Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 506

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал

үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн

тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа

оршин суудаг, урьд 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол

дүүргийн шүүхийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр

зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, улсаас

авсан гавьяа шагналгүй

холбогдох эрүүгийн 1705003500136 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр

сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э  2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2

дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 30 дугаар байрны 5 тоотод гэр бүлийн хүчирхийлэл

үйлдэж төрсөн хүү Э.Өргилийн өвчүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн

судлав. Үүнд:

Шүүгдэгч Э  шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйл

байхгүй. Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хүү Э.Өргилийг

айлгая л гэж бодсон чинь ийм зүйл болчихлоо гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Өргил мөрдөн байцаалтад“ Миний бие 2017 оны 7 дугаар сарын 22-ны

өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 30 дугаар байрны 5 тоотод

байрлах гэртээ байж байтал 15 цагийн орчим манай аав Э  согтуу том

өрөөнөөс жижиг өрөө рүү орж ирээд чамайг ална тална гэх зэргээр хараагаад байхаар

нь би аавыг том өрөө рүү буцаж оруулсан, удалгүй 5 минут орчмын дараа аав том

өрөөнөөс зүүн гартаа ундааны сав барьчихсан гарч ирээд баруун гараа нуугаад байсан

ба би тухайн үед огт анзаараагүй. Би тэр үед жижиг өрөөндөө хаалганы урд талд

сандал дээр суучихсан байсан, аав миний өөдөөс харж зогсоод надтай хэрүүл хийж

байснаа гэнэт баруун гараа далайгаад миний цээж рүү 1 удаа цохисон, би аав намайг

гараараа цохилоо гэж бодсон чинь аав тухайн үед баруун гартаа хутгатай байсан байна

лээ, тэгээд би аавд хутгалуулсны дараа миний өвчүүний орчмоос нэлээн цус гараад би

цочирдоод юу болж байгаагаа ойлгоогүй, ямар ч гэсэн нэг харахад ээж гаднаас орж

ирээд аавыг жижиг өрөөнд байхад нь цагдаа дуудаж өгнө гээд сандал дээр суулгаж

байсан. Гэтэл аав ээжийг түлхэж унагаад хувцасаа өмсөөд гарч зугатах гэхээр нь би

аавыг барьж авахад аав том өрөөнд байсан 0,75 граммын “Их Монгол” гэсэн архитай

шилийг авч бариад түүгээрээ миний толгой руу цохих гээд далайхаар нь би аавын

гарыг барьж авахад аав гэрээс зугатаад гарч явсан. Манай ээж араас нь дагаж гарсан

боловч аав гражаас машинаа аваад хөдөлчихөөр нь ээж цагдаад дуудлага өгсөн байна

лээ. Манай ах намайг гэмтэл рүү авч очиж би цээжиндээ 1-2 оёдол тавиулаад маргааш

нь госпитальд үзүүлсэн, тэр өдрөө манай гэрийнхэн ааваас айгаад бүгд Майхан толгойд

байдаг лагерь руугаа явсан учраас би цагдаагийн байгууллагаас дуудсан цагт ирж

амжаагүй юм. Аав тэр өдөр гэртээ ганцаараа архи уусан болохоор нэлээн согтуу

байсан, нэг шил 0,75 граммын архийг талд нь ортол уусан байсан, аав ер нь өдөр

болгон гэртээ ганцаараа архи уугаад хүүхдүүдээ дарамталж доромжлоод сууж байдаг

хүн юм. Надтай хэрэлдэж байснаа том өрөөнөөс гарч ирэхдээ хутга авчихсан байсныг

нь би анзаараагүй, өчигдөр аав лагерь дээр миний араас ирээд чи өргөдлөө буцаагаад

авчих гээд байхаар нь би ааваас та яагаад намайг хутгалж байгаа юм бэ гэхэд

согтуудаа хутгалчихсан байна гэж байсан. Тэр хутга аавд өөрт нь байсан бололтой

байна лээ, хальт харахад хар өнгийн дэлгэгддэг тонгоргон хутга байсан. Намайг

хутгалсны дараа би аавын гараас тэр хутгыг булааж аваад жижиг өрөөний цонхоор

шидчихсэн, маргааш нь ээж гэрээс гараад тэр хутгыг нь хайсан боловч олдоогүй.

Эрүүлдээ ч ялгаагүй гэртээ биднийг хараагаад заналхийлээд сууж байдаг, согтохоороо

бүр авиргүй загнадаг, ээжийг зоддог, уур нь хүрсэн үедээ надад гар хүрдэгч би нээх их

юм боддоггүй. Одоогоос жилийн өмнө хоолны халбагаар миний толгой руу цохиж

хагалж байсан удаатай, тэр үед нь эмнэлэг болон эмчид хандаж байгаагүй. Цагдаад

дуудлага өгөөд эрүүлжүүлэхэд хүргэгддэг, архины эмчилгээ, баривчилгаанд явуулъя

гэдэг боловч сахарын өвчнөөр группт орж байсан болохоор өвчнөөрөө далимдуулаад

гараад ирдэг юм. 2004-2005 оны орчимд манай ах Оргилыг зодсон асуудлаар эрүүгийн

хэрэгт шалгагдаж байсан. 2013 оны орчим хорооны нийгмийн ажилтан эрсдлийн

үнэлгээ хийж байсан. Цээжээр хатгуулаад цээжин дээр юм овойгоод байгаа юм шиг

мэдрэмж төрөөд зовиуртай байгаа...Ааваас айгаад гэртээ орж чадахгүй байгаа, аав

лагерь руу араас очоод байгаа болохоор дарамттай байна. Аав хэрэв шоронд явах юм

бол та нарыг бүгдийг нь алчихаад явна гэж айлгаад байгаа. гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7/

...Аав надаас одоо болтол уучлалт гуйгаагүй байгаа тул би гомдолтой байна.

Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой нэхэмжлээд байх хохирол,

нэхэмжлэл одоо надад байхгүй, өөр нэмж хэлэх зүйлгүй. гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/

Гэрч Ч.Энхцацрал мөрдөн байцаалтад” Би 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 15

цагийн орчим Майхан толгойд байдаг лагерь дээрээсээ гэртээ иртэл охин Байгалаа

надад аав, дүү 2 хоорондоо хэрэлдээд нэгийгээ хутгалчихлаа гэсэн. Тухайн үед манай

нөхөр Э  жижиг өрөөндөө, хажууд нь миний хүү Өргил аавынхаа гараас

барьчихсан, мөн цээжин дээрээ нойлын цаас тавьсан, тэр цаас нь цус болсон

байдалтай байж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудах гэтэл Э  том өрөө рүү

гүйж орсон. Би хүү Өргилтэй хамт араас нь очоод нөхрийгөө сандал дээр барьж авч

суулгаад 102 руу залгаж дуудлага өгсөн. Энэ хооронд Э  хэсэг орилж

хашгирч байснаа би одоо яах ч үгүй гэж хэлээд хүү Өргилын гараас мултарч гарч

зугтаасан. Би араас нь гарахад Э  гражийн тэндээс машинтайгаа зугтаагаад

явчихсан. Тэгээд би том хүү Оргилыг дуудаад дунд хүү Өргилийг ах Оргилтой нь хамт

гэмтэл рүү явуулсан, тухайн үед Өргил цээжиндээ өвчүүн тус газар хутгалуулаад шарх

нь ангайгаад цус гараад байсан ба тэр шархан дээр нь гэмтэлд 1-2 оёдол тавьсан

байна лээ. Тэгээд би цагдаад өргөдлөө өгчихөөд хүүхдүүдээ аваад шууд лагерь руугаа

явсан, удалгүй цагдаагаас дахин дуудахаар нь хүү Өргилийг дагуулаад наашаа ирсэн

юм. Хүү Өргилийн яриагаар бол манай нөхөр согтуу том өрөөнөөс гарч ирээд хүүгээ

доромжлоод агсам тавиад байхаар нь Өргил аавыгаа том өрөө рүү ор гэхэд Энх-

Амгалан өрөө рүүгээ орчихоод буцаж гарч ирээд хүүтэйгээ дахин хэрүүл хийж байснаа

гэнэт цээж рүү нь цохих шиг болсон, гэтэл Өргил өвчүүн тус газарт нь хутгалчихсан

байна гэж надад хэлсэн. Миний нөхөр Э  залуудаа архи уудаггүй байсан

боловч сүүлийн 10 орчим жил архи ууж байгаа, уухаараа ухаан мэдрэлээ алдтал ууна,

ер нь залуудаа ч тэр, согтуудаа ч тэр намайг болон үр хүүхдүүдээ зодож дарамталдаг,

элдвээр доромжилдог, танхайдуу, нэг үг хэлээд пизда гэж амандаа уншдаг зантай.

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны хэсгийн байцаагч манай нөхрийг архи уудгийг нь

мэднэ. 2013 оны орчим манай хорооны нийгмийн ажилтан эрсдлийн үнэлгээ хийж

байсан. Би нөхрийгөө хааяа архи ууж агсамнах үед нь цагдаа дуудаж өгдөгч сахарын

өвчтэй гээд саатуулж болохгүй гараад ирдэг. Сая 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

хүү Өргилийг хутгалчихаад түүндээ гэмших нь битгий хэл цагдаад хэлвэл та нарыг

бүгдийг чинь ална, хэрэв шоронд явбал чиний нүдийг сохолно, гэрийг чинь

шатаачихаад явна гэх зэргээр намайг болон хүүхдүүдээ айлгаж дарамтлаад байгаа.

Манайх 5 хүүхэдтэй бүгдээрээ Э  бид хоёрын хүүхдүүд, Э  төрсөн

эцэг нь байж хүүхдүүдээ миний хүүхэд мөн биш гэх зэргээр аашилдаг. Иймд одоо

хуулийнх нь дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Өргилийг хутгалсны дараа Өргил

аавынхаа гараас хутгыг нь булааж аваад цонхоор гаргаад шидчихсэн гэсэн, тэгээд би

тэр хутгыг нь олох гээд гэрээсээ гараад хайгаад олоогүй юм. Өргилийн яриагаар бол

хар өнгийн дэлгэгддэг тонгоргон хутга байсан гэсэн, би тэр хутгыг нь хараагүй болохоор

хэлж мэдэхгүй байна. Миний нөхөр хоёр ч удаа миний толгойг машины түлхүүр шидэх

болон хувингаар цохиж хагалаад би гэмтэлд толгойдоо оёдол тавиулж байсан. /хх-ийн

11-12 /

Гэрч Э.Байгалаа мөрдөн байцаалтад” 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр намайг

гэртээ жижиг өрөөндөө унтаж байтал өрөөнд манай аав Э , дүү Өргил нар

хэрэлдээд байхаар нь сэрсэн чинь аав дүү Өргилийг ална гээд занаад байсан ба Өргил

аавыг өрөө рүүгээ орооч гэхэд аав том өрөө рүү буцаад орсон. Хэсэг хугацааны дараа

аав жижиг өрөөнд гартаа пепси ундааны сав барьчихсан орж ирээд дахин Өргилөөс

хэрүүл гуйгаад маргалдаад байснаа гэнэт аав Өргилийг цохиод авах шиг болсон ба таг

гэсэн чимээ гарсан. Өргил сандал дээр сууж байснаа босч ирээд пудволкоо сөхөж

хараад өө хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн, тэр үед аав баруун гартаа хутга барьчихсан

зогсож байсан ба дахиад Өргил рүү далайхад Өргил аавын гарыг өчиж барьж аваад

гараас нь хутгыг булааж аваад чам шиг ийм аав байдаггүй юм гэж хэлээд жижиг

өрөөний цонхоор хутгыг нь шидчихсэн юм. Удалгүй Өргил гараад явчихсан бололтой

байсан, аав жижиг өрөөний үүдэнд би алмаар байна гээд орилоод суугаад байхаар нь

би аавд та боль, би дүүгээ алуулж байхаар цагдаа дуудаад таныг бариад өгчихье гэхэд

аав тэгэхгүй юу гээд байсан. Би ээжийг дуудах гээд залгасан боловч утсаа авахгүй

байж байснаа хэсэг хугацааны дараа ээж гаднаас ороод ирсэн, Ээж цагдаа дуудсан

гэхэд аав цагдаа дуудсан сургаар гэрээсээ майктайгаа өмдөө өмсөөд гараад явчихсан.

Тэгээд ээж бид нар дүү Өргилийг ах Оргилын хамт гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн.

Гэмтэлд Өргилийн цээжин хэсэгт оёдол тавьсан, эмч нар Өргилийн шархыг харчихаад

2см зөрсөн л бол зүрх рүү нь орох байж азтай хүүхэд байна гэж хэлсэн байна лээ.

Өргил тэр хутгыг аваад цонхоор шидэхэд би хальт харсан жижиг тонгоргон маягийн

бараандуу өнгийн хутга байсан, тэр хутга аавд өөрт нь байсан бололтой байна лээ,

түүнээс биш тэр хутга манай гэрийн ахуйн хэрэглээний хутга биш байсан. Дараа нь тэр

хутгыг олж авах гээд гадаа хайсан боловч олдоогүй. Өргил аавд гар хүрч үзээгүй,

тухайн үед Өргилийн зүгээс аавын дургүйг хүргэх үг хэлэх болон биед нь хүрэх үйлдэл

хийгээгүй. Аав архи уучихсан согтуу байсан болохоор л Өргилийг хутгалсан байх, аав

согтуу ч гэсэн өөрийгөө хянах чадвартай байсан болоод л тэр үед гражид байсан

машинаа аваад зугатсан байх гэж бодож байна. Өргил тухайн үед аавын машиныг

гуйхад аав машинаа өгөхгүй, чи муу хулгайч биздээ гээд байсан чинь Өргил ааваас би

таны юуг чинь хулгайлсан юм гэхэд аав чи миний машиныг урд нь авахдаа машин

дотор байсан бохь авчихсан байсан гээд байсан. Тэгэхэд нь Өргил тэр бохийг чинь би

таны машиныг угаахдаа хаячихсан юм гэж хэлээд хоорондоо маргаад байсныг санаж

байна. Би унтаж байгаад сэрсэн болохоор цагийн баримжааг мэдэхгүй байна. Тухайн

үед Өргил эрүүл, аав тэр өдөр гэртээ ганцаараа 1 шил “Их монгол” архи задлаад

уучихсан байсан болохоор согтуу байсан, гэхдээ тэр 1 шил архиа бүтнээр нь үү эсвэл

тэр архиныхаа талыг нь уусан уу гэдгийг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Өргилийн

хувьд бухимдалтай хурц ширүүн гээд байхаар зан авиргүй уурласан үедээ ч уураа ил

гаргахгүй дотроо чимээгүй л байж байдаг хүүхэд юм. Аав Э гийн тухайд

миний мэдэхийн 10 орчим жил архи ууж байгаа, эрүүлдээ ч зан харьцаа муутай, ширүүн

характертай, бараг гадаа гарч архи уудаггүй, гэртээ ганцаараа уучихдаг, уухаараа ээж

болон бага дүү нар руу агсраад байдаг ба Өргил ээж, дүү хоёрыг өмөөрөхөөр Өргил рүү

агсардаг, хүүхдүүдээ зодохоороо миний арга буруу ч санаа нь зөв шүү гэж өөрийгөө

өмөөрдөг хүн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

Гэрч Г.Анархүү мөрдөн байцаалтад”... Миний бие Э  овогтой Өргилтэй

найз нөхдийн харилцаатай, мөн бид нар нэг байранд амьдардаг хөршүүд юм. Энх-

Амгалан гуайг би Өргилийн аав гэдгээр нь танина. Өргил аавдаа хутгалуулсан гээд

байгаа тэр өдөр би Өргилийн гэрээр орж гараагүй. Харин орой нь Өргил манай найз

Хатанбаатарын 88699446 дугаарын утасруу ах Оргилийнхоо дугаараас залгаад уйлах

гээд байгаа юм шиг яриад байсан ба Хатанбаатар надад хэлэхдээ Өргил аавтайгаа

маргаад аав нь Өргилийг хутгалсан гэнэ гэж хэлсэн, би тэгж л мэдсэн. Өргил аавдаа

хутгалуулсан гээд байгаа өдрийн маргааш билүү нөгөөдөр нь намайг байрны гадаа

байхад Өргил байрныхаа өмнө сууж байгаад ээжтэйгээ утсаар яриад байх шиг байснаа

гэр рүүгээ орсон. Хатанбаатар бид хоёр араас нь гэрт нь ороход Өргил аавтайгаа

хэрэлдээд байсан ба Э  гуай жижиг өрөөндөө нэлээн согтуу байсан,

Өргилийн ээж нь Хатанбаатар бид хоёрыг Өргилийг аваад гар гээд байхаар нь бид хоёр

Өргилтэй хамт гэрээс нь гараад би гэррүүгээ Өргилийг дагуулж ороод гэртээ байж

байтал өглөө үүрээр шахуу цагдаа ирээд Өргилийг аваад явсан. Орой нь Өргилтэй

уулзахад Өргил эрүүлжүүлэхэд хоносон гэж байсан. Э  гуай архи нэлээн

уудаг, уусан үедээ гэр орондоо үе үе агсам тавиад байдаг нэлээн ааш муутайдуу хүн.

Өргил огцом ширүүн зан авир гаргаад байдаггүй. Найзуудтайгаа илэн далангүй, нийтэч

залуу боловч аавтайгаа таарамж муутай байдаг юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч Н.Хатанбаатар мөрдөн байцаалтад”... Дагийрагчаа овогтой Э

гуайнх миний амьдардаг Баянгол дүүргийн 2-р хорооны 30-р байранд мөн гэр бүлээрээ

амьдардаг бөгөөд Э  гуайн хүү Өргилтэй би 10 орчим жил найзалж байгаа

тул Өргилтэй найз нөхдийн харилцаатай юм. Би 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

16 цагийн орчим үсээ засуулаад 25-р эмийн сангийн автобусны буудлын ар талд байдаг

гоо сайхны салонд сууж байтал манай найз Өргил над дээр сонин царайлчихсан ирж

уулзсан. Би Өргилөөс юу болсон талаар асуухад тэр өдөр Өргил гэртээ аавтайгаа

муудалцсан чинь аав нь гараа хүчтэй далайгаад цээж рүү нь цохих шиг болсон, гэтэл

Өргилийн цээжнээс цус гараад харахад аав нь Өргилийг хутгалсан байсан, Өргил

аавынхаа гараас хутгыг нь булааж аваад цонхоороо шидсэн гэж надад хэлсэн. Тухайн

үед Өргилийн өмсөж явсан хар бараандуу өнгийн пудволка нь хутгалуулсан гэх

энгэрийнхээ орчимд цоороод бага зэрэг цус болчихсон, Өргил шархан дээрээ бинт

тавьчихсан цусаа тогтоогоод байж байсан. Тэгээд Өргилийн ах Оргил нь гэрээсээ ирж

Өргилийг аваад Өргил бид хоёр Оргил ахын машинтэй гурвуулаа хамт гэмтлийн

эмнэлэг орж Өргилийг үзүүлсэн, би тэндээсээ гэррүүгээ явчихсан болохоор надад өөр

тодорхой мэдэх зүйлгүй. Өргил эрүүл байсан. Би тэр өдөр Э  гуайтай

тааралдаагүй. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй, ямарч гэсэн аавтайгаа

муудалцаад аав нь уурандаа Өргилийн цээж рүү хутгаар цохисон гэсэн, би Өргилийг

хутгалсан гэх хутгыг нь хараагүй болохоор ямар хутга болохыг нь мэдэхгүй. Би юу гэж

хөгшин настай хүний гэр оронд нь Өргилийн аавын гар хөлийг нь барьж дарж өгөөд

байхав дээ, би угаасаа тийм үйлдэл хийж чадахгүй Өргилийн аав нь зохиож яриад

байгаа байх, би гэр орноор нь орж гардаг ч аавтай нь юу ч ярьдаггүй. Тийм болохоор би

Э  гуайтай нүүрэлдэж мэдүүлэг өгч болно. Тэгээд ч Өргил аавдаа

хутгалуулсан гээд байгаа тэр өдөр би тэдний гэрээр ороогүй. Намайг үсчний “Чимгээ”

нэртэй салонд үсээ засуулж байхад Өргил над руу залгаад хаана байгаа юм гэж

асуугаад байсан. Намайг үсээ засуулж байх хойгуур Өргилийн гэрт тэр хутганы асуудал

болсон бололтой байна лээ. Өргилийн яриагаар бол аав нь Өргилийг хутгалах үед

тэдний гэрт эгч Байгалаа нь хамт байсан гэсэн. Манай найз Анархүүг хэлээд байгаа

юм.Оргил ах бид хоёр Өргилийг гэмтэлд аваачиж үзүүлээд дараа нь Өргил ах

Оргилтойгоо хамт лагерь руугаа явна гээд намайг замдаа 25-р эмийн сангийн тэнд

буулгаад явсан. Би тэндээсээ харих гэж явахдаа Анархүүтэй уулзсан. Анархүү тэр өдөр

Өргилийн гэрт нь очоогүй юм. Э  гуайтай таарах үед голдуу согтууруулах

ундааны зүйл хэрэглэчихсэн явж байдаг. Би хааяа гэрээр нь орж гардагч Өргилийн

аавтай ойр зуурын юм яриад байдаггүй, ер нь жоохон зан муутай хүн юм. Өргилийн

хувьд илүү дутуу зангүй, огцом уурлаад байдаггүй, найз нөхөдтэйгээ жирийн

харьцаатай байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

Гэрч Ц.Наянбаатар мөрдөн байцаалтад” Миний бие Дагийрагчаа овогтой Энх-

Амгалантай хамт Нийслэлийн 50-р сургуульд 1-р ангиасаа 8-р анги төгстлөө хамт

суралцаж байсан бөгөөд бид багын найзууд юм. Э  нь ерөнхий

боловсролын 8-р ангиа төгсөөд дараа нь дөрвөн замын тэнд байрлах Барилгын ТМС-д

орж гагнуурчны мэргэжлээр төгссөн, тухайн үед барилгын ТМС-т сурдаг байхдаа Энх-

Амгалан манай гэрт надтай хамт амьдарч байсан бөгөөд хувийн зан байдлын тухайд

сэргэлэн, овсгоотой хүүхэд байсан, харин сурлага болон нийгмийн идэвхи сайн

байгаагүй. Э гийн төрсөн эцэг Дагийрагчаа нь төмөр замын түргэний

эмнэлэгт жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэднийх хоёр хүүтэй, Энх-

Амгалангийн дор нэг эрэгтэй дүү байсан боловч тэр нь ослоор эндчихсэн гэсэн, Энх-

Амгалан ааваасаа айдаг, аав нь хүүхдүүдээ нэлээн дэг журамтай байлгах гэдэг тийм

хүн юм. Э  манайд амьдарч байхдаа 1980 оны үед эхнэр Энхцацралтайгаа

танилцаад 1984 онд байх гэр бүл болсон, одоо тэднийх 5 хүүхэдтэй. Э  өрх

тусгаарласнаас хойш 1991-1999 онд би 3 жил орчим тэдний байрны нэг өрөөнд

амьдарч байсан, тэр үед амьдрал нь хэвийн, хааяа гэр бүлийн хэрүүл маргаан гарч л

байдаг. Тэднийх олон хүүхэдтэй амьдрал тааруу байсан болохоор Э  Чех улс

руу 1989 оны орчим явж ажиллаад хувьдаа унаа машинтай болоод амьдрал нь

дээшилсэн. Эхнэр Энхцацрал нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүүхдүүдээ хараад Энх-

Амгалангийн гэрт сууж байдаг хүн, нэг хэсэг Барс зах дээр хувиараа наймаа хийсэн

боловч мөнгө төгрөгний асуудалд холбогдож байсан гэсэн. Нөхөртөө халамж

тавьдаггүй, хоол унд муутай тийм эмэгтэй байдаг. Э гийн хүүхдүүд мөн

хүмүүжил муутай, хүү Оргил нь хүүхэд байхдаа хулгайн хэргээр Амгалангийн хориход

хоригдож байсан, эх нь хүүхдүүдээ хатгаад Э  руу турхираад байдаг, хувьдаа

машин авсан биш гай боллоо хүүхдүүд булаацалдаад муудалцаад байх юм гэж Энх-

Амгалан надад ярьж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 7-р сарын 22, 23-ны орчим Энх-

Амгалан манай 21-р хороололд байдаг гэрт өглөө эрт ганцаараа ирээд хүү Өргилтэйгээ

муудалцсан гэж ярьж байсан ба өргөдөл бичүүлнэ гэхээр нь би өргөдөл бичүүлж өгсөн

боловч сүүлд сонсохноо Э  хүүхэд асуудалд орчихож магадгүй болихоос,

өргөдлөө өгөөгүй гэж байсан. Ер нь Э  гэр орондоо хүүтэйгээ таарамж

муутай, сүүлдээ орон гэртээ тайван байх боломжгүй байдаг шиг байна лээ. Ямарч гэсэн

намайг хааяа гэр орноор нь очиход Э  идэх хоол ундгүй л сууж байдаг. Одоо

нас дээр гарсан, эхнэр хүүхэд нь халамжлахгүй бол энэ хүн хэцүү шүү дээ.Э

нь хүнд тусархуу, сэтгэл сайтай, архи уудагч надад эвгүй зан авир гаргаж байгаагүй,

өөрийнх нь ярианаас хүү Өргил нь аавынхаа ам руу архи цутгасан, хүүхдүүдээ өсгөж

том болгосон биш манай хүүхдүүд намайг ад үзээд орон гэрээсээ зайлуулах гээд байх

шиг байна гэж надад ярьж байна лээ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч Э  мөрдөн байцаалтад”... Миний бие Бүгд Найрамдах Ардчилсан

Герман улсын Дрезден хотын тээврийн дээд сургуульд суралцаж байхад Э

нь 1989-1990 онуудад Чехословак улсын Труднов хотод арьс ширний үйлдвэрийн

дадлагажигчаар ажиллаж байсан бөгөөд бид үе үе Чехословак улсад уулзалддаг,

хааяа хамтдаа Герман руу хүртэл явдаг байсан болохоор би найз нөхдийн харилцаатай

байсан, түүнээс хойш одоог хүртэл би Э тай холбоотой байгаа. Э

залуудаа Чехословак улсад ажиллаж байхдаа хэдэн төгрөг цуглуулж түүгээрээ хувьдаа

машин авч байсан ба тэндээс авсан машинаараа олон жил таксинд явж ам бүлээ

ганцаараа тэжээж ирсэн хүн бөгөөд тэднийх одоо 5 хүүхэдтэй, хүүхдүүдийнх нь том

хүнтэй суугаад гэр бүл болж өрх тусгаарласан сураг дуулдсан. Эхнэр Энхцацрал нь нэг

хэсэг барс захад ажиллаж байсан, голдуу хүүхдүүдээ хараад гэр сахиад сууж байдаг

юм. Э  эцэг, эхээс хоёулаа боловч төрсөн дүү нь өнгөрөөд Э

сэтгэл санаагаар их унасан. Төрсөн эцэг, эх хоёр нь хоёулаа нас барсан. Хамаатан

садангийнх нь талаар бол мэдэхгүй. Э  залуудаа их сэргэлэн цовоо хүүхэд

байсан бөгөөд 10 орчим настайдаа Монголын уран сайхны Сүхболдын яриа гэдэг

кинонд Сүхболдын дүрд тоглож байсан, уг нь жүжигчин байхаар хүн юм. Хувийн зан

тухайд хүний эвийг олоод явдаг зөөлөн талдаа, тэр болгон хүн ам муруйгаад

муудалцаад яваад байхгүй, харьцаа сайтай, найзархуу хүн бөгөөд төрсөн эцэг нь

жаахан зожигдуу гэмээр хүн байсан, эцгийнхээ тэр занг дуурайсан байхыг үгүйсгэхгүй.

Энх- Амгалангийн эхнэр болон хүүхдүүд ажилд тааруу, эхнэр нь хүүхдүүдээ өмөөрөөд

эцгээр нь юм хэлүүлэх дүргүй байдгаас болоод гэр бүлтэйгээ маргаж муудалцаад

байдаг юм болов уу гэж би Э гийн өөрийнх нь ярианаас ойлгосон. Хааяа

согтууруулах ундааны зүйл хэрэглэх үе байдаг ч надтай муухай харьцаж ширүүн

дориун араншин гаргаж байгаагүй, эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй болохоор бие

муутай, группт байдаг юм.” гэхсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч А.Идэр мөрдөн байцаалтад” Миний бие 2015 оны 10 сараас эхлэн одоог

хүртэл Баянгол дүүргийн 2-р хороо хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байна. Д.

Э  нь тус хорооны Цагдаагийн хэсэгт архаг архичдын бүртгэл , судалгаа

болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн судалгаанд нэр нь байхгүй. Д. Э

гуай хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг ч тохируулж уудаг, тэр болгон

эрүүлжүүлэгдэх болон нийгмийн хэв журам зөрчих, эсвэл гэмт хэрэг зөрчлийн шинжтэй

үйлдэл гаргаж байгаагүй. Хувь хүнийхээ талаас дуу цөөтэй, бусадтай хэрүүл маргаан

хийгээд байх нь ховор, гаднаасаа төлөв даруу байдалтай хүн шиг санагддаг. Гэр

бүлийн байдлын тухайд Д. Э  гуай гэхээсээ илүүтэйгээр түүний насанд

хүрсэн хүүхдүүд болох Оргил, Өргил нар урд нь гэмт хэрэг зөрчилд удаа дараа

холбогдож байсан, мөн согтууруулах ундааны зүйл байнга шаглаж зардаг бөгөөд энэ

зөрчилдөө удаа, дараа торгуулийн арга хэмжээ авагдсан боловч огт засардаггүй,

хувийн байдал тааруу залуучууд байдаг юм. Нэмж хэлэхэд 2017 оны 7 сарын 23-24-ны

орчим намайг ээлжийн амралттай байх хугацаанд Э  гуай юнителийн

дугаараас миний 89890990 гэсэн дугаарруу залгаж яриад: манай хүү Өргил миний

амруу архи цутгаж намайг зодсон гэж хэлэхээр нь би Цагдаагийн 102–ийн тусгай

дугаарт дуудлага өгч шийдвэрлүүл, би ээлжийн амралттай байна гэдгээ хэлсэн.

Түүнээс хойш намайг ажилдаа ороход Д. Э  гуай мөрдөн байцаах тасагт

шалгагдаж байсан, холбогдсон гэх хэргийнх нь талаар би тодорхой сайн мэдэхгүй. Энх-

Амгалан гуайн гэр бүлийн гишүүдээс /эхнэр, хүүхэд/ манай цагдаагийн хэсэгт урд өмнө

нь Д. Э  гуайтай холбоотой зөрчил гаргаад байна гэх дуудлага, гомдол

мэдээлэл гаргах буюу хандаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Яллагдагчаар Э  мөрдөн байцаалтанд“ 2017 оны 7 дугаар сарын 22-

ны орой /цагийг тодорхой санахгүй байна/ намайг гэртээ байхад миний хүү Өргил

хаалга нүдээд машинаа өгчих, юманд яваад ирье гэхээр нь би машинаа өгөхгүй гэхэд

Өргил яваад өгсөн. Шөнө 23 цагийн орчим Өргил буцаж ирээд хаалгаа тайл гэхээр нь

би түүнийг согтуу байна гээд хаалгаа тайлж өгөөгүй, гэтэл Өргил доод айлын цонхны

сараалж төмрөөр дамжин дээшээ гарж цонхоор орж ирээд хаалга онгойлгоод гаднаас

найз Хатанбаатар, Анархүү нарыгаа оруулж ирээд Өргил миний цээжин дээр өвдөглөж

суугаад миний багалзуур шахаж ам руу шилтэй архи цутгасан, тэгээд би ухаан

балартсан, хэсэг хугацааны дараа босоход Өргил миний өмдний кармаанд байсан

түрийвчтэй 60,000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, хаан банкны виза карт

зэргийг аваад гарахаар нь би Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс рүү очиж манай

хүүхэд ам руу архи цутгалаа гэсэн дуудлага өгөөд хоёр цагдаа дагуулаад гэртээ очиход

Өргил байгаагүй тул цагдаа нар яваад өгсөн. Удалгүй Өргил дахин цонхоор орж ирсэн,

хоёр найз нь бас гэрт орж ирээд маажиг хочит Хатанбаатар нь яасан их манай найзыг

хутгалдаг юм гээд миний гараас бариад байсан, гэтэл Өргил намайг нүүр нүдгүй

гараараа цохиж мөн цээж рүү өшиглөсөн. Анархүү гэдэг найз нь хажуунаас Өргилд боль

гэж хэлээд болиулах гэж оролдсон. Энэ үед гаднаас манай эхнэр Энхцацрал ирж хүү

Өргилийг салгаад больцгоо гээд Өргилийг аваад гарсан. Би дахин Баянгол дүүргийн

цагдаа руу очоод Өргил намайг зодлоо гэхэд хоёр цагдаа намайг хэлтэс дээр

үлдээгээд Өргилийг найз Анархүүгийндээ байхад нь барьж авчраад эрүүлжүүлэхэд

хонуулсан гэсэн. Би Өргилийг хутгалаагүй, харин том өрөөндө байдаг үнс дардаг бухын

толгойн дүрс бүхий төмөр зорсон цутгамлаар Өргилийн цээж рүү цохичихсон бололтой

байна лээ, тухайн үед бачимдаад Өргилийн цээж рүү юугаар цохиж гэмтээснээ

санахгүй байна, хэрэв хутга байсан бол цээж рүү нь нэвт орчихмоор юм гэж бодоод

байна. Шинжээчин дүгнэлттэй танилцлаа. Энэ гэмтэл миний үйлдэлтэй холбоотойг

хүлээн зөвшөөрнө. Өргил биед нь учирсан гэмтэлтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй

гэсэн, урд нь миний бие том хүү Оргилийг зодсон асуудлаар баривчилгаанд албадан

ажил хийлгэх ялаар шийтгүүлээд суллагдсанаас хойш гэр бүлийн хүчирхийллийн

чанартай ямар нэг үйлдэл хийж байгаагүй, энэ удаад Өргилийн буруугаас болоод

хэрэгт холбогдоод явж байна, өөр нэмж ярих зүйлгүй.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

...Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаа байхгүй. Харин 2016 онд би гэр

орондоо хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэх үед манай эхнэр Энхцацрал цагдаа

дуудаад намайг бариад өгчихдөг байсан, гэр бүлийн орчинд ахуйн чанартай хэрүүл

маргаан гарах үе байдаг ч би гэр бүлийнхээ гишүүдийг зодож цохиж байсан удаа

байхгүй. Бид гэр бүлийн баталгаатай байсан боловч 2003 оны 7 дугаар сарын 10-ны

өдөр Баянгол дүүргийн иргэний шүүхээр орж эхнэр бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан,

хүүхдүүдийг эхнэр Энхцацралын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн боловч одоогийн

амьдарч байгаа Баянгол дүүргийн 2-р хороо 30-р байрны 5 тоотод бид саяхныг хүртэл

хамтдаа амьдарч байсан. Тэгээд би хүү Өргилийг хутгалсан гэх хэрэгт холбогдоод

үүний улмаас эхнэр хүүхдүүдтэйгээ ярилцаад би байраа эхнэр хүүхдүүддээ үлдээгээд

би одоо Баянгол дүүргийн 18-р хороо 41-р байрны 102 тоот 2 өрөө байранд ганцаараа

амьдарч байгаа. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт

түрүү булчирхайн хавдар гэсэн оноштой хэвтэн 9 сарын 18-ны өдөр мэс засалд орж

эмчилгээ хийлгэж байгаад 9 сарын 25-ны өдөр эмнэлгээс гарсан. Дараа нь Оргил

рашаан сувилалд 8 хоног сувилуулсан, тэндээс гарч ирээд Баянгол дүүргийн эрүүл

мэндийн төвийн дотрын тасагт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан, одоогоор

хагалгааны шарх бүрэн эдгээгүй, боолт хийлгээд явж байгаа, мөн чихрийн шижин

өвчний улмаас эмнэлгийн хяналтанд байгаа юм. Би согтууруулах ундааны зүйл

хэрэглэсний улмаас хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Би төрсөн хүү Өргилөөс

уучлалт гуйж бид харилцан эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар

шийдүүлэх хүсэлтэй байна, өөр нэмж ярих зүйлгүй гэсэн мэдүүлэх /хх-ийн 47/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10257 дугаартай: Э.Өргилийн биед

цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий

хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-ийн 26/

Шүүгдэгч Э гийн хувийн байдалтай холбоотой өвчний түүх /хх-ийн 68-

77/, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-ийн 85/, авто тээврийн

хэрэгслийн ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 86-97/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-

ийн 100/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 101/, Нийслэлийн Баянгол

дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 233 дугаартай шийтгэх

тогтоолын хуулбар /хх-ийн 104/, ял шалгах хуудас /хх-ийн 105/, Нийслэлийн Баянгол

дүүргийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №1015 дугаартай гэрлэлтийг

цуцалсан шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 106/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн

баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э  2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30-р байрны 5 тоотод гэр бүлийн хүчирхийлэл

үйлдэж төрсөн хүү Э.Өргилийг өвчүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Өргилийн“...би аав намайг гараараа цохилоо гэж бодсон чинь аав

тухайн үед баруун гартаа хутгатай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Энхцацралын

“...миний хүү Өргил аавынхаа гараас барьчихсан, мөн цээжин дээрээ нойлын цаас

тавьсан, тэр цаас нь цус болсон байдалтай байж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч

Э.Байгалаагийн “...Өргил сандал дээр сууж байснаа босч ирээд пудволкоо сөхөж

хараад өө хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний

үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 26/ болон яаралтай тусламжийн хуудас /хх-ийн

35-36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Э г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл

мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага

хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э  согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ

гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” бөгөөд

түүний үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Э.Өргилийн эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн

гэж үзнэ.

Шүүгдэгч Э гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд

холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж

шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд

заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд

ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг

хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг

дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн

хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас

үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж

байна. Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө

үү, хохирогчоос хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “аавдаа

гомдолгүй, хэргийг нь хөнгөн шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт, хариуцлагын төрөл

хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд

болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

төгрөгөөр торгох саналыг Э д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын

дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг

зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь

хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол

шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн

хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан

хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э г гэр бүлийн

хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн

гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

Э г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн

зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,

өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энх-

Амгаланд урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ