| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00417/И |
| Дугаар | 136/ШШ2024/00369 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 136/ШШ2024/00369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Хатанбулаг сум, * дугаар баг, Амна-Ус эргэл гудамж, *-р байрны * тоотод оршин суух, Д т овогт Ч Т,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Ч.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ Өрнөлт нэгдэлд 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлдэхүүний худалдагч, Шинэ Өрнөлт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл худалдагч, өвсний няраваар ажиллаж байсан. Миний ажиллаж байсан хугацааны ажилд авсан, ажлаач чөлөөлсөн тушаал архивт байхгүй, олдохгүй байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 442191 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай архивын тодорхойлолт, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 387 дугаартай цалингийн тодорхойлолт, 494687 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч А.М тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.О тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 06/45 дугаартай архивын тодорхойлолт, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 413 дугаартай цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаартай Ч.Т чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрчээр Г.О, А.М нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Ч.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ Өрнөлт нэгдэлд 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлдэхүүний худалдагч, Шинэ Өрнөлт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл худалдагч, өвсний нярваар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай архивын тодорхойлолт байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Ч.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ Өрнөлт нэгдэлд 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлдэхүүний худалдагч, Шинэ Өрнөлт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл худалдагч, өвсний нярваар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл Ч.Т нь Шинэ-Өрнөлт нэгдлийн даргын 1987 оны 08 сарын 17-ны өдрийн 56 дугаар тушаалаар мөн өдрөөс буудлын үйлчлэгчээр томилогдож, 1990 оны 06 сарын 10-ны өдрийн 23 дугаар тушаалаар 1990 оны 06 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөж худалдагчаар томилогдож байсан,
Шинэ-Өрнөлт Хувьцаат компанийн даргын 1992 оны 01 сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалаар Шинэ-Өрнөлт нэгдэл 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс ШИнэ-Өрнөлт ХК болж өөрчлөгдсөний дагуу Ч.Т мөн өдрөөс Шинэ-Өрнөл ХК-ийн худалдагч, өвсний нярваар томилж, 1994 оны 02 сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалаар 1994 оны 02 сарын 21-ний өдрөөс худалдагч, өвсний нярвын үүрэгт ажлаас чөлөөлж сумын хөдөлмөрийн захад шилжүүлж байсан.
Мөн Алтан-Уул ББХК-ийн даргын 1994 оны 04 сарын 20-ны өдрийн 02 дугаар тушаалаар Ч.Т 04 сарын 21-ний өдрөөс худалдагчаар томилж байсан болох нь түүний 442191 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт, тэрээр 1990 оны 03 сарын 04-ний өдрөөс мөн оны 06 сарын 04-ний өдөр хүртэл хүүхдээ 9 сартай болтол 3 сарын тэтгэмжгүй чөлөө авч байсан, мөн оны 11 сарын 21-ний өдөр жирэмсний амралт авч байсан үйл баримт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаартай Ч.Т чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч А.М, Г.О нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ч.Т нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д т овогт Ч Т Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шинэ Өрнөлт нэгдэлд 1990 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлдэхүүний худалдагч, Шинэ Өрнөлт ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл худалдагч, өвсний нярваарз ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ