| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03785/И |
| Дугаар | 102/шш2024/04030 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/шш2024/04030
| 2024 оны 08 сарын 23 өдөр | Дугаар02/ШШ2024/04030 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,******* дугаар хороо,******* байр,******* тоотод оршин суух, ургийн овогтой *******ийн******* /РД:ТК98030108/-ийн нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 32 дугаар хороо,******* дүгээр хороолол,******* дугаар байр, тоотод оршин суух, ургийн овогтойын ******* /РД:ТК74081312/,
Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Маралмаа,
Гуравдагч этгээд Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Маралмаа нь үрчлэлт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.Маралмаа нь Б.Сайханбилэгтэй 2019 оны 03 дугаар сард танилцаж үерхэж байгаад жирэмсэн болсон бөгөөд таарамжгүй харилцааны улмаас салсан. оны2 дугаар сарын8-ны өдөр охин төрж******* овогтой гэдэг нэр өгсөн. А.Маралмаа нь охин М.Хэрлэнг өөрийн эцэг Б.*******т үрчлүүлэхдээ нэрийг нь сольж А.Аяахан гэдэг нэр өгсөн. А.Маралмаа нь 2021 оны хавраас Г.Бум-Эрдэнэтэй хайр сэтгэлийн холбоотойгоор хамтран амьдарч 2023 оны 06 дугаар сарын4-ний өдөр охин төрсөн. А.Аяахан нь миний төрсөн эцэг Б.*******т үрчлэгдсэн боловч ам бүл дөрвүүлээ Г.Бум-Эрдэнэ, А.Маралмаа, дүү Б.Аюухан-Улз нар өнөөдрийг хүртэл хамтдаа амьдарч байгаа. Цаашид Аяахан дүү Б.Аюухан-Улзтай хамт миний бие өөрөө асран хамгаалж хамтад нь өсгөх хүсэлтэй байна. Иймд Б.*******т охин Аяаханг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2. Гуравдагч этгээд Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие зүрх өвдөөд эмнэлгээр явж байгаа бөгөөд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Охин Б.Аяахан нь төрсөн цагаасаа ээжтэйгээ амьдарч байгаа гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, А.Аяаханы эрүүл мэндийн тодорхойлолт, Баянгол дүүргийн******* дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа хуулбар, шүүхийн журмаар иргэний улсын бүртгэлийн хувийн хэрэг, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын оны 02 дугаар сарын0-ны өдрийн дугаар захирамж хуулбар, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн оны 02 дугаар сарын0-ны өдрийн дүгнэлтийн хуулбар,, Б.******* нарын Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хандан гаргасан оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өргөдлийн хуулбар, А.Хэрлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, А.Аяаханы нэр өөрчилсний бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч А.Маралмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн33 дугаар зүйлийн33.1.4,45 дугаар зүйлийн45.6-т зааснаар үрчлэлт хүчингүйд тооцуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Баянгол дүүргийн Засаг даргын оны 02 дугаар сарын0-ны өдрийн дугаартай захирамжаар Монгол улсын иргэн, Баянгол 7 дугаар хорооны оршин суугч оны2 дугаар сарын8-ны өдөр төрсөн, регистерийн дугаартай*******гийнгын *******, Дугаржавын Нямжав нарт үрчлүүлж, Б.Хэрлэнгийн нэрийг оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэрээр өөрчилсөн байна.
3.2. Хүсэлт гаргагч А.Маралмаа нь ургийн овогтой *******ийн Аяаханг оны2 дугаар сарын8-ны өдөр төрүүлсэн байна.
3.3. Охин А.Аяахан нь Б.*******, нарт үрчлүүлсэн боловч өөрийн төрсөн эх А.Маралмаагийн асрамжид амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
4. Охин нь төрсөн эхийн асрамжид байгаа, үрчлэн авсан Б.******* нь эрүүл мэндийн улмаас хүүхдийг асран хамгаалах боломжгүй гэх үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг гаргаж, үрчлэн авсан эцэг Б.******* нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.2-д заасны дагуу 2020 оны2 дугаар сарын8-ны өдөр төрсөн Б.Аяаханыг 2021 оны 02 дугаар сарын0-ны өдөр Б.*******, нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.1,16,18,33 дугаар зүйлийн33.1.4,45 дугаар зүйлийн45.6-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.2-т зааснаар оны2 дугаар сарын8-ны өдөр төрсөн А.Аяахан /РД:УО20321802/-ыг оны 02 дугаар сарын0-ны өдөр Б.******* /РД:ТК74081312/, /РД:ТД74051267/ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн45 дугаар зүйлийн45.7-д зааснаар А.Аяаханыг төрсөн эх А.Маралмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн20 дугаар зүйлийн20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ