Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/03986

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын*******5 өдөр

Дугаар*******02/ШШ2024/03986

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дүгээр хороо,******* дугаар хороолол, Замчдын гудамж,******* дугаар байр,******* тоотод оршин суух, ******* ургийн овогтой*******гийн******* /РД:ШЗ50010468/,

            Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийнын газар /РД:909014-т холбогдох 

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 7,190,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч нь хариуцагч Баянгол дүүргийнын газарт холбогдуулан 7,190,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь*******3 дугаар сургууль, дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад өвчний улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болж ердийн группэд орж ажлаас чөлөөлөгдсөн, уг групп нь тасралтгүй сунгагдаж явсаар мэргэжлээс шалтгаалсан өвчин болох нь тогтоогдсон. Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын*******003 оны 05-р сарын*******2-ны өдөр тоот актаар мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 60 хувиар тогтоолгож улмаар жил бүр сунгагдаж явж байна. Гэвч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрөө авч чадаагүй хариуцах эзэн олдохгүй байдалтай байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн*******25 дугаар зүйлийн*******25.1.1-д мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин нэмэгдүүлсэн нэг сарын дундаж цалингийн нөхөн төлбөрийг нэг удаа олгоно гэсэн заалтын дагуу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны нөхөн төлбөрт 7,190,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Баянгол дүүргийнын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нь Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын*******003 оны 05 дугаар сарын*******2-ны өдрийн тоот актаар мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 60 хувиар тогтоолгож улмаар жил бүр сунгагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн*******25 дугаар зүйлийн*******25.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно:” гэж заасны дагууын байгууллага биш тухайн нэхэмжлэгчийн ажиллаж байсан газар нь тухайн төлбөрийг гаргаж ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгохоор хуульчилсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаар татагдсан Баянгол дүүргийнын газар нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн холбооны*******024 оны 01 дүгээр сарын*******6-ны өдрийн 5 дугаартай албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын*******004 оны*******1 дүгээр сарын 08-ны өдрийн 3-1190 дугаартай албан бичиг, Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн*******004 оны*******1 дүгээр сарын 08-ны өдрийн 3-44/5102 дугаартай дүгнэлт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, хөдөлмөрийн нөхцөл сольсон акт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн*******024 оны 01 дүгээр сарын*******6-ны өдрийн 59 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийнын газрынын хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас баримт гаргаагүй байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь төрийн сангаас санхүүждэг төсөвт байгууллагад ажиллаж байсан тул түүний мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсаны нөхөн төлбөрийг хариуцагч Баянгол дүүргийнын газар хариуцах үүрэгтэй.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баянгол дүүргийнын газар нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь дүгээр сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон болох нь Баянгол дүүргийнын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын*******003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай акт, Баянгол дүүргийнын газрын хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн*******25 дугаар зүйлийн*******25.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнийд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно:”,*******25.1.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол*******8 дахин” гэж заасан.

 

6. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогч мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтанд нөхөн төлбөр олгохоор заасан байх тул нэхэмжлэгч нь ажил олгогч бус хариуцагч Баянгол дүүргийнын газраас мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хүртэл хувиар алдсаны нөхөн төлбөрийг шаардах эрхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.3,*******16,*******18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн*******25 дугаар зүйлийн*******25.1.1-д заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийнын газраас 7,190,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******30,004 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.4,*******19.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.БАТЧИМЭГ