Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/03592

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/03592

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

Нэхэмжлэгч: Г.О /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.И /РД:*************/,

 

Хариуцагч: Ц.С /РД:*************/ нарт холбогдох,

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Д.И, Ц.С нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Г.О нь хүлээн зөвшөөрч байшингаас 1ш хөргөгч, 1ш буйданг, хашаанаас 1ш контейнэр /чингэлэг/-ийг авах буюу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр чөлөөлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ