Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03710

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/03710 Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би 

Нэхэмжлэгч: А.М /РД:************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газар /РД:***********/-т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. А.М-н нэхэмжлэлтэй, Н газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгг зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай холбоотойгоор 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ************* дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж хүчингүй болсныг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ