Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04270

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04270

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Ү нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,508,707.79 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор  1,008,707.79 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,089.33 төгрөгөөс 51,544 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 51,544 төгрөг, хариуцагчаас 51,544 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             А.ЗҮМБЭРЭЛ