Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2024/00368

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Иххэт сум,** дугаар баг, *** тоотод оршин суух, Ш овогт Б М,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.М нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Цахилгаан холбоо ХХК-д 1996 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл аккумляторчин, дизельчинээр ажиллаж байсан. 98 дугаар тушаал дээр аккумляторчиныг нь бичигдээгүй тул ажиллаж байсан байдал тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Монголын харилцаа холбооны компанийн Дорноговь аймгийн Холбооны газрын даргын 1996 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай тушаалын хуулбар, Монголын цахилгаан холбоо Компанийн ХК Дорноговь аймгийн Холбооны газрын даргын 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаартай тушаалын хуулбар, Монголын Цахилгааны Холбоо ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Р.М тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Ц.С тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Р.М, Ц.С нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Б.М нь Ш овогт Б М Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газарт 1996 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал аккумляторчин, дизельчинээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны ажилд томилсон тушаалд ажиллаж байсан албан тушаалыг буруу бичсэн байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Б.М нь Дорноговь аймгийн Цахилгаан холбоо ХХК-д 1996 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл аккумляторчин, дизельчинээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл тэрээр Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1996 оны 03 сарын 23-ны өдрийн 30 дугаар тушаалаар мөн оны 03 сарын 20-ны өдрөөс ЦТ монтёрын албан тушаалаас дизельчин-аккумляторчины албан тушаалд шилжин ажиллаж байгаад Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1998 оны 07 сарын 15-ны өдрийн 98 дугаар Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар мөн оны 07 сарын 16-ны өдрөөс жолоочоор ажиллахаар томилогдсон байна.

Мөн Б.Мнь дээрх хугацаанд цалин авч, нийгмийн даатгал төлж байсан болох нь түүний Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Р.М, Ц.С нарын гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.М нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ш овогт Б М Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газарт 1996 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал аккумляторчин, дизельчинээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ