Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0414

 

2020 оны 06 сарын 15 өдөр         Дугаар 128/ШШ2020/0414               Улаанбаатар хот

 

Гомдол гаргагч гомдлын шаардлагаасаа

    татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, “А******* ББСБ” ХК-ийн гомдолтой, Монголбанкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн Ахлах хянан шалгагч Б.О*******д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “А******* ББСБ” ХК тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “А******* ББСБ” ХК нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд Монголбанкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн Ахлах хянан шалгагч Б.Оюундарийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах” гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“А******* ББСБ” ХК-иас Монголбанкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн Ахлах хянан шалгагч Б.О*******д холбогдуулан гаргасан “Монголбанкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн Ахлах хянан шалгагч Б.Оюундарийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг тус шүүхэд гаргажээ.

Гомдол гаргагч “А******* ББСБ” ХК 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд А******* ББСБ” ХК нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд Монголбанкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн Ахлах хянан шалгагч Б.Оюундарийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах” гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд гомдол “А******* ББСБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.

Иймд А******* ББСБ” ХК-иас Монголбанкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн Ахлах хянан шалгагч Б.О*******д холбогдуулан гаргасан “Монголбанкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн Ахлах хянан шалгагч Б.Оюундарийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан гомдол гаргагч “А******* ББСБ” ХК нь “Монголбанкны төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн Ахлах хянан шалгагч Б.Оюундарийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 00******* дугаар Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ