Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 486

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Н  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх

хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Castle бааранд

дижи ажилтай, ам бүл 3, эцэг, эмээ, өвөө нарын хамт

оршин суух, улсаас

авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Н од холбогдох 1705002790071 дугаартай 1 хавтас хэргийг 2017

оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н  нь 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle бааранд иргэн

Н.Анхбаяртай маргалдан нүүрэн тус газарт нь мөргөж, бие махбодид нь хөнгөн зэргийн

гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын

хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н  шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч

байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.Анхбаяр мөрдөн байцаалтад“...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

22.00 цагийн үед манай хоёр найз Төгөлдөр, Золбаяр нар нь манай гэрт ирээд манай

байрны гадаа хэсэг хугацаанд сууж юм ярьцгаасан юм. Тэгээд тэндээсээ бид гурав

яваад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны “Саstlе” бааранд ирэхэд манай нэг найз

Түмэн-Өлзий ирээд бид гурав хамт цуг бааранд бүжиглэн бид хэд Эдин гэх нэртэй 0.75

литрийн архи хувааж ууцгаасан юм. Тэгээд би хэсэг хугацааны дараа бааранд

ганцаараа явж байгаад нэг залуутай мөрлөлцөөд маргалдаад салцгаасан юм. Хэсэг

хугацааны дараа ганцаараа нойлын өрөө рүү явж байгаад текний хажуугаар өнгөртөл

дахин нөгөө залуутай тааралдахад нөгөө залуутай хэсэг хугацаанд текний хажууд

маргалдаж зогссон юм. Би тэгээд гараад учраа ольё гээд хэлэхэд намайг ганц удаа

мөргөсөн юм. Түүнээс бол гараараа намайг цохиж зодоогүй, толгойгоороо мөргөсөн

юм. Тэгээд хамгаалагч нар ирж намайг “Саstlе” баарнаас гаргаад би цусаа тогтоогоод

гадаа хэсэг хугацаанд суугаад буцаж орох гэтэл намайг баар руу оруулахгүй байсан

юм. Тэгээд би гадаа байж байтал манай найзууд гарч ирээд юу болсон талаар асуухаар

нь би болсон процессыг найз нартаа хэлсэн юм. Тэгээд цагдаагийн байгууллагад

дуудлага өгөөд нөгөө залууг цагдаа нар авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би цагдаа

дээр ирээд өргөдөл бичээд хариад өглөө намайг цагдаа нар 09.00 цагт дуудахаар нь

очиход тэр залуугийн төрсөн ах болон эх нь эрүүлжүүлэхээс гаргаж авч байсан. Тэгээд

над дээр ах нь ирээд хамар чинь зүгээр байна ингээд аятайхан салъя гэж хэлсэн ба

хажуунаас нь эх нь намайг манай хүүхэд яагаад эрүүлжүүлэхэд ороод чи яагаад

эрүүлжүүлэхэд ороогүй юм бэ гээд байхаар нь би энэ хүмүүстэй ойлголцохгүй байна гээд

тэндээсээ шууд шүүх эмнэлэг орчихоод Гранд мед эмнэлэг орж хамрын рентген, компьютерийн

зураг авахуулж хамрын эмчид үзүүлсэн юм. Тэгээд маргааш нь буюу Ням гаригт 1 дүгээр

эмнэлэг орж үзүүлэн өөрийн хамрыг үзүүлээд дараа нь тэндээсээ хороололд байрлах хувийн

эмнэлэгт орж үзүүлэн хамраа эмчлүүлсэн юм. Би тэр залууг танихгүй ээ. Тэр өдөр мөрлөлцөөл

хоорондоо маргалдсан юм. Би тэр залууг цохиж зодсон асуудал байхгүй. Би тэр өдөр

найзуудтайгаа архи л уусан. Гэхдээ ухаан санаа зүгээр л байсан, болсон процессийг сайн

санаж байна. Гранд мед эмнэлэгт хамрын ясны сиди бичлэг хийлгэсэн үнэ 140.000

төгрөг, чих хамар хоолойн эмчийн үзлэг 20.000 төгрөг, давтан үзлэг 40.000 төгрөг,

кундам тариа 103.800 төгрөг, тариур, спирттэй арчдас 2150 төгрөг, гадуур эмнэлэгт

үзүүлэхээр явсан машины шатахуун 60.000 төгрөг, хамрын хугарал тэгшлүүлсэн

600.000 төгрөг нийт 965.950 төгрөгний хохирол учирсан байна. Би ямар ч эмчилгээний

зардлын мөнгө аваагүй байгаа. Баарны текны урд Н  бид 2 хоорондоо

мөрөөрөө шүргэлцсэнээс болж хоорондоо маргалдаад намайг мөргөсөн юм. Би өөрийн

ээжээс мөнгө зээлж өөртөө эмчилгээ хийлгэж байсан. Би гомдолтой байна, хохиролыг

буюу эмчилгээний зардлыг төлүүлэх хүсэлтэй байна.” /хх-н 14-15, 17-18/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Наранбат мөрдөн байцаалтад“...Би Н ын төрсөн ах нь байгаа

юм. Н  бид 2 эхээс 2-лаа дүү Н  одоо эмээ, өвөө, аавын хамт

амьдардаг. Н  нь Улаанбаатар хотод төрөөд цэцэрлэгт яваад 5 дугаар

сургуульд 1 дүгээр ангид орж 8 дугаар ангиа төгсөөд барилгын коллежид суралцаж

төгсөөд түүнээс хойш бааранд дижи хийж байгаа юм. Өөрийн ажилладаг Castle

бааранд ажлаа хийж байгаад нэг залуутай маргалдаад хамрыг нь цохисон гэж байсан.

Яг ямар учраас зодож цохисоныг мэдэхгүй байна. Урд өмнө хүнтэй зодолдож байсан.

Тэгээд хаана яаж шалгагдаж асуудал нь яаж шийдвэрлэгдснийг нь мэдэхгүй байна. Тэр

асуудал дээрээ хүн зодсон юм уу зодуулсаныг нь мэдэхгүй байна. Хүнтэй амархан үгээ

олдог, хүнтэй ярих үедээ ярьдаг тийм ч их яриа биш, хөгжилтэй зантай, хүнд их тусч

ажлын хажуугаар манай хүүхдийг хардаг.” /хх-н 20- 21/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Өнөрбэлэг мөрдөн байцаалтад“...Н  нь миний хүргэн

Наранбатын төрсөн дүү байгаа юм. Н ыг би сайн мэднэ. Уул нь их томоотой

хүү байдаг юм. Яагаад ямар учраас зодоон хийснийг мэдэхгүй юм. Н  нь

өөрийн ажлаа хийж байгаад бааранд нэг залуутай муудалцаж мөргөсөн гэсэн. Тэгээд

би тухайн үед цагдаагийн байгууллага дээр ирж Н ыг авч байсан юм” /хх-ийн

23-24/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар Н  мөрдөн байцаалтад”...2017 оны 6 дугаар сарын 16-

ны шөнө би 23 цаг 30 минутанд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах Castle диско бааранд дижи хийхээр ажилдаа ирсэн юм. Тэгээд би 01 цаг

хүртэл ажлаа хийчихээд дараагийн дижид ажлаа хүлээлгэж өгөөд тайзан дээр

хөгжмийнхөө дэргэд зогсож байтал доороос бүжгийн талбай дээрээс нэг танихгүй залуу

миний хөлнөөс татаад намайг буугаад ир пиздаа минь гэхээр нь би гайхаад өөрийн

хөгжимний тайзнаас буугаад нөгөө залуу дээр очтол шууд намайг заамдаж аваад нүүр

лүү гарын алгаараа арагш түлхсэн чинь манай хамгаалагч нар ирээд салгасан юм.

Тухайн үед хэн хэн гэдэг хамгаалагч ирээд салгасныг сайн санахгүй байна, Хамгаалагч

нарыг сайн танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Тэгээд би нөгөө залуугаас салаад манай хоёр

найз Чимдээ, Түмээ гэх 2 найз текэн дээр сууж байхаар нь очоод хоорондоо юм яриад

сууж байтал нөгөө намайг заамдаж аваад дуудаад байсан залуу над дээр ирээд чи

түрүүн яагаад байсан бэ гээд намайг цохих гээд далайгаад байхаар нь би нөгөө

залуугийн нүүр рүү шууд мөргөсөн чинь нөгөө залуу нүүрээ дараад доошоогоо

тонгойсон чинь дахиад хамгаалагч нар ирээд нөгөө залууг аваад гарсан. Тэгээд над

дээр хамгаалагч Нандиа гэх залуу ирээд чамайг цагдаа нар гадаа дуудаж байна гэхээр

нь баарнаас гартал цагдаа нар аваад явсан юм. Би Анхбаяртай эхлээд ямар ч маргаан

үүсгээгүй, би эхлээд зүгээр хөгжмийнхөө хажууд зогсож байтал намайг дуудаад өөрөө

эхэлж заамдаад байсан, тэгээд би салсан байхад дахиж ирээд цохих гээд дээр нь

намайг үг хэл амаар доромжлоод байсан, би тухайн үед яг юу гэж ярьж байсныг

санахгүй мартчихсан байна. Тэгээд би мөргөсөн юм. Одоогоор ямар ч эмчилгээний

зардал, төлбөр төлж барагдуулаагүй байгаа. Цаашид ямар нэгэн байдлаар

эмчилгээний зардлыг төлж барагдуулна” /хх-ийн 45, 46/ гэх мэдүүлэг

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7989 дугаартай: Н.Анхбаярын биед

хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар духны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний

зовхины дотор булан хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо

зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл

нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь

ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт

болон ял шалгах хуудас /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн

51/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52-53/ зэрэг хэрэгт авагдсан

бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н  нь 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle бааранд иргэн

Н.Анхбаяртай маргалдаж нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Анхбаярын“..Би гараад учраа олъё гээд хэлэхэд намайг ганц удаа

мөргөсөн юм. Түүнээс бол гараараа намайг цохиж зодоогүй, толгойгоороо мөргөсөн

юм. /хх-ийн 14-15/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Наранбатын“...өөрийн ажилладаг Castle

бааранд ажлаа хийж байгаад нэг залуутай маргалдаад хамрыг нь цохисон гэж байсан.”

/хх-ийн 20, 21/ гэх мэдүүлэг, гэрч С.Өнөрбэлэгийн “...Н  нь өөрийн ажлаа

хийж байгаад бааранд нэг залуутай муудалцаж мөргөсөн гэсэн”. /хх-ийнн 23, 24/ гэх

мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7989 дугаартай дүгнэлт /хх-н 28/

зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н од холбогдох хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 16-наас 17-

нд шилжих шөнө үйлдэгдсэн байх боловч Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12

дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017

оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,

оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг

дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Прокуророос шүүгдэгч Н ыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд

ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул холбогдуулан шалгаж зүйлчилсэн

хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Н ыг гэм

буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Н.Анхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй

гэж үзлээ.

Шүүгдэгч Н од шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад ял

хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний

хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан болно.

Хохирол төлбөрийн талаар хохирогч Н.Анхбаяраас “Н  2017 оны 10

дугаар сарын 23-ны өдөр хохирлын мөнгө 966.000 төгрөг төлж миний хохиролыг

барагдуулсан нь үнэн. Цаашид гомдол саналгүй” гэсэн бичгийн хүсэлт ирүүлсэн байх

тул шүүгдэгч Н ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Н  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар

хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н ыг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

торгох ялыг нийт гурван сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус

дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас

хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг

дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

Н од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга

хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ