Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0681

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн

 шаардлагаасаа татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Ц.А***ын нэхэмжлэлтэй, ***, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасныг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А*** нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Цагдаагийн бэлтгэл хурандаа ***хүүгийн *** би Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар ажилласан жилийг нэмж тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл хангагдсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.А*** нь ***, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан *** * тасгийн даргаар 5 жил 8 сар, *** дүүргийн ***-гийн даргаар дэд даргаар 3 жил 5 сар 16 хоног, ***т хяналт шалгалт, аюулгүй, байдал ёс журмын хэлтсийн даргаар 1 жил 9 сар 13 хоног, нийт 10 жил 11 сарын ажилласан хугацааг Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-д зааснаар цэргийн байнгын тэтгэвэр тогтоох хугацаанд нэмж тооцохыг ***, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.

   Иймд нэхэмжлэгч Ц.А*** *** * тасгийн даргаар 5 жил 8 сар, *** дүүргийн ***-гийн даргаар дэд даргаар 3 жил 5 сар 16 хоног, ***т хяналт шалгалт, аюулгүй, байдал ёс журмын хэлтсийн даргаар 1 жил 9 сар 13 хоног, нийт 10 жил 11 сарын ажилласан хугацааг Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-д зааснаар цэргийн байнгын тэтгэвэр тогтоох хугацаанд нэмж тооцохыг ***, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А*** нь ***, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан *** * тасгийн даргаар 5 жил 8 сар, *** дүүргийн ***-гийн даргаар дэд даргаар 3 жил 5 сар 16 хоног, ***т хяналт шалгалт, аюулгүй, байдал ёс журмын хэлтсийн даргаар 1 жил 9 сар 13 хоног, нийт 10 жил 11 сарын ажилласан хугацааг Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-д зааснаар цэргийн байнгын тэтгэвэр тогтоох хугацаанд нэмж тооцохыг ***, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                    Б.АДЪЯАСҮРЭН