Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00475

 

 

 

   2024             05            08     

                          130/ШШ2024/00475

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ө аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, С овогт С М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт С

 

Хүсэлтийн шаардлага: Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Кино үзвэрийн газарт 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал заалын зохион байгуулагч, зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч М нь Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Кино үзвэрийн газарт 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал заалын зохион байгуулагч, зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч М нь 1964 онд төрсөн ба одоо Ө аймагт амьдарч байгаа. Тэр 1980 онд Улаанбаатар хотоос зураач мэргэжлээр 4 жил суралцаж, 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төгссөн байдаг. Улмаар төгсөж ирээд, Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал зураачаар ажилласан. Тэгээд 1985 онд цэрэгт татагдаад 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Улмаар дахин өмнөх ажилдаа 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зураачаар ажилласан байдаг. Дараа нь Ө аймгийн Кино үзвэрийн газарт 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал заалны зохион байгуулагч, зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гаргахаар болж бичиг баримтаа бүрдүүлж байхад түүний тушаалууд архивт байхгүй гэх үүднээс шүүхэд хандахыг зөвлөсөн. Тийм учраас энэхүү жилүүдээ ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагыг нотлох үүднээс цэргийн алба хаасан үнэмлэх, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд, хурлын тэмдэглэл, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, дипломын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

1.2. Иймд С.М-ын Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Кино үзвэрийн газарт 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал заалын зохион байгуулагч, зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай тушаал, Ө аймгийн Кино үзвэрийн газрын захирлын 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тушаал, Ө аймгийн Кино үзвэрийн газрын 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын протокол, Ө аймгийн өсвөрийн зохион бүтээгчдийн дунд сургуулийн захирлын 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тушаал, 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай тушаал, 068148 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 267928 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 590 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Я.С-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс А.А-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4. Шүүхийн журмаар Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 515 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч М болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 дугаартай лавлагаа, аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Мнь одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж бичиг баримтаа бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад хандахад түүний тушаалууд архиваас гарахгүй байх тул түүнийг шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд С.М-н Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Кино үзвэрийн газарт 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал заалын зохион байгуулагч, зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар тус тус тогтоож өгнө үү гэв.

8. Хүсэлт гаргагч М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

9. Хүсэлт гаргагч М нь Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Кино үзвэрийн газарт 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал заалын зохион байгуулагч, зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар тус тус ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

9.1. Монголын Урчуудын эвлэлийн хорооны харьяа Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай тушаалд “Хугацаат цэргийн албаа амжилттай дуусгаж ирсэн Солтан овогтой Мухтарыг 7-р сарын 1-нээс мэргэжлийн зураачаар авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,

9.2. Ө аймгийн кино үзвэрийн газрын захирлын 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай “Ажилчин авах тухай” тушаалд “Кино зургийн реклам чимэглэлийг хийж сурталчлахад зураач бөгөөд заалын зохион байгуулагчаар 1991 оны 04 дүгээр сарын 25-наас эхлэн С.Мухтарыг авч ажиллуулав” гэж бичигдсэн байдал,

9.3. Ө аймгийн кино үзвэрийн газрын 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын протоколд “... шийдвэрлэсэн нь: Мг зураачаар авч ажиллуулан сарын цалинг сар бүр түр 600 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэв” гэж тус тус бичигдсэн байна.

9.4. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нээлгэсэн 068148 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг үзэхэд хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн овог: С, нэр: М, төрсөн он: 1964.07.20 гэж бичигдсэн байх ба эхний хуудаст хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэгтэй, хөдөлмөрийн дэвтэр олгосон ДУДС-ийн орлогч захирал гэж гарын үсэг зурж тамга дарагдсан байх ба уг дэвтрийн 10-11 дүгээр хуудаст “06.1988.07.01 Цэргийн алба хаасан тул зураачаар ажиллуулав. Аймгийн Урчуудын Эвлэлийн салбарын эрхлэгчийн 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот тушаалаар гэж бичиж тамга дарсан, 07. 1989 Тахир дутуугийн группт гарсан тул үүрэгт ажлаас нь түр чөлөөлөв. УЭ-ийн салбарын эрхлэгчийн 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 тоот тушаалаар” гэж бичиж тамга дарсан бичилтүүд нь дээрх хавтаст хэрэгт авагдсан тушаалтай тохирч байна.

9.5. Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 515 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С.М-н Паспорт авах өргөдөл ХААТР-21 /А/ маягтад “9.эрхэлдэг ажил: зураач, 10.Ажилладаг байгууллага: Ургуудын салбар, 14.паспорт олгохыг хүссэн он, сар, өдөр: 1988.10.10” гэж, хүсэлт гаргагчийн 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүхэд М.Дын төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад “11.эцгийн нэр: С М, ажилладаг байгууллага: Кион үзвэрт” гэж тус тус бүртгэгдсэн байдал зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

10. Хүсэлт гаргагч С.М-н Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.1. Учир нь, Ө аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 191 дугаартай “Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбар 1984-1985 онуудын тушаалуудыг архивт шилжүүлээгүй болно” гэжээ.

10.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нээлгэсэн 068148 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахад 6-7 дугаар хуудаст “03. 1984.07.01 ДУД сургууль төгссөн тул зураачаар авч ажиллуулсугай. Аймгийн УЭ-ийн салбарын эрхлэгчийн 1984.07.01-ний өдрийн 26 тоот тушаалаар, 04. 1985.06.14 Цэргийн албанд татах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. Аймгийн УЭ-ийн салбарын эрхлэгчийн 1985.06.14-ний өдрийн 22 тоот тушаалаар” гэж бичигдсэн боловч энэхүү бичилтүүд нь бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. 

10.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал зураачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал зураачаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.4. Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч С.М-н Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоох боломжгүй гэж үзлээ. Учир нь 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс Нийгмийн Даатгалын тухай хууль мөрдөгдөж эхэлсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хүсэлт гаргагч С.М-н Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн 267928 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байдлыг үндэслэн тогтоох эрх хэмжээ нь Нийгмийн даатгалын хэлтсийн эрх хэмжээний асуудал болно.

11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.М-н Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Кино үзвэрийн газарт 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал заалын зохион байгуулагч, зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар тус тус ажилласан байдлыг тогтоож, Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С овогт С.М нь Ө аймгийн Урчуудын эвлэлийн салбарт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зураачаар, Ө аймгийн Кино үзвэрийн газарт 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал заалын зохион байгуулагч, зураачаар, Ө аймгийн Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зургийн цагийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б