| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03704/И |
| Дугаар | 102/шш2024/03989 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 102/шш2024/03989
| 2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2024/03989 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* дугаар хороолол,******* дүгээр байр,******* тоотод оршин суух, Бичээч ургийн овогтой *******ийн******* /РД:ТИ85010971/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,*******1 дүгээр хороо, Горький*******4, тоотод оршин суух, ургийн овогтойы /РД:ЧТ86122264/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч /цахимаар/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дамдиндорж,
Хариуцагч /цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одгариг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь*******007 ондтай танилцаж,*******008 онд хамтран амьдарсан. Бид*******008 оны 12 сарын*******4 -ны өдөр Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн дугаартай гэрчилгээ авсан., нарын сэтгэл санаа, зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байсан. Залуу гэр бүл учир бие биедээ ахин боломж өгч*******014 оны 10 сарын 11 -ны өдөр охин төрсөн. Амьдрал ахуй, гэр бүлдээ өөрчлөлтийг хийхийн тулд бид*******016 онд Япон улсыг зорьсон боловч мөн л гэр бүлийн маргаантай, амьдралд гуравдагч этгээд орж ирсэнээр маргаан улам хурцдаж тусдаа амьдраад нилээдгүй жилийг үдэж байна. Цаашидтай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, ээжийнх нь хүсэлтийн дагуу охиныг ээжийнх нь асрамжинд үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй учир нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би гэрлэлт цуцлалтыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёр ярилцаж болдогггүй. нь хамгийн муу муухай үгээр намайг хэлдэг. Асуудлыг шийдье гэхээр ярилцдаггүй. Намайг асуудлыг өөрөө мэдээд шийдэхээр дараа нь ямар нэг байдлаар алдаа гарвал над руу дайрдаг. Иймд гэр бүл цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхэд миний асрамжид үлдэнэ. Манай хүүхэд 4 дүгээр анги хүртлээ Япон улсад сурсан. Одоо үргэлжлүүлж өөр дээрээ байлгаад Япон улсад сургана гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа,, нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,ийн төрсний гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолот, хариуцагчаас гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн үндэслэлээ гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар маргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн эрүүл мэндийн болон сургуулийн тодорхойлолт, тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Гэрлэгчид болох Б.Жавхлан, нар нь*******008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, тэдгээрийн дундаас*******014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охинийг төрүүлжээ.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчид таарамжгүй харилцааны улмаас хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
6. Гэрлэгчид охинийг эхын асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар түүнийг эхын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
7. Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг тус тус дурдаж байна.
8. Гэрлэлт цуцлуулах, түүнтэй холбогдуулан гаргасан бусад нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тогтоож, шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Бичээч ургийн овогтой *******ийн******* /РД:ТИ85010971/, ургийн овогтойы /РД:ЧТ86122264/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охинийг эхын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ