| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/00832/И |
| Дугаар | 183/ШШ2024/03679 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2024/03679
| 2024 оны 9 сарын 17-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/03679 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М /РД:**********/,
Нэхэмжлэгч: Х.О /РД:*********/,
Нэхэмжлэгч: М.У /РД:**********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.С /РД:***********/-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 75,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.М, Х.О, М.У нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.М, Х.О, М.У нар нь нэгж талбарын ************* дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн ************ дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж **** тоот хаягт байрлах 161.0 м.кв талбай бүхий өмчлөх эртэй газрыг иргэн Т.Сайнжаргалын хүсэлтээр 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ********* дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Улмаар дээрх гэрээний дагуу төлбөрийн дүн болох 150,000,000 төгрөгөөс 2022 оны 4 дүгээр сарын 21-нд 55,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг Х.О-н Худалдаа хөгжлийн банкны 451044000 тоот дансаар төлсөн ба үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 2022 оны 5 дутаар сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч дээрх хугацаанаас хойш удаа дараа Т.С-с үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч удахгүй санхүүжилт орж ирнэ, удахгүй төлж барагдуулна гэсээс өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу төлөх ёстой байсан 75,000,000 төгрөг, мөн гэрээний 3.5-д заасны дагуу алданги 0,3 хувь /75,000,000*0,5%-1 хоног-225,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 602 хоног*225,000=135,450,000 төгрөг/-иар тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж хуульчилсан байх тул 75,000,000 төгрөг, түүний 50 хувь болох 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөгийг хариуцагч Т.С-с гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 18-ны төлбөрийг бүрэн төлж барагдуулснаас талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлэх нэг ёсондоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож байдаг. Энэ гэрээ хийгдсэнээр Г.М нь Т.С-д үл буюу газрыг өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу иргэний хуулийн худалдах худалдан авах харилцаа үүссэн. Биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй шилжүүлэн өгсөн. Хариуцагч талаас нэг үндэслэлээр маргаж байдаг. Нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн байгууллага болон Нийслэлийн нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг буюу Орон сууц бодлогын газартай хот суурин газар дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу 3 талт гэрээ байгуулсан нь учраас бид нар өнөөдрийг хүртэл энэ захиргааны шүүхээр явж байгаа гэдэг ийм тайлбаруудыг хэлээд байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 7 сарын 19-ний өдрийн ******* албан бичгээр Г.М, Х.О, М.У нар нь 3 талт гэрээг байгуулаагүй юмаа гэдэг албан бичиг ирсэн, дараагийн нэг зүйл нь юу? байдаг вэ? гэхээр иргэн Г.М нь Т.С-тай удаа дараа уулзсан, ажлын байран дээр нь очиж уулзаж байсан утсаар холбогдож ярьж байсан. Удахгүй төлбөрийг чинь өгнө. Барилгын ажил эхлэх буюу Тэзү батлагдаагүй байна. Нэг ёсондоо Г.М-н худалдаж авч байгаа газар болон тэдгээр байршилд байгаа газрууд дээр худалдан авалт хийгээд орон сууц барих орон сууцын төсөл хэрэгжүүлэх зорилготой байсан юм. Түүний үндсэн дээрээс энэхүү гэрээг байгуулсан байдаг юм. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хугацаанд бол үлдэгдэл 75 сая төгрөгийг төлөөгүй Нэхэмжлэгч талын зүгээс тийм учраас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 3.5 дугаар зүйл дээр анзыг тохирсон анз буюу алдангийг тохирсон гүйцэтгээгүй үүргийн үнэ дүнгийн 0,3%-аар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байдаг аа. Үүнийг нь тооцоод үзэх юм бол 75 сая төгрөгөөс 0,3-аар тооцохоор 225000 төгрөг болж байгаа юм. Нэхэмжлэлд дээр 0.5 гэчихсэн байна. Түүнээс 0.3 хувиар тооцсон. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 602 хоног*225,000=135,450,000 төгрөгөөр тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж хуульчилсан байх тул 75,000,000 төгрөг, түүний 50 хувь болох 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөгийг хариуцагч Т.С-с гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Г.М, Х.О, М.У нарын нэхэмжлэлтэй, Т.С-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээгээр харилцан тохиролцсон үлдэгдэл 75,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 37,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Н.Х, Ц.Б нар Нийслэлийн ерөнхий архитектороос 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *********** дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 209, 2096, 210 тоот газарт орон сууцны цогцолбор барихаар төлөвлөж байсан. Улмаар Т.С нь: 1.Ц.Б-с ********** дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүрэг 4 гудамжны *** тоот бүхий 484 мкв талбайтай, ************* нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, 2.Н.Х-с *********** дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүрэг 4 гудамжны ** тоот бүхий 570 мкв талбайтай. ************** нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газар, 3. Мөн Н.Х-с *********** дугаар бүхий газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүрэг 4 гудамжны *** тоот бүхий 664.69 мкв талбайтай, ************** нэгж талбарын дугаар бүхий өмчлөх эрхтэй газруудыг тус тус өмчлөлдөө шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлэж авахдаа 3 газарт олгогдсон 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *********** архитектур төлөвлөлтийн даалгавартай хамт газрыг шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч нар болох Г.М, Х.О, М.У нарын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг **-р хороо, дүүрэг 4 гудамж, ** тоот газрыг худалдаж авсан зорилго нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн *********** архитектур төлөвлөлтийн даалгавартай газартай хамт нийлүүлж, дахин архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан барилга барих байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай **** дүгээр захирамж гарч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр, ****** багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9,4 га 3 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг Тазрын эзэн Баянзүрх ЗБН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. Мөн Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Тэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай ****** дүгээр захирамж гарч, улмаар Т.С нь өөрийн архитектур төлөвлөлтийн даалгавартай газар дээрээ барилгы эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн, дээрхи төслийн талбарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Газрын эзэн Баянзүрх ЗБН нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2022 оны *******, ***********, ************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага буюу Т.С-н 3 газар дээрх ************ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлээгүй байна. Энэхүү нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор Т.С нь барилгаа эхлүүлж, хөрөнгө оруулалт бусад иргэдээс авах боломжгүй болсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулсны дагуу алданги 37,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч ч гэсэн өөрөө хэлээд байна. Т.С нь энэ маргаан бүхий *** тоот газрын яг урд 3 газрыг бол худалдаж авсан. Улмаар хойно байгаа энэ газруудыг худалдаж авч барилга барих ийм хүсэл сонирхолтой байсан. Үүнийг бол нэхэмжлэгч нар өөрсдөө тухайн үед бол мэдэж байсан, ингэхээр барилга барих гээд байсан чинь яг ямар асуудал үүссэн юм бэ? гэхээр Г.М, Х.О нарын энэ урд байгаа энэ газрын дагуу бол архитектур төлөвлөлтийн даалгавар бол батлуулж авсан байдаг. Гэтэл яг ямар асуудал үүсээд байгаа юм бэ гэхээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 сарын 24-ний өдрийн гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр 410-т захирамжаар газрын эзэн Баянзүрх гэдэг нөхөрлөл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Мөн түүний дараа Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 сарын 31-ний өдөр *** буюу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай ***-ийн захирамж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, яг ямар асуудал үүсээд байгаа юм гэхээр *** захирамжаар газрын эзэн Баянзүрхийн нөхөрлөлийн энэ төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас шалтгаалаад энэ Т.С нь барилгаа барьж болох боломжгүй ийм нөхцөл үүсээд байгаа юм. Мөн түүнчлэн манай зүгээс гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд энэ маргаан бүхий *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь газар нь энэ з хэсэгчилсэн талбайд яг орсон байгаа. Тэгэхээр З хэсэгчилсэн талбайд энийг бол ногоон байгууламжаар бол төлөвлөчихсөн байдаг л даа. Тэгэхээр бид нарын хувьд ямар ч барилга барих боломжгүй, ийм эрхийн зөрчилтэй биет байдлын доголдолтой ийм эд хөрөнгө гэж бол үзэж байгаа юм. Тэгэхээр бол нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн өгөх боломжгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа : Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2022 оны 4 сарын 18-ны өдрийн 0276 дугаартай гэрээндээ 6.1-д энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө яг нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө юу юм бэ гэхлээр энэ худалдан худалдан авах гэрээний дагуу төлбөр болох 112,500,000 төгрөгийг бол шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө хүчин төгөлдөр гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргаж, хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу бол хууль зөрчиж хийсэн хэлэлцүүлэг бол үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасны дагуу бол улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Ийм бол процесс харагдаж байгаа. Иймд гэрээний дагуу буюу энэ одоо хүчин төгөлдөр гэрээ бол гэж үзэхгүй байгаа. Ийм учраас 2022 оны 4 сарын 18-ны өдрийн 0276 дугаартай худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож гэрээгээр шилжүүлсэн 75 сая төгрөгийг бол буцаан гаргуулж өгнө үү гэсэн ийм шаардлагыг гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эднийх бол ингээд 112,500,000 төгрөг бол шаардах эрх үүсэхгүй юм аа гэж тайлбарлаад байх шиг байна. Энэ дээр хэд хэдэн зүйлүүдийг ярих нь зөв байх л даа. Иргэний хуулийн 186 дугаар зүйл байгаа. Үүргийн харилцаа гэж байгаа. Энэ үүрэг нь юугаар тогтоогдоод байгаа юм бэ гэхээр үлдэгдэл 75 сая төгрөг төлөхөөр хариуцагчид үүрэг хүлээлгээд байгаа байхгүй юу. За дараагийн нэг зүйл нь юу вэ? гэхээр Иргэний хуулийн 222 байна шүү дээ. Иргэний хуулийн 222 дээр юу зохицуулсан бэ гэхээр үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлнэ. Энэ худалдах, худалдан авах гэрээний харилцаан дээр Т.С үүрэг хүлээгээд байна 5 сард үлдэгдэл төлбөрөө төлөх үүргийг л хүлээж байгаа юм. Тэгэхээр энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байнагэв.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.04.18-ны өдрийн 0276 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, 2022.04.18-ны өдрийн Т.С-с Т.Т-д олгосон итгэмжлэл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхний лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, ************, ***********, **********дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.02.22-ны өдрийн ************ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн ************** дугаартай захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, 2023.08.16-ны өдрийн ************** дугаартай Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.07-ны өдрийн ************ дугаартай тогтоол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг даргын тамгын газраас Г.М, Х.О, М.У нарын ************** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий Баянзүрх дүүрэг 13-р хороо, 4-р гудамж, *** тоот газарт Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ-г байгуулсан эсэх тодорхойлолтыг цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Үндсэн шаардлагын тухайд:
А. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Нэхэмжлэгч Г.М, Х.О, М.У нар нь нэгж талбарын ************ дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн *********** дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж *** тоот хаягт байрлах 161.0 м.кв талбай бүхий өмчлөх эртэй газрыг иргэн Т.С-н хүсэлтээр 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Улмаар нийт 75,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 2022 оны 5 дутаар сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч дээрх хугацаанаас хойш удаа дараа Т.С-с үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан боловч удахгүй санхүүжилт орж ирнэ, удахгүй төлж барагдуулна гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу төлөх ёстой байсан 75,000,000 төгрөг, мөн гэрээний 3.5-д заасны дагуу алданги 0,3 хувь /75,000,000*0,5%-1 хоног-225,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 602 хоног*225,000=135,450,000 төгрөг/-иар тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж хуульчилсан байх тул 75,000,000 төгрөг, түүний 50 хувь болох 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөгийг хариуцагч Т.С-с гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.
Б.Хариуцагч Т.С нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагчийн зүгээс бол нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч ч гэсэн өөрөө хэлээд байна. Т.С нь энэ маргаан бүхий *** тоот газрын яг урд 3 газрыг бол худалдаж авсан. Гэтэл яг ямар асуудал үүсээд байгаа юм бэ гэхээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 сарын 24-ний өдрийн гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр 410-т захирамжаар газрын эзэн Баянзүрх гэдэг нөхөрлөл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Мөн түүний дараа Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 сарын 31-ний өдөр 459 буюу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай ***-ийн захирамж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, яг ямар асуудал үүсээд байгаа юм гэхээр *** захирамжаар газрын эзэн Баянзүрхийн нөхөрлөлийн энэ төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас шалтгаалаад энэ Т.С нь барилгаа барьж болох боломжгүй ийм нөхцөл үүсээд байгаа юм.Тэгэхээр З хэсэгчилсэн талбайд энийг бол ногоон байгууламжаар бол төлөвлөчихсөн байдаг л даа. Тэгэхээр бид нарын хувьд ямар ч барилга барих боломжгүй, ийм эрхийн зөрчилтэй биет байдлын доголдолтой ийм эд хөрөнгө гэж бол үзэж байгаа юм. Тэгэхээр бол нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн өгөх боломжгүй, мөн сөрөг шаардлага гаргаж байгаа гэв.
В. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид буюу хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд 2022 оны 04 сарын 18 ний өдөр 0276 дугаартай Худалдах худалдан авах гэрээ байгуулж, Г.М, Х.О, М.У нар нь нэгж талбарын ***********дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн ************ дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж *** тоот хаягт байрлах 1610 м.кв талбай бүхий өмчлөх эртэй газрыг иргэн Т.С-н өмчлөлд шилжүүлэхээр, Т.С нь газрын үнэд 150,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Улмаар хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 21-нд 55,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг Х.О-н Х банкны ***********тоот дансаар төлсөн ба үлдэгдэл 75,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцжээ. Тодруулбал талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 т Урьдчилгаа 75,000,000 төгрөгийг 2022-04-18 ний өдөр дансаар Х.О-н ********* тоот дансанд шилжүүлнэ. Үлдэх төлбөр тооцоог 2022-05-18 ний дотор төлж дуусгана, 3.3 т .. гэрээг төлбөр бүрэн төлж дууссанаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон байна.
Талуудын хэн аль нь тухайн газрыг Т.С нь барилга барих зорилгоор худалдан авсантай маргаагүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, хариуцагчийн тайлбар, ************, ************, ************** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022-02-22-ны өдрийн ************* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар зэргээр тогтоогдоно.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай ******** дүгээр захирамж гарч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр, ****** багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9,4 га 3 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг Газрын эзэн Баянзүрх ЗБН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилжээ. Мөн Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Тэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай *********** дүгээр захирамж гарч, улмаар Т.С нь өөрийн архитектур төлөвлөлтийн даалгавартай газар дээрээ барилгын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн *********** дугаартай захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, 2023.08.16-ны өдрийн ************ дугаартай Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.07-ны өдрийн ************ дугаартай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдоно.
Г. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн үлдэгдлийг, анзын хамт шаарддаг бол хариуцагч нь ямар ч барилга барих боломжгүй учраас эрхийн зөрчилтэй биет байдлын доголдолтой хөрөнгө гэдэг үндэслэлээр татгалздаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчид өөрийн гаргасан шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хуулиар хүлээдэг.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба хариуцагч нь нэг бол эд хөрөнгийн доголдолтой эсхүл гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна
Тодруулбал үндсэн шаардлагыг татгалзахдаа гэрээний зүйл болох газрыг биет байдлын доголдолтой байсан эсэх талаар талууд маргаж байна. Худалдан авсан газарт хариуцагч барилга, байгууламж барих боломжгүй болох нь газрыг биет байдлын доголдолтой эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илэрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасаг шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илэрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэжээ.
Гэтэл хариуцагч нь худалдсан эд хөрөнгө доголдолтойн улмаас гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардаагүй атлаа энэ үндэслэлээр татгалзах нь үндэслэлгүй юм.
Иймд худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас үлдэгдэл 75,000,000 төгрөгийг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 т алдангийн талаар харилцан тохиролцсон байх тул алдангид 75,000,000 төгрөгийн 50 хувь болох 37,500,000 төгрөг, нийт 112,500,000 төгрөгийг хариуцагч Т.С-с гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.
3.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
А. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон: Талуудын хооронд байгуулсан 2022 оны 4 сарын 18-ны өдрийн 0276 дугаартай гэрээндээ 6.1-д энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж байгаа юм. Энэ нь Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу бол хууль зөрчиж хийсэн хэлцэл бол байна. Учир нь Иргэний хуулийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасны дагуу бол улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Ийм бол процесс харагдаж байгаа. Иймд гэрээний дагуу буюу энэ одоо хүчин төгөлдөр гэрээ бол гэж үзэхгүй байгаа. Ийм учраас 2022 оны 4 сарын 18-ны өдрийн *******дугаартай худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээгээр шилжүүлсэн 75 сая төгрөгийг бол буцаан гаргуулж өгнө үү гэв.
Б.Хариуцагч дараах байдлаар шаардлагыг эс хүлээн зөвшөөрдөг. Үүнд: Иргэний хуулийн 186 дугаар зүйл байгаа. Үүргийн харилцаа гэж байгаа. Энэ үүрэг нь юугаар тогтоогдоод байгаа юм бэ гэхээр үлдэгдэл 75 сая төгрөг төлөхөөр хариуцагчид үүрэг хүлээлгээд байгаа юм. За дараагийн нэг зүйл нь юу вэ? гэхээр Иргэний хуулийн 222 байна шүү дээ. Энэ худалдах, худалдан авах гэрээний харилцаан дээр Т.С үүрэг хүлээгээд байна 5 сард үлдэгдэл төлбөрөө төлөх үүргийг л хүлээж байгаа юм. Тэгэхээр энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.
В. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 т Урьдчилгаа 75,000,000 төгрөгийг 2022-04-18 ний өдөр дансаар Х.О-н *********** тоот дансанд шилжүүлнэ. Үлдэх төлбөр тооцоог 2022-05-18 ний дотор төлж дуусгана, 3.3 т гэрээг төлбөр бүрэн төлж дууссанаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон байна.
Г. Хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээр хууль зөрчсөн хэлцэл гэж тайлбарлан , сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Гэвч зохигч тохиролцохдоо төлбөрийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээндээ тусгасныг шүүх анхаарах учиртай буюу үүргийн болон өмчийн хэлцлийг ялгаж зааглах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 т заасан хуулийн хэм хэмжээ нь өмчийн хэлцэлд тавигддаг ба үүргийн хэлцэлд тавьж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй. Гэрээний үнийг хэсэгчлэн төлөхтэй холбоотой газрын өмчлөх эрхийн бүртгэлийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлээгүй атал энэ маргаанд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 т заасан хуулийн хэм хэмжээг үндэслэн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 720,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,440,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Т.С-с 112,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.М, Х.О, М.У нарт олгож, 2022 оны 04 сарын 18 ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 75,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 720,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,440,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ