| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/03745/И |
| Дугаар | 102/ШШ2024/04084 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/04084
| 2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/04084 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар нь нэхэмжлэлийн 7,782,475 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э ХХК нь үлдсэн шаардлага болох 32,237,050 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,047,410 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,047,410 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5,047,410 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5,047,410 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5,047,410 төгрөг төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 159,567 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ