| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03458/И |
| Дугаар | 102/ШШ2024/03885 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2024/03885
| 2024 оны 08 сарын 08 өдөр | Дугаар*******2/ШШ2024/03885 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* байрны******* тоот хаягт оршин суух, эмэгтэй, ******* овогтой*******ийн******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дүгээр хороо,******* 2-2 байр 62 тоот хаягт оршин суух, эрэгтэй, овогтойийн /РД:/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:, нарын дундаас оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү, оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нар төрсөн., нар нь хамтран амьдрах боломжгүй бөгөөд төрсөн эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
2. Хариуцагч С.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүү, нарт хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа,, нарын эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагчаас гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ хүү Г.Нэгүн, нарын төрсөн эцэг Г.Ганбаяр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Г.Ганбаяр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ө.Амарзаяа, хариуцагч нарын дундаас оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүү, оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү нар төрсөн болох нь тогтоогдож байна.
5. Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Г.Нэгүн, нарын эцэг болох нь тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ, гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү, оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү нарыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр сар бүр эцэгаар тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тогтоож, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү, оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний******* хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэгаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ