Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04235

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04235

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 47,475 төгрөг, хариуцагчаас 47,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             А.ЗҮМБЭРЭЛ