| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/01085/И |
| Дугаар | 102/ШШ2024/03867 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/03867
| 2024 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/03867 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч АХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 430,000,000 төгрөгийн 215,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 983,900,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 215,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг хариуцагчийн арилжааны банк дахь битүүмжлэгдсэн данс нээгдсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор 53,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 62,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,309,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,235,450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ