Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 518

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн

суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,

эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт

оршин суух

хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Б т холбогдох хэрэгт ялын санал үйлдэж хэргийг

хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705010640208

дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан

хэлэлцэв.

2

Шүүгдэгч Б  нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд

шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жон Бээс авто

сургуулийн гадна Г.Буяннэмэхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг

шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт “ Хэрэг гарсан өдөр миний таньдаг

хүний хурим болоод “Ривер саунд” клубд архи ууж байгаад 05 цагийн үед дүү

Буяннэмэх намайг гэрт хүргэж өгөх гэж ирсэн. Буяннэмэх намайг төмөр замын

“Богд ар” хорооллын гадна очоод “Ахаа сэрээрэй” гэхэд нь би утсаараа цохисон

байсан. Би гэм буруутай үйлдэл хийсэн дээ гэмшиж байна. Хохирогчийг гэмтээсэн

дээ харамсаж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Буяннэмэх мөрдөн байцаалтад: 2017 оны 10 дугаар сарын 8-нд

шилжих шөнө 00 цагийн орчимд Ривэр саунд бааранд хамт ажиллаж байсан

Б  гаднаас халамцуу орж ирсэн. Бааранд архи уугаад л сууж байсан. 3 цаг

өнгөрч байхад эхнэр нь мөн согтуу орж ирсэн. Баар хааж 5 цаг өнгөрөхөд би

Б ыг дүү нь гэрт нь хүргээд өгье гээд эхнэрийнх нь хамт аваад баарнаас би

өөрийн машиндаа суулгаад гэр рүү нь төмөр зам руу явсан. Төмөр замд Богд арын

орчимд очоод Б аас танай гэр яг хаана вэ гэтэл зогс гэсэн. Надаас

өөрийнхөө гар утсыг аваад барьж байсан утсаараа миний уруул руу 1 удаа

цохисон. Дахиад дараа нь хэд хэдэн удаа барьж байсан утсаараа миний нүд,

хамар руу цохисон. Би машинаасаа буусан Б  ч мөн бууж ирсэн. Би буугаад

та яаж байгаа юм бэ гэтэл чи нааш ир гээд байхаар нь би цааш зугатааж такси

зогсоогоод утас гуйж найзтайгаа ярьчихаад буцаад иртэл машин онгорхой

Б  эхнэрээ аваад явсан байсан. Бид хоёрын хооронд ямар ч хэрүүл маргаан

болоогүй...миний уруул болон уруул нүд рүү утсаараа цохисон. Нүднээс цус

гараад байна. /хх-ийн 10/ гэсэн мэдүүлэг

Гэрч Г.Ариунзаяа мөрдөн байцаалтад: 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

манай нөхөр Б ын ажлын залуугийн хурим болсон. Тэгээд би өөрийн 10

жилийнхэнтэйгээ уулзаж тараад өөрийн нөхөртэйгээ Ривэр саунд бааранд байж

байтал тэндээс гарахдаа хамт ажилладаг Буяннэмэх гэх залуугаар үүрээр 05 цаг

болж байхад гэр рүүгээр хүргүүлсэн юм. Би нилээд их архи уучихсан байсан

учраас согтсон, машинд ороод унтчихсан байсан. Тэгтэл манай нөхөр намайг бос

3

гэртээ ирчихлээ гээд байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэр рүүгээ орсон. Маргааш

өглөө нь унтаж байтал 8 цагийн үед Найраа гэх хүнээс Буянаа руу залга яаралтай

гэсэн мессеж ирсэн байхаар нь эргээд Найраа ах руу залгатал танай нөхөр

Буяннэмэхийг цохисон гэнээ гэхээр нь Буяннэмэх рүү залгатал танай нөхөр намайг

өглөө машинаас буухдаа цохисон гэхээр нь уулзъя гээд 3 дугаар эмнэлэг дээр

яваад очтол эхнэртэйгээ байсан. Тэгээд нүүрийг нь хартал баруун талын нүдний

зовхи нь шалбарсан байсан. /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг

 Яллагдагчаар Б ын мөрдөн байцаалтад: 2017 оны 10 дугаар сарын 7-

нд манай хуучин хамт ажиллаж байсан залуугийн хурим болоод би уригдсан юм.

Тэгээд бүгдээрээ тэнд наргиж цэнгэж байгаад би хамгийн сүүлд тек дээр зохион

байгуулагчтай архи ууж байснаа санаж байгаа. Тэгээд би түүнээс хойш юу

болсоныг санахгүй маргааш өглөө нь гэртээ сэртэл эхнэр танай зөөгч дүү

Буяннэмэх бид хоёрыг гэрт машинаараа хүргэж өгсөн юм шиг байна чи санаж

байна уу гэхээр нь санахгүй байна яасан гэтэл би өглөө 8 цагт эмнэлэг яваад

ирлээ чи Буяннэмэхийг хүргэж өгөхөд цохисон байна гэж хэлсэн. Тэгээд би тэр

өдөртөө Буяннэмэхтэй уулзаагүй, манай эхнэр Г.Ариунзаяа өөрт байсан 50.000

төгрөгөө Буяннэмэхэд эмчилгээний зардалд нэмэрлээд хэрэглэж бай гээд өгсөн

байсан. Тэгээд би маргааш нь Буяннэмэхтэй утсаар ярьтал эхнэр нь таныг бодоод

бид нар цагдаад өргөдөл өгсөнгүй та эмчилгээний зардал болох мөнгө өг гэхээр нь

би өөрт байсан 100.000 төгрөгөө дансаар шилжүүлж өгөөд хэд хоногоос нэмж

мөнгө олж өгье гэсэн...би болсон үйл явдлыг санахгүй байгаа. /хх-ийн 44/ гэсэн

мэдүүлэг

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12740 дугаартай:

Г.Буяннэмэхийн биед зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний зовхины цус хуралт,

зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, цус хуралт, зөөлөн эдийн

няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр

үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт

Шүүгдэгч Б ын хувийн байдалтай холбоотой гэрлэлт бүртгэлгүй тухай

лавлагаа /хх-ийн 46/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, иргэний

үнэмлэхийн лавлагааны /хх-ийн 48/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 49/,

ял шалгах хуудас /хх-ийн 53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж

үнэлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

4

Шүүгдэгч Б  согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол

дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жон бээс авто сургуулийн гадна Г.Буяннэмэхийг зодож

эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Буяннэмэхийн”...надаас өөрийнхөө гар утсыг аваад барьж байсан утсаараа миний

уруул руу 1 удаа цохисон. Дахиад дараа нь хэд хэдэн удаа барьж байсан утсаараа миний нүд,

хамар руу цохисон” /хх-ийн 10/ гэх мэдүүлэг, гэрч Г.Ариунзаяагийн “...Буяннэмэх рүү залгатал

танай нөхөр намайг өглөө машинаас буухдаа цохисон...тэгээд нүүрийг нь хартал баруун талын

нүдний зовхи нь шалбарсан байсан” /хх-ийн 18/ гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний

хүрээлэнгийн 12740 дугаартай”...Г.Буяннэмэхийн биед зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний

зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал, цус хуралт, зөөлөн эдийн

няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б  согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн

хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” бөгөөд түүний хохирогч Г.Буяннэмэхийн эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар

зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт

гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг

шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4

дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой

гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар

шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн

зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн

хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн

гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр

дагаврыг ойлгосон болох нь “шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна.

Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү,

хохирогчоос гаргаж өгсөн Б т ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх

зүйлгүй, хоорондоо эвлэрсэн тул хялбараар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт”

хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж

зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн

мэдүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

5

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

450.000 төгрөгөөр торгох саналыг Б т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд

прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр

зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх

үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын

хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч

цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2, 36.6,

36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ыг хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар Б ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн

төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх

биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг

хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Б  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд

мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус

дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө

гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж

заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг

дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол

6

Б т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ