Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/03245

 

 

 

 

 

 

 

 

183/ШШ2024/03245

      2024 оны 08 сарын 12 өдөр

              Дугаар 183/ШШ2024/03245

                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 250,804,287 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э*******, хариуцагч Б.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э*******, шинжээч Ё.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С******* ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 167,541,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Манай компани нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Б*******тэй 24х24 хэмжээтэй давхартаа 576 м.кв талбайтай, 1 м.кв үнийг 105,000 төгрөгөөр тохиролцож дүүрэг, 9 дүгээр хороонд байрлах иргэн Б.Б******* оффис үйлчилгээтэй орон сууцны барилгын зоорийн давхрын барилга угсралтын ажлыг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эхлүүлж 6 дугаар сарын 10-ны өдөр бетон авахаар захиалагч иргэн Б.Б*******тэй тохиролцсон. Тохирсон 6 дугаар сарын 10-ны өдөр гэхэд барилга угсралтын ажил цутгахад бэлэн болж зураг төслийн компаниар шалгуулж бэлэн болсон. Гэтэл захилагч иргэн Б.Б******* бетоноо хугацаандаа нийлүүлээгүй 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүрсэн. Энэ хугацаанд удаа дараа уулзаж шаардсан, түрээсийн материал өдрөөр мөнгө нь гүйж байгаа, бетон авахгүй бол материалаа буулгаж түрээсийг зогсоох, мөн бетоны асуудлыг манай компани нийлүүлж тусалж шийдэж өгөхийг хүссэн боловч захиалагч хүлээж аваагүй худлаа хэлж өдий хүрсэн. Уг барилга угсралтын ажил хийхэд барилгын хэв хашмалыг форм ХХК-тай бараа материал түрээслэх гэрээ байгуулж нийт 4016 ширхэг материал авч түрээсийн төлбөрийг хагаслан манай компани төлсөн. Мөн ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж 859 ширхэг V4, V5, V6-тай сапуд түрээслэн авч түрээсийн төлбөрийг хагаслан төлсөн. Мөн барилга угсралтын ажил явагдаж байхад тухайн барилгын хашаа нь стандарт нормын дагуу шаардлага хангалтгүй гэж дүүргийн мэргэжлийн хяналтын газраас ирж шаардлага тавьсаны дагуу барилгын хашааг иргэн Б.Б*******тэй тохиролцож янзалж манай компани нь өөрийн хөрөнгөөр труба хомут гаргаж, будаж өндөрлөж барьсан. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар

1. ХХК-д 36,319,140 төгрөг

2. форм ХХК-д 66,592,136 төгрөг

3. Ажлын хөлс С******* ******* ХХК-д 60,480,000 төгрөг

4. Хашаа янзалсан ажлын хөлс 4,150,000 төгрөг нийт 167,541,276 төгрөг болсон.

Уулзалт болгонд утасны дуу хураагуураар бичлэг, видео хийсэн ба 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай компанид гараар албан бичиг бичиж өгсөн. Түрээсийн төлбөр өдрөөр гүйж байгаа тул та бүхэн энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Мөн угсарч бэлдсэн байгаа материалыг буулгаж түрээсийн төлбөрийг зогсоох шаардлагатай байна. Та бүхэн шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай С******* ******* ХХК нь иргэн Б.Б*******тэй харилцан тохиролцсоны дагуу дүүрэг, 9 дүгээр хороо, Алтай 12 гудамжны 360, 362, 363, 3635 тоотууд байрлах газарт баригдсан 24*24 хэмжээтэй оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын зоорийн давхарын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр болж 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн байдаг. Ингэхдээ иргэн Б.Б******* нь барилга эхлүүлэх санхүүжилт тааруу, мөн барилга барьж байсан туршлагагүй, барилгын компаниудад танил талгүй байсан тул манай компани түүнд итгэж гэрээ байгуулалгүйгээр барилгын ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс өөрийн эзэмшлийн болон тухайн үед түрээсийн гэрээгээр ашиглаж байсан ХХК, форм ХХК нарын өмчлөлийн барилга угсралтын ажилд шаардлагатай пум, сапуд зэргийг ашиглан өөрийн ажиллах хүч, техник тоног төхөөрөмжөөр ажлаа хийж гүйцэтгэсэн байдаг. Биднийг барилгын ажлыг эхлүүлэх үед иргэн Б.Б******* нь бетон зуурмагаа цаг тухайд нь нийлүүлээгүйн улмаас ХХК болон форм ХХК-тай байгуулсан пум, сапудын түрээсийн хоногийн төлбөр улам нэмэгдэх болж, цаг хугацаандаа түрээсийн төлбөрөө төлөөгүйтэй холбоотой гэрээний алдангийн төлбөрийн өр манай компани дээр үүсэж, мөн дээрээс нь барилгын талбайд ажиллаж байсан ажилчдын цалин хөлс, төлбөр тооцоо хуримтлагдан компани санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Бид нэгэнт барилгын талбайд хүн хүчний болон материал, техникийн зардлыг гаргачихсан тул Б.Б бетон зуурмагаа нийлүүлэх хүртэл барилгын цутгалт хийж эхэлсэн байсан пум, сапудыг салган авч чадахгүй нөхцөл байдалд орж барилгын норм дүрэм заасны дагуу зоорийн давхарын бетон цутгалт хийж дууссанаас хойш бэхжих хүртэл хугацаанд пум, сапудыг байлгаж байгаад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр форм ХХК-ийн нийт 4016 ширхэг пумыг, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ХХК-ийн сапудыг /V4, V5, V6/ тус тус хүлээлгэн өгч, түрээсийн гэрээний дагуу үүссэн өр төлбөрийн тооцоог нийлсэн юм. Ингээд захиалагч Б.Б*******эс тохиролцсон төлбөр орж ирэхгүй байсаар форм ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/00705 тоот шийдвэрийн дагуу 115,118,167 төгрөгийн түрээсийн төлбөрийг манай компаниас гаргуулан авч, харин ХХК нь түрээсийн гэрээний дагуу үүссэн нийт төлбөр болох 71,056,120 төгрөг болохыг тооцоо нийлж, төлбөрт манай компани 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн "Арвай вилла хотхоны Б-1 блок 23/01" дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулан бартераар төлбөр тооцоогоо тус тус бүрэн төлж барагдуулсан болно. Энэ бүх өр төлбөр нь иргэн Б.Б******* барилгын суурийн ажилд харилцан тохиролцсон хугацаандаа бетон зуурмагаа нийлүүлээгүй, барилгын ажлын санхүүжилтийг цаг тухай бүрт нь хийгээгүйгээс болж үүссэн өр төлбөрүүд бөгөөд тухайн үед Б.Б******* нь эдгээр төлбөрүүдийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж өөрийн гараар бичиг хийж өгсөн төдийгүй форм ХХК, ХХК-ийн удирдлагуудтай уулзаж төлбөр төлөхөө илэрхийлж байсан. Иймд шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед тооцогдсон байсан пум болон сапудын түрээсийн төлбөр нийт 102,911,276 төгрөг байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн Ирэгний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/00705 тоот шийдвэр болон ХХК-тай тооцоо нийлсэн актын дагуу бартераар төлж барагдуулсан төлбөрийн нийт дүн 186,174,287 төгрөг болж нэмэгдсэнийг баримтаар нотолж, Б.Б******* барилгын талбайд хийж гүйцэтгэсэн суурийн ажлын бодит зардал нийт 250,804,287 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна, гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй С******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг өгч байна. Нэхэмжлэгч С******* ******* ХХК нь ажлын хөлс 167,541,276 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ХХК-д холбогдох 36,319,140 төгрөг, форм ХХК-д холбогдох 66,592,136 төгрөг, ажлын хөлс 60,480,000 төгрөг, хашаа янзалсан ажлын хөлс 4,150,000 төгрөг тус тус гаргуулахаар дурдсан нь үндэслэлгүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, гэжээ.  

 

Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, гар бичмэл, 2020.06.07-ны өдрийн 21/2020 дугаартай Барилга угсралтын материал түрээслэх гэрээ, нэхэмжлэх, 2020.04.08-ны өдрийн t76 дугаартай Түрээсийн гэрээ, авлага өглөгийн товчоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, фото зураг, дүүргийн прокурорын газрын 2020.11.24-ний өдрийн 3238 дугаартай прокурорын тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019.06.12-ны өдрийн 19/019 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт, 2020.07.23-ны өдрийн ӨХЗГ/20/168 дугаартай Зээлийн гэрээ, 2020.07.23-ны өдрийн БГ/1323 дугаартай Барьцааны гэрээ, 2020.08.20-ны өдрийн ЗГ2020/08/06 дугаартай Зээлийн гэрээ, 2020.08.20-ны өдрийн БГ2020/08/06 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2019.09.06-ны өдрийн 106206903 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.09.06-ны өдрийн 106206903 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, 35190575 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ, барьцаат зээлийн тооцооны хуудас, 2019.09.26-ны өдрийн Орон сууц худалдах, худалдах авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2019.06.21-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2008.04.09-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2018.04.09-ний өдрийн ЗТ-002/2018 дугаартай Худалдаа үйлчилгээ, оффисийн иж бүрэн барилгын зураг төслийн ажлын гэрээ, гэрээний хавсралт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс үзлэгийн тэмдэглэл, Хохирлын үнэлгээний институтын 01/12 дугаар шинжээчийн дүгнэлтийг цуглуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С******* ******* ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан шүүхэд анх 167,541,276 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 83,263,011 төгрөгөөр ихэсгэж, нийт  250,804,287 төгрөг гаргуулахаар  шаардсан.

 

Харин хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 22,472,450 төгрөгийг татгалзаж, үлдэх 228,331,837 төгрөгийг хариуцагч Б.Б*******эс нэхэмжилж байна.   

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Б.Б*******д холбогдох нэхэмжлэгч С******* ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 228,331,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хариуцагч Б.Б******* нь дүүрэг, 9 дүгээр хороо, Алтай 12 гудамжны 360, 362, 363, 363-Б тоотууд байрлах, 24*24 хэмжээтэй нийт 576 м.кв талбайтай оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын зоорийн давхарын угсралтын ажлыг 10 хоногийн хугацаатай, 1 м.кв үнийг 105,000 төгрөг, нийт 60,480,000 төгрөгөөр ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэхээр, зоорийн давхарын угсралтын бетон зуурмагийг хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгчид нийлүүлэхээр харилцан тохиролцож, ажлыг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхлүүлсэн. Манай компани нь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд уг зөвшөөрлийг үндэслэн бусад газруудтай хариуцагч гэрээ байгуулах зорилгоор 2020.05.28-ны өдөр бичгийн гэрээ гэх гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу бид гэрээ байгуулаагүй, уг ажлыг огт тохиролцоогүй болно. Бид зоорийн давхрын угсралтын ажил хийхээр л хариуцагчтай тохиролцсон. Бетоны бэхжилт нийт 28 хоног дотор явагддаг тул ХХК-иас түрээсэлсэн нийт 859 ширхэг ын 28 хоногийн түрээсийн төлбөр 6,646,640 төгрөг ажлын хөлс болох 60,480,000 төгрөгт багтана. форм ХХК-иас нийт 4016 ширхэг бараа материал түрээсэлснээс 1626 ширхэг бараа материалыг 1 хоногийн 230 төгрөгөөр түрээсэлж Б.Б******* барилгын цутгалтын ажилд ашигласан. Уг 1626 бараа материалыг 10 хоног сууринд байлгаад авдаг тул 10 хоногийн түрээсийн үнэ 3,739,800 төгрөгийг ажлын хөлсөнд тооцож байгаа болно. Харин хариуцагч бетон зуурмагийг заасан хугацаанд нийлүүлж чадаагүйгээс суурийн угсралтын ажил зогссон. Үүний улмаас болон сапуд болох барилгын бараа материалыг /2021.04.20 хүртэл эсвэл 2021.06.10 хүртэл/ барилгын талбайд байлгасан. Иймээс ХХК-нд ын түрээсийн нийт төлбөрт 71,056,120 төгрөг /2020.06.07-2020.12.22-ны өдрийг хүртэлх хугацааны, өвлийн сарын түрээсийн төлбөрийг хасуулж тооцуулсан/, форм ХХК-нд  түрээсийн төлбөрт 115,118,167 төгрөг тус тус манай компани төлсөн тул гэрээний хохиролд нийт 186,174,287 төгрөгийг шаардаж байна. Мөн бетон зуурмаг нийлүүлээгүйгээс  ажлын гүйцэтгэл 80 хувьтай байхад ажил зогссон тул ажлын хөлс 60,480,000 төгрөгийн 80 хувь 48,384,000 төгрөг, үүнээс ХХК-ийн түрээсийн үнэ 6,646,640 төгрөг, форм ХХК-ийн түрээсийн үнэ 3,739,800 төгрөгийг тус тус хасаж үлдэх 37,997,800 төгрөгийг ажлын хөлсөнд, мөн барилгын ажлын аюулгүй байдлыг хангаж саравч хийхэд гарсан зардал 4,150,000 төгрөг, нийт 228,331,837 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зоорийн давхрын цутгалтын ажлыг 1 м.кв-ын 105,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон, нэхэмжлэгч тодорхой ажил хийсэн, ажлын хөлс гэх 37,997,800 төгрөг, саравчны зардал 4,150,000 төгрөг шаардсантай маргахгүй. Тухайн үед ХХК нь  Б*******д бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд бетон зуурмагаа нийлүүлээгүйгээс ажил зогссон. Тулаас болон сапуд зэрэг барилгын бараа материал 2020.05.28-аас 2021.05.04-ний өдөр хүртэл барилгын талбайд байсан. Өөрсдийн болон пум сапудтай гэсэн тул гэрээ байгуулсан. Анхнаасаа болон сапудыг нэхэмжлэгч өөрсдөө хариуцна гэж тохиролцсон тул гэрээнээс учирсан хохирол шаардсан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.  

            Талуудын хооронд эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ амаар хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С******* ******* ХХК нь дүүрэг, 9 дүгээр хороо, Алтай 12 гудамжны  360, 362, 363, 363-Б тоотууд байрлах, 24*24 хэмжээтэй нийт 576 м.кв талбайтай оффис, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын зоорийн давхарын угсралтын ажлыг 10 хоногийн хугацаатай, 1 м.кв үнийг 105,000 төгрөг, ажлын нийт хөлс 60,480,000 төгрөгөөр, хариуцагч Б.Б******* ажлын хөлс 60,480,000 төгрөгийг С******* ******* ХХК-нд төлөхөөр харилцсан тохиролцсон хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч тодорхой ажил гүйцэтгэсэн, ажлын хөлс 37,997,800 төгрөг, саравч хийхэд гарсан зардал 4,150,000 төгрөг нийт 42,147,800 төгрөг шаардсанд, мөн болон сапуд барилгын талбайд 2021.05.04-ний өдрийг хүртэл байсан талаар, бетон зуурмаг нийлүүлэх үүргийг Б.Б******* хүлээсэн талаар  тус тус маргаагүй байна. Харин нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохиролд нийт 186,174,287 төгрөг нэхэмжилсэнд хариуцагч маргаж байна.

          Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д “ Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ”, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна.

            Нэхэмжлэгч нь ажлыг 10 хоногийн хугацаанд хийхээр тохиролцсон, мөн суурийн бэхжилт 28 хоногийн хугацаанд бэхжигддэг, ажил 2020.05.28 - 2020.06.28-ныг хүртэл бэхжилт явагдах тул энэ хугацааны болон сапудын түрээсийн төлбөр нийт 10,386,440 төгрөгийн гэрээгээр тохиролцсноор ажлын хөлсөнд багтсан тул хариуцагчаас нэхэмжлээгүй. Харин бетон зуурмаг нийлүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс ажил зогсож, барилгын талбайгаас болон сапуд зэрэг барилгын бараа материал хариуцагч нэхэмжлэгчид шилжүүлээгүйгээс нэхэмжлэгч бусдад түрээсийн төлбөр төлөх болсон болох нь тогтоогдож байна. /хх-16, 43, /

            Нэхэмжлэгч С******* ******* ХХК нь форм ХХК-тай нийт 4016 ширхэг барилгын сапуд болон хэв хашмал гэх бараа материалыг түрээсэлж, үүнээс 1626 ширхэг бараа материалыг,  мөн  С******* ******* ХХК нь ХХК-тай нийт 859 ширхэг бараа материалыг хариуцагч Б.Б******* барилгын талбайд тус тус түрээсэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1хх-ийн 14-16, 43, 2хх-ийн 52 хуудас, 1хх-ийн 11, 13, 2хх-ийн 51 хуудас/

            Түүнчлэн хариуцагч Б.Б******* нь болон сапуд зэрэг барилгын бараа материал 2020.05.28-аас 2021.05.04-ний өдөр хүртэл барилгын талбайд байсан энэ талаар маргаагүй, харин форм ХХК-ийн 4016 ширхэг барилгын сапуд болон хэв хашмал болох барилгын бараа материалаас 1626 ширхэг бараа материал, ХХК-ийн барилгын бараа материалаас 859 ширхэг бараа материал манай барилгын талбайд түрээсэлсэн ашигласан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул тоо хэмжээг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн  татгалзал үндэслэлгүй байна.

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй. Хариуцагч Б.Б******* барилгын бараа материал 2020.05.28-аас 2021.05.04-ний өдөр хүртэл барилгын талбайд байсан талаар маргаагүй, харин 1626 ширхэг бараа материал ороогүй гэж нэхэмжлэгчийн 1 хавтаст хэргийн 43, 2 хавтаст хэргийн 52 хуудасд авагдсан баримт, мөн 859 ширхэг бараа материал ороогүй гэж нэхэмжлэгчийн 1 хавтаст хэргийн 11, 2 хавтаст хэргийн 51 хуудасд авагдсан баримтыг тус тус  татгалзаж байгаа бол өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Иймээс хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч өөрийн барилгын талбайд ашигласан барилгын бараа материалын тоо хэмжээг нотлох, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх боломжтой тул хариуцагчийн татгалзсан тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх тайлбарыг нотлох баримтын хүрээнд үнэлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Хохирлын үнэлгээний шинжээч  “... дүүрэг, 9 дүгээр хороо, Алтай 12 дугаар гудамжны №360,363,363-Б тоотод орших газарт 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс “Оффис үйлчилгээ, орон сууц зориулалтаар 24/24 хэмжээтэй барилга угсралтын ажил”-ын Зоорийн барилга угсралтын захиалгат ажил”-ыг иргэн С овгийн Болдын Б******* захиалгаар С******* ******* ХХК гүйцэтгэсний улмаас бусдад 186,174,287 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн нь баримтаар нотлогдсон тул С******* ******* ХХК-д 186,174,287 -ийн авлага үүссэн байна” гэж дүгнэжээ.

Дээрхийг дүгнэвэл форм ХХК-ийн түрээсийн төлбөрт 2020.06.28-2021.05.04-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрт нийт 70,209,864 төгрөг /1 сарын төлбөр 6,883,320 төгрөг, 1 хоног 229,444 төгрөг, нийт 10 сар 6 хоногийн түрээсийн төлбөр, 1хх-ийн 43 хуудас/, ХХК-ийн түрээсийн төлбөрт 2020.06.28-2021.05.04-ний өдрийн хүртэлх хугацааны төлбөрт нийт 72,638,280 төгрөг /1  өдрийн 237,380 төгрөг, нийт 10 сар 6 хоногийн түрээсийн төлбөр, 1хх-ийн 11 хуудас/ үүнээс нэхэмжлэгч 71,056,120 төгрөг шаардсан хэмжээгээр тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь хариуцагч бетон зуурмаг нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч бусдад илүү түрээсийн төлбөр төлсөн байх тул нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул хариуцагч гэрээнээс учирсан хохирлыг төлж, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх нь хуульд нийцнэ.

Мөн нэхэмжлэгч нь бараа материалыг 2021.04.20-ны өдөр эсвэл 2021.06.10-ны өдөр хариуцагч хүлээлгэн өгсөн гэх цаг хугацааны зөрүүтэй тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. Шүүх хариуцагч бараа материалыг 2021.05.04-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хугацааг 2021.05.04-ний өдрөөр тасалбар болгон түрээсийн тооцоо болон гэрээнээс учирсан хохирлын тооцоог гаргасан болно.

Иймд дээрхийг нэгтгэвэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс 37,997,560 төгрөг, саравчны зардал 4,150,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 141,265,984 төгрөг нийт 183,413,544 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,918,296 төгрөгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  1,569,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Б*******эс 1,075,018 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сутай ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 10,000,000 төгрөг төлснийг дурдаж, шинжээчийн зардалд хариуцагч Б.Б*******эс 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1,  219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б*******эс 183,413,544 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сутай ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,918,293 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,569,921 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******эс 1,075,018 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сутай ******* ХХК-д олгосугай.  

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан Сутай ******* ХХК-иас  шинжээчийн зардалд 10,000,000 төгрөг төлснийг дурдаж, шинжээчийн зардалд хариуцагч Б.Б*******эс 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С******* ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                                          

                                       ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ