Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2024/00367

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар баг, Шизоүка гудамж, Нарлаг шанд хороолол, **-р байрны ** тоотод оршин суух, О овогт М Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Сайншанд сумын харьяа 1986 оны 07 дугаар сарын 01-нд Орос улсад 3 жил ТМС-ийг төгсөж ирээд шинээр баригдсан Мах боловсруулах үйлдвэрт сантехникийн селесрээр ажилд орж, 1987 оны 10 дугаар сард цэрэгт яваад 1989 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-нд буцаад Мах боловсруулах үйлдвэрт сантехникийн селесрээр ажиллаж байгаад 1993 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж ажиллаж байсан байдал тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 381 дугаартай архивын тодорхойлолт, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Чандмань ББХК-ийн захирлын 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалын хуулбар, гэрч М.Г тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ш.М тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 136/ШШ2023/00585 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр М.Г, Ш.М нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч М.Ц нь Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл сантехникийн слесариар, Чандмань ББХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 381 дугаартай архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч М.Ц нь Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл сантехникийн слесариар, Чандмань ББХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл тэрээр 1986 оны 07 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрт сантехникийн слесариар томилогдон ажиллаж байгаад 1987 оны 10 сарын 16-ны өдрөөс 1989 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлөгджээ. 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сантехникийн слесариар дахин томилогдож Чандмань ББХК-иас 1993 оны 06 сарын 13-ны өдөр чөлөөлөгдөж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул М.Ц нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар О овогт М Ц говь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл сантехникийн слесариар, Чандмань ББХК-д 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 13-ны өдөр хүртэл сантехникийн слесариар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ