Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 512

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч С.Оюунжаргал

шүүгдэгч С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, хувиараа

барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт

оршин суух хаягтай, улсаас авсан

гавьяа шагналгүй,

урьд 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 12

дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн

216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар

тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

С т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан

журмаар шийдвэрлүүлэх прокурорын саналтай ирүүлсэн эрүүгийн 1 хавтаст хэргийг

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С  2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төмөр замын баруун хойд уулзварт

Ө.Батаагийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 22-36 УБӨ улсын дугаартай тээврийн

хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд

нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын

хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган

хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн

зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид

зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Мангалсүрэнг мөргөж,

эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн

судлав. Үүнд:

Шүүгдэгч С  шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 9 дүгээр сарын 28-нд

машинтайгаа явж байхдаа явган хүний гарцаар гарч байсан Мангалсүрэн гэх хүнийг

шүргэж унагасан. Би Мангалсүрэн ахыг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг дагуулж

явсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд нарийн шилбэний яс хугарсан байна гэж хэлсэн. Би

том хүүтэй нь явж хэргийн газар очиж хэмжилт хийлгэсэн. Би хохирогчийн эмчилгээний

зардалд 532.900 төгрөг өгсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч П.Мангалсүрэн мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны 16

цагийн орчим хотын гаалийн газарт байрлах банк орж байрны мөнгөө өгчихөөд гэр

рүүгээ харихаар Хотын гаалийн газрын хойд талын замаар ертөнцийн зүгээр урдаас

хойш зүг рүү явган хүний гэрэл дохиотой гарцаар зам хөндлөн гараад замын хашлага

дөхөж явтал машин ирж мөргөхөд би газар унасан, машины гуперт миний баруун хөл

цохигдож тахилзуур ясны хугарал гэмтэл авсан...явган хүний гэрэл дохио ногоон асахад

нь би хөдөлгөөнд оролцоод замын төгсгөлд очоод замын хашлага дээр зүүн талын

хөлөө тавих тэр л үед машин ирж мөргөсөн. Гомдолтой байна...жолооч надад 350.000

төгрөг өгсөн, өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Оргил сувилалд сэргээн засах

эмчилгээ хийлгэх ёстой. Тэр мөнгийг л гаргуулах болно. /хх-ийн 10-16/ гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч Ө.Батаа мөрдөн байцаалтанд: Тоёота Приус 22-36 УБӨ улсын

дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийнх. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

ээжийн дүүгийн нөхөр С  ах миний машиныг гуйж унаад ах Мягмардоржтой хамт

гадуур ажил хөөцөлдөхөөр унаж яваад осол гаргасан байсан. Миний машинд гэмтэл

учраагүй. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мягмардорж мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 16

цагийн орчим би эхнэрийн дүүгийн нөхөр С ын хамт Нарантуул захаас Барс зах

руу очсон. Барс зах дээр явж байтал цэргийн найз Оогийтой таарч С ын машинд

суугаад хороолол орохоор вокзалын арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг

тийш эргэх үйлдэл хийх үедээ зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөсөн

байсан...Ослын дараа би машинаас бууж мөргүүлсэн явган зорчигчтой уулзахад уг

хүний өмдний баруун шуун дээр шороо болчихсон байсан. Таны бие зүгээ рүү гэхэд

зүгээр байна намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд машинд оруулж суулгаад гэр

рүү нь явах гэтэл хөл өвдөөд байна гэж хэлэхэд нь С  бид нар шууд гэмтлийн

эмнэлэг рүү явсан. /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

Яллагдагчаар С ын мөрдөн байцаалтанд: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны

өдөр 16 цагийн үед би хадам дүү Ө.Батаагийн эзэмшлийн 22-36 УБӨ улсын дугаартай

автомашиныг жолоодон...вокзалын баруун хойд талын уулзвараар баруун гар тийш

эргэх үйлдэл хийх үедээ ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү явган хүний гарцаар зам

гарч явсан хохирогч Мангалсүрэнгийн баруун талын хөл рүү машиныхаа баруун урд

талын крыло хэсгээр мөргөхөд хохирогч Мангалсүрэн бөгсөөрөө замын хашлага дээр

унасан...хохирогч Мангалсүрэнд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. /хх-ийн 56/ гэх

мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12399 дугаартай: Мангалсүрэнгийн

биед зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу

мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын

2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр

зэрэг болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй /хх-ийн 32/

гэх дүгнэлт

Замын цагдаагийн алба шинжээчийн 516 дугаартай: Тоёота приус 22-36 УБӨ

улсын дугаартай автомашины жолооч С  нь Монгол Улсын Замын

хөдөлгөөний дүрмийн 13.2, зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний

гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай

тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж

өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Мангалсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар

нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 35/ гэх дүгнэлт,

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн: Тоёота Приус

маркийн 22-36 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн

байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд буфер

зүүн урд хэсгээрээ зурагдаж хонхойсон байна. Урд буфер зүүн урд хэсгээрээ зурагдаж

хонхойсон эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. 22-36 УБӨ улсын

дугаартай тээврийн хэрэгсэл нь тоормосны механизм нь энгийн шингэн дамжуулгатай

АВS системтэй. Тоормосны систем хэвийн ажиллагаатай стандартын шаардлага

хангаж байна. /хх-ийн 41-42/ гэх дүгнэлт,

Шүүгдэгч С ын хувийн байдалтай холбоотой түүний иргэний үнэмлэхийн

лавлагаа /хх-ийн 64/, жолоочийн лавлагаа /хх-ийн 65/, төрсний гэрчилгээний хуулбар

/хх-ийн 66/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 68/, ял шалгах хуудас /хх-ийн 69/,

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаартай

шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С  2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төмөр замын баруун хойд уулзварт

Ө.Батаагийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 22-36 УБӨ улсын дугаартай тээврийн

хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд

нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын

хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган

хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн

зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид

зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Мангалсүрэнг мөргөж,

эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй

хэлбэрээр үйлдсэн болох нь:

хохирогч П.Мангалсүрэнгийн”...машины буферт миний баруун хөл цохигдож

тахилзуур ясны хугарал гэмтэл авсан...” /хх-ийн 10-16/ гэх мэдүүлэг, иргэний хариуцагч

Ө.Батаагийн”...С  ах миний машиныг гуйж унаад ах Мягмардоржтой хамт гадуур

ажил хөөцөлдөхөөр унаж яваад осол гаргасан байсан...”/хх-ийн 25/ гэх мэдүүлэг, гэрч

Б.Мягмардоржийн”...хороолол орохоор вокзалын арын замаар ертөнцийн зүгээр

зүүнээс баруун зүг тийш эргэх үйлдэл хийх үедээ зам хөндлөн гарч явсан явган

зорчигчийг мөргөсөн байсан...” /хх-ийн 28/ гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний

үндэсний хүрээлэнгийн 12399 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/, Замын цагдаагийн алба

шинжээчийн 516 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/, Сонгинохайрхан техникийн хяналтын

үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/ болон хэрэгт авагдсан бусад нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд

нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл

мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож

эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд

заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд

ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг

хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг

дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн

хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж баримтыг

ирүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль

зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна.

Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү,

хохирогчоос гаргаж өгсөн учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй

гэсэн хүсэлт” хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж

зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн

мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000

нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг С т

танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн

хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй

байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5

дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх

үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж

үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ыг хөдөлгөөний аюулгүй

байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний

актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт

хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар С ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000

/таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлөхөөр

тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх

биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. С  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй

болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль

ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж

заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

шүүгдэгч С т урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ