Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0730

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим

 шаардлагаасаа татгалзсаныг баталж,

холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, Э.У*** нарыг оролцуулан ***гийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтээ шүүх хуралдаанд бичгээр гаргасныг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...миний бие нь Налайх дүүргийн Засаг даргад холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлд дурдсан Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

***гийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн засаг даргад холбогдох “Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар захирамж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “...Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсан талаар бичгээр хүсэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

              Иймд нэхэмжлэгч нь “...Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

        1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ***гийн Налайх дүүргийн засаг даргад холбогдуулан гаргасан “...Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.АДЪЯАСҮРЭН