Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/шш2024/04537

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04537

Улаанбаатар хот

 

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******** нэхэмжлэлтэй ******* холбогдох тушаал хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* нь *******ийн Ерөнхий захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай *** тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох **********ийн *********, ******** нэвтрүүлгийн редакцийн продюсерийн албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж,

Хариуцагч ************ нь нэхэмжлэгч ********** ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлс болох 11,409,081 төгрөг, мөн 4 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж болох 5,376,000 төгрөг, нийт 16,785,081 төгрөгийг олгох, нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хэмжээнээс тооцож 2024 оны 4 сарын 03 -ны өдрөөс 2024 оны 9 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ****** нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *********ээс улсын тэмдэгтийн хураамжид 241,875 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.БАТЧИМЭГ