болор нэртэй архи, 3

ширхэг сэнгүр нэртэй пиво уугаад юм ярьж сууж байгаад манай найз Болдбаатарын

эхнэр Бямбаа нь дуудаад Мөнх-Очир хүргэж өгөх гээд явсан. Энэ хооронд бид хоёр

бэлгийн харьцаанд орж дуусаад хэвтэж байтал чи эхнэртэй байж надтай явсан гээд

над руу учир зүггүй дайраад буудлын өрөөний орны хажуу талд байрлах ханын

гэрлийг хагалаад ширээн дээр байсан архины шил аягыг шидээд байж байх үед манай

найз Батболд орж ирээд бид хоёрыг салгаад Цэвэгмидийг барьж байхад нь гараад

зугатаасан. Гараад явж байхад Мөнх-Очир үүдэнд таарахаар нь би Цэвэгмид агсам

тавиад дотор бөөн юм болж байна би явлаа миний түрүүвч, гар утсыг авчраарай гэж

хэлээд гэр рүүгээ явсан. ...удалгүй Цэвэгмид надруу залгаад би хамаг юмаа хаясан

байна өчигдөр юу болсон юм бэ гэж надаас асуугаад надтай уулзах болсон./хх-ийн 19/

гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой түүний иргэний үнэмлэхийн лавлагаа

/хх-ийн 31/, ял шалгах хуудас /хх-ийн 30/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32/,

оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б  2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 3

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” зочид буудлын 406 тоот өрөөнд

хохирогч Л.Цэвэгмидийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож тархи доргилт,

зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зулайн хуйхны шарх, хамрын нурууны зөөлөн

эдийн няцрал, баруун шуу, эрхий хуруу, зүүн хөх, хоёр тохойн үе, өвдөгний үений цус

хуралт, зулгаралт, зүүн шилбэний зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч Л.Цэвэгмидийн“...Буяагийн найз нь намайг оролдоод байсан. Тэгэхээр нь

би эсэргүүцэл үзүүлтэл Буяа намайг найзтайгаа нийлээд зодсон. ...миний толгойны

зүүн дээд талд хагарсан, миний биений ихэнх хэсгээр маш их өвдөж байна. мөн би

доошоогоо маш их цус алдсан гэсэн мэдүүлэг,

гэрч Т.Мөнх-Очирын”...Батук согтуу зогсож байхаар нь Б  хаана байгаа

талаар асуутал, Б  хоёр хоорондоо зодолдоод Б  гараад зугатаасан

гэж хэлээд зогсож байтал буудлын дээд талаас хамраас нь цус гарсан байдалтай гарч

ирээд Батуктай маргалдаад байсан гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Мөнхзулын”...406-д орсон хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод

байхаар нь би хаалгыг нь онгойлгоод хартал эхлээд орсон эрэгтэй эмэгтэй хоёр байсан

өөр хүн байгаагүй....эхлээд орсон эмэгтэй хамт орсон залуу руугаа дайраад өшиглөөд

биеийг нь маажиж байх шиг байсан. ..Намайг 406 тоот өрөөг эхний удаа онгойлгож

үзэхэд эхлээд орсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан өөр хүн байгаагүй. Эмэгтэйгийнх

нь хамар болон хацарнаас цус гарсан байсан гэсэн мэдүүлэг,

гэрчээр Ц.Батболдын”... нөгөө хүүхэн Буяаг чи хүүхэдтэй болчоод надад хэлээгүй

гээд Буяа руу дайраад тэр хоёр хоорондоо маргалдаад нөгөө хамт байсан хүүхэн нь

Буяагийн толгой руу бие хэсэгрүү цохиод байхаар нь Буяа түлхээд л байсан...”гэсэн

тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, шинжээч эмч

Т.Амартүвшингийн мэдүүлэг, хохирогчийн эмчийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /хх-

ийн 25-26/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн

үндэслэлтэй байна.Шүүхээс шүүгдэгч Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд

ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл

байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5

дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан

үзлээ.

Хохирогч Л.Цэвэгмид маргаан гарах болсон шалтгаан Б ийн найз

Батук “групп секс хийе” гэснээс болж Батук, Б  нар намайг нийлж зодсон гэж,

шүүгдэгч Б  “Л.Цэвэгмид архи уухаараа их агсам зантай, тухайн үед над

руу дайраад байхаар нь надаас салгах гэж Батболд ийг цааш нь түлхсэн” гэж тус тус

мэдүүлж байна.

Шүүгдэгч Б , хохирогч Л.Цэвэгмид нар урьд нь хамтран амьдарч

байсан гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар 2017 оны 8 дугаар

сарын 8-ны өдөр Л.Цэвэгмид, Б  болон түүний найз нартай хамт архи ууж,

улмаар хохирогч, шүүгдэгч хоёр зочид буудалд орсон байдал тогтоогдсон байна.

Улмаар Б , Л.Цэвэгмид нар маргалдаж зодолдсон талаар энэ хэрэгт

огт хамааралгүй хөндлөнгийн гэрч буюу буудлын ажилтан Г.Мөнхзулын гэрчээр “...406–

д орсон хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би хаалгыг нь

онгойлгоод хартал эхлээд орсон эрэгтэй эмэгтэй хоёр байсан өөр хүн

байгаагүй...эмэгтэйгийнх нь хамар болон хацарнаас цус гарсан байсан” гэсэн

мэдүүлгээр нотлогдсон гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт Б  нь Ц.Батболдтой нийлж хохирогч Л.Цэвэгмидийн

эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ц.Батболд гэмт хэрэг үйлдсэн гэх байдал

тогтоогдоогүй тул Шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор

хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар хохирогч Л.Цэвэгмид нь 590.800 төгрөгийн эм тариа

2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хүрмэн эмийн сангаас талаархи баримт хэрэгт

/хх-ийн 27/ байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  Хүрмэн ХХК-ний

захиралын “манайх 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн бүх салбарын гүйлгээг

шүүж үзэхэд 560.800 төгрөгийн дүнтэй гүйлгээ байхгүй байна” гэсэн байгууллагын

тамгатай албан бичгийг шүүхэд гаргаж хэрэгт хавсаргуулав.

Энэхүү хохиролтой холбогдох баримтыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх

боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, харин хохирогч Л.Цэвэгмид хохиролтой

холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн

баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар

зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг нийт 3 /гурав/ сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх

төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг

тус тус дурьдсугай.

6. Хохирогч Л.Цэвэгмид эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа

бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг

нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14

хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг

дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ