Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/03431

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/03431

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б т холбогдох 504,480 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг 2024.07.29-ний өдөр 150,000 төгрөг, 2024.08.05-ны өдөр 150,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 204,480 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,784 төгрөгийн 7,892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 7,892 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 7,892 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА