Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/шш2024/04536

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04536

Улаанбаатар хот

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ****** холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид гэрлэлт цуцлах асуудлаар дахин эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.

 

4. Захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ