Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03708

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03708

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

 

Нэхэмжлэгч: М.Ч /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК /РД:*******/-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 33 891 858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас 13,891,858 төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02-р сарын 23-ны өдөр 3,333,333 төгрөгийг, 2025 оны 03-р сарын 23-ны өдөр 3,333,333 төгрөгийг, 2025 оны 04-р сарын 23-ны өдөр 3,333,333 төгрөгийг, 2025 оны 05-р сарын 23-ны өдөр 3,333,333 төгрөгийг, 2025 оны 06-р сарын 23-ны өдөр 3,333,333 төгрөгийг, 2025 оны 07-р сарын 23-ны өдөр 3,333,335 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,500 төгрөгийн 163,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 163,750 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Ч-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ