Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 473

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир,

хохирогч М.Гансүлд

шүүгдэгч Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн

суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Коко

банана бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3,

 оршин суух хаягтай, улсаас

авсан гавьяа шагналгүй,

урьд 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 200а

дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн

181.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 328 дугаар

тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар

баривчлах ял шийтгүүлж байсан

Т өд холбогдох 201726020118 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10

дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т  2016 оны 12 дугаар сарын 18-наас 2016 оны 12 дугаар сарын 19-

нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea”

нэртэй бааранд иргэн М.Гансүлдтэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж

бие махбодид нь зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал, таславчны

муруйлт, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын

нурууны цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол

санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т  шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 18-нд

Эрдэнэтээс манай хоёр найз ирээд Sea бааранд хамт орсон. Тус бааранд ороод

захиалга өгсөн чинь зөөгч нь алга болчихсон. Тэгэхээр нь очоод захиалсан юмаа авъя

гэхэд Гансүлд байж бай гэхээр нь би гараараа Гансүлдийн хацар луу алгадсан. Би

гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа гэв.

Хохирогч М.Гансүлд шүүхийн хэлэлцүүлэгт: Т  миний биед гэмтэл

учруулсанд би гомдолтой байгаа. Одоогоор хохиролтой холбогдох баримт байхгүй

байгаа, хэдэн ширхэг баримт гэрт байсан чинь гэр маань шатчихсан. Би ажилгүй

байсан хугацааны цалин болон цаашид эмчилгээ хийлгэхэд шаардагдах 4 сая

төгрөгийг Т өөс нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг

талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Гансүлд мөрдөн байцаалтанд: “2016 оны 12 дугаар сарын 18-ны орой

Түвшинзул, Ганпүрэв, Барсболд, Зандан-Арнид нартай Баянгол дүүргийн 14 дүгээр

хороонд байрлах “Sea” нэртэй бааранд орж архи, пиво захиалж уугаад сууж байхад

миний гар утас дуугарахаар нь би утсаар ярих гээд утсаа бариад гарах гэж байхад үл

таних нэг хүн миний гарыг түлхээд гар утсыг минь газар унагаасан. Тэгэхээр нь би гар

утсаа авах гэхэд нэг эрэгтэй хүн миний гар утсыг авч явахаар нь би тухайн залуугийн

араас очоод гар утсаа авъя гэхэд уг баарны зөөгч байсан ба над руу чи юу гээд байгаа

юм бэ гэж хэлэхээр нь би наад утасны чинь пин код бүх юмыг мэднэ гэж хэлэхэд

хажуунаас нэг залуу шууд миний нүүр рүү цохихоор нь би нүүрээ дараад чи яагаад

намайг цохиж байгаа юм бэ гэхэд уг залуу чи яахаараа миний дүүг дээрэлхэж байгаа

юм бэ гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу миний зүүн нүд болон

хамар хоёрын дунд нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

хохирогч Т.Гансүлд дахин байцаалтаар”...Цохиулснаас болж миний хамар байнга

битүүрч, амьсгалахад хүндрэлтэй, нүдний ухархайн яс үе үе янгинаж өвдөж байгаа. Би

одоогийн байдлаар ойролцоогоор 1.500.000 төгрөгний толгой бариулах, дусал, тариа

хийлгэж, эм уусан. Би Номун эмнэлэгт 2017 оны 01 дүгээр сард 7 хоног хэвтэн

эмчлүүлсэн учраас дээрх эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би одоо хамар ясны

хагалгаанд орох шаардлагатай байгаа учраас нэмж 4.000.000 төгрөгийг нэхэмжилж

байна. Номун эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Манай гэр 2017 оны 4

дүгээр сарын 11-ний өдөр шатсан учраас эмчилгээний баримтууд байхгүй” /хх-ийн 42/

гэсэн мэдүүлгүүд,

гэрч Б.Зандан-Арнид мөрдөн байцаалтанд: “2016 оны 12 дугаар сарын 18-ны

шөнө Гансүлд, Ганпүрэв, Түвшинзул, Барсболд нарын хамтаар Баянгол дүүргийн 14

дүгээр хороонд байрлах “Sea” бааранд орцгоосон бөгөөд Барсболд бид хоёр гарч хоол

идэхээр болоод хажуу хоолны газар луу орчихоод буцаад бааранд орж ирэхэд

Гансүлдийн нүүр буюу зүүн нүд болон хамар хэсгээр хавдчихсан байсан. Тэгэхээр нь

гайхаад юу болсон бэ яасан бэ гэхэд Гансүлд надад миний гар утсыг зөөгч авахаар нь

гар утсаа авъя гэхэд уг зөөгч залууг нэг эрэгтэй өмөөрөөд намайг цохьчихсон юм гэж

хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

гэрч Т.Барсболд мөрдөн байцаалтанд: “2016 оны 12 дугаар сарын 18-ны шөнө

найз Гансүлд, Ганпүрэв, Түвшинзул, Зандан-Арнид бид дөрөв Баянгол дүүргийн 14

дүгээр хороонд байрлах “Sea” бааранд орцгоосон бөгөөд тухайн үед пиво, архи

захиалаад дөнгөж ууж эхэлсэн бөгөөд Зандан-Арнид бид хоёр гарч хоол идэхээр

болоод хажуу хоолны газар луу орчихоод буцаад бааранд орж ирэхэд манай найз

Гансүлд зодуулсан шинжтэй буюу зүүн нүд болон хамар хэсгээр хавдчихсан байсан.

Тэгэхээр нь гайхаад юу болсон бэ яасан бэ гэхэд Гансүлд надад миний гар утсыг зөөгч

авахаар нь гар утсаа авъя гэхэд уг зөөгч залууг нэг эрэгтэй өмөөрөөд намайг

цохьчихсон юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

гэрч Ө.Ганпүрэв мөрдөн байцаалтанд: “2016 оны 12 дугаар сарын 18-ны орой

Түвшинзул, Гансүлд, Барсболд, Зандан-Арнид бид тав Баянгол дүүргийн 14 дүгээр

хороонд байрлах “Sea” нэртэй бааранд орсон бөгөөд архи, пиво захиалаад ууцгаасан.

Тэгээд Түвшинзул бид хоёр бүжгийн талбай дээр гарч бүжиглэхэд Зандан-Арнид,

Барсболд хоёр хоол идэх гээд гарсан. Тэгтэл хэсэг хугацааны дараагаар Гансүлд,

Түвшинзул бид хоёр дээр ирээд би сая зодуулчихлаа гэж хэлэхээр нь хэнд яагаад

зодуулсан юм гэхэд Гансүлд би сая гар утсаа газар унагачихаад авах гэхэд нэг зөөгч

залуу аваад явахаар нь би араас нь очоод утсаа авъя гэхэд хамгаалагч бололтой залуу

шууд намайг цохьчихлоо гэж л хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

гэрч Б.Түвшинзул мөрдөн байцаалтанд: “2016 оны 12 дугаар сарын 18-ны орой

Ганпүрэв, Гансүлд, Барсболд, Зандан-Арнид бид тав Баянгол дүүргийн 14 дүгээр

хороонд байрлах “Sea” нэртэй бааранд орсон бөгөөд архи, пиво захиалаад ууцгаасан

ба би нилээн их уучихсан байсан учраас болсон асуудлыг бол сайн санахгүй байгаа

бөгөөд бүх асуудал болоод дууссаны дараа нэлээн гайгүй сэргэсэн. Тэгэхэд Гансүлд

бааран дотор зодуулчихсан гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

гэрч Х.Азбилэг мөрдөн байцаалтанд: “2016 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд

шилжих шөнө би Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Sea” бааранд

хамгаалагчаар ажиллаж байсан. Тухайн шөнө Санчир-Эрдэнэ манайд зөөгчөөр

ажиллаж байсан. Нэг залуу гар утсаа газар унагачихаар нь би Санчир-Эрдэнэд очоод

тэр гар утсыг авчих гэж хэлэхэд Санчир-Эрдэнэ за гээд тэр гар утсыг авахаар явсан.

Харин би заалны нөгөө хэсэг рүү явсан. Надад бүх юм болоод өнгөрсний дараа

Санчир-Эрдэнэ та намайг утас авчих гэж хэлсэндээ, би уг гар утсыг авахад нэг залуу

наадах чинь миний утас гээд ярилцаж байх зуур хажуунаас Т  ах нөгөө

залууг цохиод авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: “Гансүлдэд учирсан хохирол нэг

удаагийн цохилтоор үүсэх боломжтой, алгадах үед үүсэхгүй, харин гараар цохих үед

үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/

сэжигтнээр Т : “2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Баянгол

дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Sea бааранд Гантулга, Мөнхбат нарын хамтаар

орсон. Тэгээд бааранд байж байхдаа би захиалга өгөх гээд тек рүү явж байтал Sea

баарны зөөгч Санчир-Эрдэнэ нэг залуутай муудалцаад байхаар нь би очоод юу болоод

байгаа юм бэ гэж хэлчихээд Санчир-Эрдэнэд чи ахдаа 3 ундаа аваад ир гэж хэлээд

нөгөө залуутай бага зэрэг маргалдаж байгаад шууд нүүрнийх нь зүүн хэсэгрүү баруун

гараараа нэг удаа алгадчихаад ширээндээ буцаж очоод баарнаас гарах гэтэл надад

алгадуулсан залуу над дээр ирээд миний нүд хөхөрчихлөө гэхээр нь би чиний нүд чинь

3 минутанд хөхөрдөг юм уу, нүд чинь зүгээр байна гэж хэлээд уг залуугаас уучлаарай

гээд уучлалт гуйгаад баарнаас гарч явсан. Би 2 шил пиво л уусан байсан. Санчир-

Эрдэнэд ундаа захиалахад уг залуу салж өгөхгүй байхаар нь би маргалдаж байгаад

тэр залууг алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны

өдрийн №465 дугаартай шинжээчийн: “Гансүлдийн биед зүүн гайморын хөндийд урд

хана, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний доод зовхи, хацрын

зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны цус хуралт бүхий гэмтлүүд

тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд

үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг

тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт

нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 19/

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний

өдрийн №874 дугаартай шинжээчийн: “Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан №465

тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Гавал тархины компьютер томографийн хариунд

тусгагдсан “зүүн гайморын хөндийн урд хана дээд нүдний ухархайн доод ирмэг

дайрсан зөрүүтэй хугаралттай, зүүн талын гайморын хөндийн урд хана 0,3 см гүн

цөмөрсөн хугаралттай, мөн латерал хугаралттай, гавал ясанд гэмтэлгүй, зүүн

гайморын хөндийн дотор хананд 1х0,5см полиптой” гэсэн нь дүгнэлтэнд тусгагдаагүй

нь дүгнэлтийг өөрчлөхгүй болно. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн нэг ба олон

удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги

алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох

журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн

хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 92-93/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн

лавлагаа /хх-ийн 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, шийтгэх

тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 55-58/, /хх-ийн 65-69/

гэрчээр Д.Март: “Т  бол миний төрсөн хүүхэд юм. Т  1988

оны 9 дүгээр сарын 3-нд Хөвсгөл аймагт төрсөн. Манай хүүхэд Хөвсгөл аймгийн Мөрөн

хотод цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1996 онд Мөрөн хотын 2 дугаар 10 жилд элсэн

орж суралцаж байгаад 2006 онд 10 дугаар ангиа төгсдөг жил манай нөхөр нас барсан

тул манай хүү цааш үргэлжлүүлэн сураагүй, хар бор ажил хийж байгаад 2008 оноос

Улаанбаатар хотод шилжин ирсэн. Тэгээд барилгын туслахаар ажиллаж байгаад

сүүлийн үед бааранд хамгаалагч хийж байгаа. Манай хүү сургуульд сурч байхдаа

сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан учраас тэмцээн уралдаанд оролцож амжилт

гаргаж байсан. Манай нөхөр нас барсан, би өөрөө сахарын өвчтэй болохоор ажил хийж

болохгүй, тиймээс Т  ажил хийж гэр орноо тэжээдэг. Манай хүү уг нь бол их

зөөлөн ааштай, бусадтай их эвсэг найзархаг зантай, амьдралын хар бор зовлонг их

үзсэн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т  2016 оны 12 дугаар сарын 18-наас 2016 оны 12 дугаар

сарын 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах

“Sea” нэртэй бааранд иргэн М.Гансүлдтэй маргалдаж нүүрэн тус газар нь гараараа

цохиж бие эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм

буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч Т.Гансүлдийн “...тэр залуу миний зүүн нүд болон хамар хоёрын дунд нэг

удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Б.Зандан-Арнидын “...зөөгч

залууг нэг эрэгтэй өмөөрөөд намайг цохьчихсон юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн

14/, гэрч Т.Барсболдын “...зөөгч залууг нэг эрэгтэй өмөөрөөд намайг цохьчихсон юм гэж

хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, гэрч Ө.Ганпүрэвийн “... хамгаалагч бололтой залуу

шууд намайг цохьчихлоо гэж л хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч

Б.Түвшинзулын”...Гансүлд бааран дотор зодуулчихсан гээд байсан” гэх мэдүүлэг /хх-

ийн 17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт 465, 874 дугаартай

дүгнэлтүүд /хх-ийн 19/, шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 46/ болон хохирогч

М.Гансүлдийн амбулаторын карт /хх-ийн 95-97/ зэрэг бичгийн нотлох баримтаар

нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т өд холбогдох хэрэг нь 2016 оны 12 дугаар сарын 18-наас

2016 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх боловч Монгол Улсын

Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль

/Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн

бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс

үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг

үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж

заасан байна.

Прокуророос шүүгдэгч Т ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд

хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж

шүүхэд ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Т өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд

тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн

хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял

хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон

хувийн байдлыг нь харгалзаж хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял

оногдуулж шийдвэрлэлээ.

Түүнд оногдуулсан хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүх

хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн үндэслэлээр цагдан хоригдсон

долоо хоног буюу тавин зургаан цагийг хасаж тооцох нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Гансүлдээс цаашид гарах эмчилгээний

зардалтай холбогдуулан 4 сая төгрөг шүүгдэгч Т өөс нэхэмжилснийг

холбогдох баримтгүй үндэслэлээр энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул

хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ийг хүний эрүүл мэндэд

хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Т ийг хоёр зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Т ийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоног буюу 56 /тавин зургаа/

цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

эдлэх ялаас нь хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын

найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Т өд

мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Т ийг цагдан хорьсонг

өөрчилж хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хохирогч М.Гансүлд, шүүгдэгч Т өөс эмчилгээтэй холбогдох

болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө

гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т өд

авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ