Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0731

 

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн

 шаардлагаасаа татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би Б.Д***ий нэхэмжлэлтэй, ***нд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасныг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д*** шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...миний бие ***нд холбогдуулан “***ны Б.Д***ийг 2018 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй гэсэн шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Б.Д***ий өгсөн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 хэсэгт зааснаар 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэнд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах”-ыг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д*** нь ***нд холбогдуулан ***ны Б.Д***ийг 2018 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй гэсэн шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Б.Д***ий өгсөн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 хэсэгт зааснаар 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэнд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан талаар бичгээр хүсэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгч Б.Д*** нь***ны Б.Д***ийг 2018 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй гэсэн шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Б.Д***ий өгсөн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 хэсэгт зааснаар 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэнд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д***ий ***нд холбогдуулан гаргасан “***ны Б.Д***ийг 2018 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй гэсэн шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Б.Д***ий өгсөн шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 хэсэгт зааснаар 2018 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэнд тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН