Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0437

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Орхон, нэхэмжлэгч Б.О***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М***, гуравдагч этгээд Б.Б*** нарыг оролцуулан Б.О***гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тэр газрыг авахгүй. Би өөрийнхөө газар л байна. Маргаан бүхий газраас гадна *** байгаа газар дээр хамтран эзэмшигчээр орж болно. ***т хамтран эзэмшигчээр орох юм бол эвлэрч болж байна. ” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ үлдсэн газрыг хамтран эзэмших талаар нэхэмжлэгч гуравдагч этгээд нар нотариатын байгууллагаар батлуулсан хамтран эзэмших хэлцэл хийсэн байсан. Б.О*** өөрөө барьсан явж байсан. Манай байгууллагад албан ёсоор өгөөгүй байгаа. Хэрвээ шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч тэр хамтран эзэмших бичгийг манай байгууллагад албан ёсоор өгвөл бид шийдвэрлэхээс өөр аргагүй болно. Энэ тохиолдолд дахиад л асуудал үүснэ.” гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэр газрын нөхөн төлбөрт 23 сая төгрөг авсан тэр мөнгөөр *** газар худалдаж аваад байшин бариад нэхэмжлэгчид өгье гэсэн боловч аваагүй.” гэв.

Нэхэмжлэгч Б.О***, гуравдагч этгээд Б.Б*** нар шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ:

“Б.О***, Б.Б*** бид нар *** тоот хаягт орших *** мкв газрын хамтран эзэмшигч болохоор харилцан тохиролцов. Дээрх байдлаар газрын маргааныг дуусгавар болгож байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.О*** нь Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжийн Б.Б***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.О*** нь гуравдагч этгээд Б.Б***тай эвлэрч, нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

              Иймд нэхэмжлэгч Б.О*** нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжийн Б.Б***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О***гийн Сүхбаатар дүүргийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.АДЪЯАСҮРЭН