| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00411/И |
| Дугаар | 130/ШШ2024/00474 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 130/ШШ2024/00474
| 2023 05 08 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ө аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух, Ж балта овогт Мны Кны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө аймгийн Б сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я
Хүсэлтийн шаардлага: Ө аймгийн Нэгдлийн дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Ө аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Сабитад 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б нь Ө аймгийн Нэгдлийн дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Өаймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн Б нь Ө аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг. Хүсэлт гаргагч 2024 оны 06 дугаар сарын сүүлд 60 нас хүрээд ердийн журмаар өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Хүсэлт гаргагчийн Ө аймгийн Нэгдлийн дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Ө аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Яагаад гэвэл тухайн үед хүсэлт гаргагчийн ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд аймгийн архиваас гарахгүй байгаа. Хүсэлтийнхээ шаардлагыг нотлох үүднээс хугацаат цэргийн алба хаасан баталгаа, аймгийн архиваас ирүүлсэн нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хүсэлт гаргагчийг томилсон болон чөлөөлсөн тухай ямар нэгэн эрхийн акт гараагүй байх тул шүүхэд хүсэлт гаргасан.
1.2. Иймд Б ны Ө аймгийн Нэгдлийн дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Ө аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ 113055 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 0826993 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1689 дугаартай лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 00000368 дугаартай лавлагаа, Я.Сд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Е.Сд олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4. Шүүхийн журмаар Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 512 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн Бны ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд аймгийн архиваас гарахгүй байгаа тул тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд Бны Ө аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Ө аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
7. Хүсэлт гаргагч Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Хүсэлт гаргагч Б нь Ө аймгийн Нэгдлийн дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Ө аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Ө аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 108 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “1.Барилгын нормчноор цэргээс ирсэн Б нарыг 8 дугаар сарын 13-аас түр томилон ажиллуулсугай ...” гэж бичигдсэн байдал,
8.2. Ө аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаартай “Оройн сургууль төгсөгчдөд амралт олгох тухай” тушаалд “Тус үйлдвэрийн ажилчин К, М нар нь оройн 10 дугаар анги төгсөх улсын шалгалт өгөх тул 5 дугаар сарын 26-аас 6 дугаар сарын 26 хүртэл үүрэгт ажлаас нь түр чөлөөлсүгэй” гэж бичигдсэн байдал,
8.3. Ө аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 129 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “... М.Кг 2/VIII өдрөөс засварчнаар тус тус түр томилсугай” гэж бичигдсэн байдал,
8.4. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1986 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн 113055 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахад хөдөлмөрийн дэвтэр эзшигчийн овог: М нэр:К, төрсөн он 1964.06.03 гэж бичигдсэн байх ба дотор талын бичилтүүдийг үзэхэд 8-9 дүгээр хуудаст “1985.08.26 Ө аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгад нормчноор авч ажиллуулав. Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 108 тоот тушаалаар” гэж, 12-13 дугаар хуудаст “1989.08.02 Авто засварчнаар авч ажиллуулав. ТУ газрын даргын 1989.08.04-ний өдрийн 129 дугаартай тушаал” гэж бичигдсэн бичилт нь дээрх хавтаст хэрэгт авагдсан тушаалтай тохирч байгаа байдал,
8.5. Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаартай “Хүсэлт гаргагч М.Кд холбогдох Ө аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 108 тоот, 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот, Тээврийг удирдах газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 129 тоот тушаал болон цалин хөлсний баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа болон Тээврийг удирдах газрын 1989 оны цалин хөлсний баримтад хүсэлт гаргагч Бны 1989 онд авсан цалин хөлсний талаарх бичилт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
9. Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 000003685 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-аар “хүсэлт гаргагч Б нь БНЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаартай тушаалаар Ө аймгаас 1982 оны 06 дугаар сарын 231-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдсан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдөр халагдсан” гэжээ.
10. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 0826993 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1689 дугаартай лавлагаа нь хүсэлт гаргагчийн ажилласан жилийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн Бнь Ө аймгийн Нэгдлийн дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Ө аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт Мны К нь Ө аймгийн Нэгдлийн дундын үйлдвэрт 1985 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, Ө аймгийн Тээврийг удирдах газарт 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Бны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б