Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2020/0429

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл, би Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд Д.Л, Д.О, Б.Т нараас Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Я.Б, улсын байцаагч Б.Э нарт холбогдуулан гаргасан ...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар албан шаардлагын Д.Л, Б.Т нарт холбогдох хэсгийг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан шаардлагын Д.О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөж, үргэлжлүүлэн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Я.Б, улсын байцаагч Б.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэдээ ...Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 3 иргэний нэхэмжлэл нь Хан-Уул дүүргийн О.Т нарын 10 иргэний нэхэмжлэлтэй зарчмын зөрүүгүй адилхан Албан шаардлага-ын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Энэхүү асуудлаар дахин маргаан гаргахгүй болохыг үүгээр илэрхийлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Л, Д.О, Б.Т нараас Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Я.Б, улсын байцаагч Б.Э нарт холбогдуулан гаргасан ... Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар албан шаардлагын Д.Л, Б.Тодсувд нарт холбогдох хэсгийг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан шаардлагын Д.О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөж, үргэлжлүүлэн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Я.Б, улсын байцаагч Б.Э нар нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Л, Д.О, Б.Т нараас Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Я.Б, улсын байцаагч Б.Э нарт холбогдуулан гаргасан ...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар албан шаардлагын Д.Л, Б.Т нарт холбогдох хэсгийг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан шаардлагын Д.О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тэжээгчээ алдсаны тэтгэврийг нөхөж, үргэлжлүүлэн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Я.Б, улсын байцаагч Б.Э нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ