| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/04157/И |
| Дугаар | 102/ШШ2024/03921 |
| Огноо | 2024-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/03921
| 2024 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2024/03921 | Улаанбаатар хот
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ч.Л нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,911,708.18 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,985,284.68 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,985,284.68 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,985,284.68 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,985,284.68 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,985,284.68 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,985,284.68 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,538 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 205,538 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ