| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/03172/И |
| Дугаар | 183/ШШ2024/03608 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2024/03608
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2024/03608 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: П ББСБ ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.О /РД:*********/-д холбогдох,
2,991,649 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,991,648 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.09.25-ны өдөр 498,608 төгрөг, 2024.10.25-ны өдөр 498,608 төгрөг, 2024.11.25-ны өдөр 498,608 төгрөг, 2024.12.25-ны өдөр 498,608 төгрөг, 2025.01.25-ны өдөр 498,608 төгрөг, 2025.02.25-ны өдөр 498,608 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,817 төгрөгийн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.О-с улсын тэмдэгтийн хураамжид 31,408.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 31,408.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ