Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 523

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Чулуунчимэг

шинжээч эмч Т.Амартүвшин,

шүүгдэгч М , түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

хэргийн шүүгдэгч:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн,

дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, 47 настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр

4 хүүхэд, зээ охин нарын хамт

оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас

авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

М ад холбогдох эрүүгийн 201726020661

дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М  нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр

хорооны нутаг дэвсгэрт байрлах Ган-Зам хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн

Ё.Чулуунготовын нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан Ё.Чулуунготов нь гавал

тархи, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барж хүний амь насыг

болгоомжгүй хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт: Манай эхнэр Ган-зам дэлгүүрийг

түрээслэн ажиллуулдаг бөгөөд тэр дэлгүүрийн орчим архичид их цуглардаг юм. 2017

оны 3 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн танил Мөнх-Эрдэнэ гэх дүүд нэг шил архи

өгөөд дэлгүүрийн хавь орчмыг зохицуулаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал

талийгаачийг хүрээд ирэхээр нь би түүнийг хүчтэйхэн түлхчихээд дэлгүүр рүүгээ ортол

гадаа хүн уначихлаа гэж хэлсэн. Би дэлгүүрээс гарч ирээд цагдаа болон түргэн

дуудсан. Би талийгаачийн ар гэрээс уучлалт хүсэж байна гэв.

Хохирогч Ё.Чулуунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: Би талийгаачийн төрсөн дүү

байгаа юм. Намайг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед ажил дээрээ

байж байхад талийгаачийн хүү Зоригт миний утас руу залгаад аав хүнд цохиулчихлаа

гэж хэлсэн. Удалгүй би гэмтлийн эмнэлэг дээр очиход гэмтлийн эмч бидэнд энэ хүн

тархиндаа хүнд гэмтэл авсан, тархиныхаа 4 газарт цус хуралттай тул хагалгаа хийх

боломжгүй гээд ах дүү нарыг нь иртэл хиймэл амьсгаатай байлгаж байна гэж хэлсэн.

Тэр өдрийнхөө орой 22 цаг 40 минутын үед талийгаач нас барсан. М ын талаас

талийгаачийн оршуулгын зардалд 5 сая төгрөг авсан. Талийгаачийн бага хүү Зориг

одоо 12 дугаар ангид сурдаг бөгөөд түүний сургалтын төлбөрт 15 сая төгрөг

М ын тал өгсөн. Энэ мөнгө бага хүү Зоригийн дансанд байгаа. Талийгаачийн

охин Цэцэгсайхан насанд хүрсэн 20 настай. Цэцэгсайхан намайг энэ хэрэгт

хохирогчоор тогтоогдохыг зөвшөөрсөн юм. Талийгаач “Шижир далай шим” ХХК-д

манаачаар ажиллаж байсан. Хохирогчийн зүгээс М ад гомдол саналгүй,

нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт: Талийгаачийн тархинд хүнд гэмтэл учирсан.

Гэмтлийн чиглэл нь урдаасаа учирсан. Уг гэмтэл нэг удаагийн цохилтоор үүсэх

боломжтой. Элэгний гэмтэл ямар байдлаар яаж унахаас хамаарч элэгний гэмтэл үүсэх

боломжтой. Жишээ нь дээшээ хараад унах үед элэгний гэмтэл үүсэх боломжгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг

талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ё.Чулуунчимэг мөрдөн байцаалтанд “Миний төрсөн ах Ёндон овогтой

Чулуунготовын хүү Зориг 2017 оны 3 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад

над руу утсаар яриад “Аав хүнд цохиулаад ам, хамраас нь цус гараад гэмтлийн

эмнэлэг рүү явж байна” гэсэн. Тэгээд би 21 цагийн үед эгч Ё.Чулуунцэцэгийн хамт

гэмтлийн эмнэлэгт очиход Чулуунготов ах сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж

байсан. Сэхээний эмч “Чулуунготовын биеийн байдал маш муу байна. Ямар ч

найдваргүй, тархины нэг талдаа маш их цус хуралттай, зүрх, тархи хоёрыг холбосон

гол судас нь хагарч бага тархины орчимд байрлалтай яс няцарсан, хагалгаа хийх ямар

ч боломжгүй тул ар гэрээс нь дуудах хүн байвал одоо бүгдийг дууд” гэсэн. Тэгээд ээж

Дулмаа болон бусад ах дүү нарыг дуудаж, миний төрсөн ах Чулуунготов 22 цаг 40

минутанд сэхээний тасагт ухаан орохгүй байсаар нас барсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-

35/

“М ыг талийгаачийн ар гэрт тусламж үзүүлэхийг шаардаж байна.

Мөрөөрөө алхаж явсан хүнийг дуудаж ирүүлж, цохиж унагаан амь насыг нь

хохироосонд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

Гэрч Г.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад“...2017 оны 3 дугаар сарын 18-нд “Ган

зам” дэлгүүрийн эзэн намайг дуудахаар нь очоод юм яриад зогсож байхад Чулуунготов

хажуугаар нуруугаа үүрчихсэн явж байсан. Дэлгүүрийн эзэн Чулуунготовыг гараараа

даллаж дуудахад тэрээр дэлгүүрийн үүдний шатан дээр гишгэсэнд үгийн зөрөөгүй

гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд Чулуунготов хойшоо саваад газар

цементэн зам дээр толгойгоороо унаад ам, хамарнаас нь цус гарсан. Хүүхэд нь гүйж

ирээд түргэн дуудаад аваад явсан. Дэлгүүрийн эзэн архи, согтууруулах ундааны зүйл

хэрэглэсэн халамцуу байсан. Харин талийгаач архи уусан эсэхийг мэдэхгүй. Би 2017

оны 3 дугаар сарын 18-нд талийгаачийнд хоноход талийгаачийн бие гэмтэл бэртэлгүй

зүгээр байсан. Маргааш нь дэлгүүрийн эзэн дуудахад зүгээр хэвийн явж байсан...”гэсэн

мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч Д.Энхтунгалаг мөрдөн байцаалтад”...Чулуунготовтой 2014 оноос танилцаж,

2015 оноос хамтран амьдрах болсон. 2017 оны 3 дугаар сарын 19-нд “Ган зам”

дэлгүүрийн замын урд талд тамхи эргүүлээд зогсож байсан чинь “Ган зам” дэлгүүрийн

урд хүмүүс бужигналдаад байхаар нь очоод харсан чинь талийгаач шатан дээр 2 хөл

нь дээшээ харсан, амнаас нь нөжирсөн цус гарч байсан. Би тэр хавьд явж байсан

хүний утсыг гуйж аваад түргэн дуудсан. Тэгээд талийгаач гэмтлийн эмнэлэг дээр очиж

эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаач нас барсан өдрийнхөө өмнө ямар нэг гэмтэл,

бэртэлгүй байсан. Талийгаач архи уух дуртай, жоохон уухаараа унтаад өгдөг, агсан

согтуу тавьдаггүй зан чанартай” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/

Насанд хүрээгүй гэрч Ч.Зориг мөрдөн байцаалтад: “2017 оны 3 дугаар сарын 19-

ны өдөр 17 цаг өнгөрч байхад Баянгол дүүрэгт байрлах “Ган зам” хүнсний дэлгүүрийн

ойролцоо аав Чулуунготовтой тааралдсан. Би “хүүхэдтэй уулзчихаад одоо харилаа, та

хариарай” гэж хэлээд бид хоёр салсан. Би автобусны буудлын наад талын эгнэсэн 2-3

ТҮЦ-ний хажууд утсаар яриад зогсож байтал “Ган зам” дэлгүүрийн үүдэнд дэлгүүрийн

эзэн гээд байгаа залуу тамхи татаад Мөнхүүш гэх залуутай хамт зогсож байснаа

дэлгүүрийн эзэн аавыг дуудсан бололтой аав дэлгүүрийн тийшээ дөхөж очоод

дэлгүүрийн үүдний шат руу гишгэхэд дэлгүүрийн эзэн залуу манай аавын нүүр орчим

нэг удаа цохиод авахаар нь би тийшээ гүйж очоод тэр залууг заамдаж аваад та яагаад

манай аавыг цохиж байгаа юм гэхэд өөрийгөө надаар цохиулчих гээд өдөөд байсан.

Аав маань “Ган зам” дэлгүүрийн гадаа тэр залууд цохиулаад хойшоо савж унаад ам

хамраас нь цус гараад том том нөж гараад цус нь тогтохгүй байсан ба тухайн үед аав

ухаангүй байдалтай ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн

42/

Гэрч Ш.Энхсайхан мөрдөн байцаалтад”...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 17

цагийн орчим “Ган зам” дэлгүүрийн ойролцоо Чулуунготовтой тааралдсан. Чулуунготов

надтай ойр зуурын хэдэн үг солиод одоо гэртээ харилаа, автобусны мөнгөгүй гэхээр нь

би 1500 төгрөг өгсөн. Тэгтэл Чулуунготов манай хүү тэнд байна, хүү рүүгээ очлоо гээд

салаад явсан. Би тэнд Шараа гэдэг хүнтэй таараад юм яриад зогсож байхад

Чулуунготов хүүтэйгээ уулзчихаад буцаад цаанаас ирж байсан. Тэр үед “Ган зам”

дэлгүүрийн үүдний довжоон дээр миний танил Мөнхүүш гэх хочтой залуу дэлгүүрийн

эзэнтэй юм яриад зогсож байсан. Гэтэл дэлгүүрийн худалдагч Чулуунготовыг дуудсан

бололтой Чулуунготов дэлгүүрийн шатаар алхаад очиход худалдагч залуу

Чулуунготовын өөдөөс цохиод авсан, Чулуунготов ч гар нь сарвас гээд хойшоо ар

дагзаараа шатны уруу түг гэж дуугараад хүчтэй унасан. Унасны дараа Чулуунготовын

эхнэр гүйгээд ирсэн, би ч гүйгээд очиход дээшээ хараад хэвтчихсэн, ам хамраас нь цус

гарчихсан байсан. Чулуунготов урьд өдөр нь архи уусан болоод тэр үү түүнээс бага

зэрэг архи үнэртэж байснаас биш согтуу байгаагүй, надтай жирийн яриад хөлөөрөө

хэвийн явж чадаж байсан. Худалдагч залуу тухайн үед архи уучихсан халамцуу байсан

уу, яасан үс нь өрвийчихсөн харагдсан. Талийгаач болон худалдагч залуугийн хооронд

маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/

Гэрч Ё.Чулуунцэцэг мөрдөн байцаалтад “2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 19

цаг өнгөрч байхад миний нагац дүү Зориг над руу утсаар яриад аав гэмтлийн эмнэлэгт

муу байна гэж хэл дуулгахаар нь би тухайн үед төрсөн дүү Чулуунготовыг гэмтчихсэн

юм байх гэж дотроо бодсон. Би төрсөн дүү Чулуунчимэгийн хамт гэмтлийн эмнэлэг рүү

очиход миний төрсөн дүү Чулуунготов ухаангүй хиймэл амьсгалын аппараттай

сэхээний тасагт хэвтэж байсан. Эмч нар бидэнтэй уулзаад “Танай дүү бусдад

цохиулахдаа шууд үхлийн цохилт авсан байна, тархийг зүрхтэй холбодог судас нь

хагараад их цус алдсан учир хагалгаа хийх боломжгүй, ямар ч найдваргүй, төрөл

төрөгсдийг нь уулзуул, энэ бол өөрөө унаж гэмтэх тохиолдол биш, гадны нөлөөгөөр

бусдад хүчтэй цохиулснаас болж ийм гэмтэл авсан байна, шалтгааныг нь тодруулах

хэрэгтэй шүү” гэж хэлсэн. Ээжийг гаднаас орж ирэхтэй зэрэгцээд Чулуунготов маань 22

цаг 45 минутанд нас барсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

Гэрч Д.Бямбацэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ“ Талийгаач Ё.Чулуунготов

бид хоёр нэг компанид ажилладаг. 2017 оны 3 дугаар сарын 18-19-нд манаагаа хийгээд

л гадуур явж байсан. Яг хаачсаныг мэдэхгүй. 2017 оны 3 дугаар сарын 18-нд

талийгаачийг согтуу байсан эсэхийг мэдэхгүй, согтуу байсан ч хэр барагтаа

мэдэгддэггүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/

Гэрч М.Чимэдтогтох мөрдөн байцаалтад “2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 18

цаг өнгөрч байхад манай гэрийн утас руу залгаад “Ээжээ та дэлгүүр дээр хурдан

хүрээд ир, аав хэрэг тарьчихлаа” гэхээр нь такси бариад 19 цагийн үед 8 нэрийн

дэлгүүр дээрээ ирсэн. Намайг очиход Халиун ганцаараа уйлчихсан байж байснаа

тайвшраад “аав тамхи татах гээд гарч яваад тэр дороо буцаж сандарч орж ирээд

түргэн дуудсан, дараа нь цагдаа дуудсан. Түргэн ирээд нөгөө хүнийг нь аваад явсан.

Аавыг цагдаа нар аваад явсан” гэж хэлсэн. Би тухайн үед нөхөртэйгөө уулзаагүй

болохоор миний нөхөр талийгаачийг яасныг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/

Гэрч М.Халиун мөрдөн байцаалтад“ 2017 оны 3 дугаар сарын 19-нд би өөрийн аав

М тай ээжийнхээ хариуцан ажиллуулдаг дэлгүүрт хамт ажилласан. 17 цагийн

орчим аав тамхи татахаар дэлгүүрээс түр гарсан. Тэгснээ удалгүй нэлээн

сандарчихсан орж ирээд аав утсаа асуухаар нь би цэнэглэж байсан утсыг нь авч өгсөн.

Тэгснээ түргэн хэд билээ, Баянгол дүүргийн цагдаа хэд билээ гэхээр би 102, 103 гэж

хэлсэн. Тэгээд аав цагдаа, түргэн дуудсан. Би тухайн үед ааваас юу болсон юм гэж

асуухад юм ярьж чадахгүй байсан ба сүүлд нь надад “аав нь хүн алчих шиг боллоо” гэж

хэлсэн. Би гайхаад дэлгүүрээс гарч харахад манай дэлгүүрийн үүдэнд шатны доор

цэнхэр жинсэн өмдтэй, сааралдуу өнгийн гадуур хувцастай 50 орчим насны эрэгтэй хүн

дээшээ харсан байдалтай газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн

51-52/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний

өдрийн 632 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт:

“Ё.Чулуунготовын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх

оношид дурьдагдсан (гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтэл: гавлын дагз, суурь ясны

зүүн ар хонхорын шугаман далд хугарал. Тархины няцралт, зөөлөн бүрхүүлийн доорх

цус харвалт. Баруун 9, 10-р хавирганы бурааны мултралт, элэгний няцралт, урагдсан

шарх. Тархи, уушигны хаван. Дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал. Хэвлийн

хөндий дэх цусан хураа. Зүүн уушигны ээдэмцэрт сүрьеэ. Элэгний өөхөн хувирал.

Цусан дахь 1,6% спиртийн агууламжийн илрэл) Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ё.Чулуунготов нь дээрх гавал тархи, хэвлийн

хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Ё.Чулуунготов нь нас барах үедээ дунд

зэргийн согтолттой байжээ. Ё.Чулуунготов нь АВО системээр АВ (II) бүлгийн цустай

байжээ. Ё.Чулуунготов нь зүүн уушигны ээдэмцэрт сүрьеэ, элэгний өөхөн хувирал

өвчтэй байсан байх ба эдгээр нь нас барахад нөлөөлөөгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн

55-56/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 867

дугаартай дүгнэлт: Урьд гаргасан 632 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Талийгаач Чулуунготовын цогцост гавал тархи, хэвлийн хавсарсан гэмтэл, гавлын

дагз, суурь ясны зүүн ар хонхорын шугаман хугарал, зүүн зулайн ар хэсгийн хатуу

хальсан дээрх баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун

тал бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, няцралт,

зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, элэгний няцарч урагдсан шарх, хэвлийн

хөндийн цусан хураа, баруун 9-10 дугаар хавирганы бурааны мултрал, толгой хуйхан

доорх зүүн зулай, дагзны зүүн урд хэсгийн цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал,

зүүн чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны зулгаралт гэмтэл учирчээ.

Эдгээр гэмтлээс гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг

тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар, хэвлийн битүү гэмтэл нь 3.1.12-д

зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад баруун 9.10 дугаар хавирганы бурааны мултрал,

толгой хуйхан доор зүүн зулай, дагзны зүүн урд хэсгийн цус хуралт, хуйхны зөөлөн

эдийн няцрал, зүүн чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн зулгаралт гэмтэл нь

2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гавал тархи,

хэвлийн хавсарсан гэмтэл нь хоёр дамжлага бүхий хоорондоо 31 см зайтай нийт 30 см

өндөр шатан дээрээс ар дагз, нуруу хэсгээрээ унасан үед үүссэн байхыг үгүйсгэхгүй.

Элгэнд учирсан гэмтлийн хэмжээнээс үзэхэд хэвлийн битүү гэмтэл нь гавал тархины

битүү гэмтэлтэй ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба яг хэдийд

үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач дээрх гэмтлүүдийг авснаас хойд

хэдий хэр хугацаанд амьд байхыг нарийвчлан тодорхойлох боломжгүй. Учир нь өвчин

эмгэг нь гэмтлийг эсэргүүцэх чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг. Талийгаач нь

гавал тархины битүү гэмтлийг авснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй.

Талийгаач нь баруун 9,10 дугаар хавирганы бурааны мултрал гэмтлийг авснаас хойш

үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний

няцарч урагдсан шарх гэмтлийг авснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх эсэх нь тухайн

хүний бие махбодийн онцлог өвчин эмгэг, гэмтлийг эсэргүүцэх чадвар, согтолтын

байдлаас хамаарч болно гэсэн дүгнэлт /хх-ийн 141-143/

Шинжээч М.Энхбаяр мөрдөн байцаалтад“Арагшаа савж унасан тохиолдолд

хэвлий хэсэгтээ хавсарч гэмтэл авах боломжгүй юм. Талийгаач нь согтолттой байсан

бөгөөд өөрт үүссэн гэмтэл болох элэгний няцралтай гэмтэл нь биед нөлөөлөх нь бага

байдаг. Эрүүл хүн шиг биеэ авч явах боломжтой байдаг. Элэгний няцрал авсан

тохиолдолд эдгэх нь эмчилгээнээс шалтгаална. Талийгаачийн хувьд 2 хүнд гэмтэл

хавсарсан учраас нас барсан байна. Зөвхөн гавал тархины гэмтэлтэй байсан

тохиолдолд талийгаач Ё.Чулуунготов нь нас барахгүй амьд үлдэх боломжтой байсныг

үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байгаа юм” гэсэн

мэдүүлэг /хх-ийн 59-60/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны

өдрийн 3019 тоот шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “А-632, Чулуунготов”

гэх цусанд 1,6 промилли спиртийн агууламж илрэв.” гэсэн дүгнэлт /хх-ийн 64/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний

өдрийн 3039 тоот шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн “Санжаа овогтой

М ын цус” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-

ийн 72/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 444 дугаартай“ М  нь одоо сэтгэцийн

ямар нэгэн эмгэггүй байна. М  нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг

ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. М  нь үнэн зөв мэдүүлэг өгөх

чадвартай байна. 3.М  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.”

гэсэн дүгнэлт /хх-ийн 75-77/

Яллагдагчаар М  мөрдөн байцаалтад” 2017 оны 3 дугаар сарын 19-ний

өдөр эхнэр Чимэдтогтохын түрээсээр хариуцан ажиллуулж байгаа Ган-Зам дэлгүүр рүү

очоод охин Халиуны хамт дэлгүүрээ хариуцаад байж байсан. Би 15-16 цагийн орчим

дэлгүүрээс түр гарч тамхи татчихаад буцаад орох гэж байтал үл таних эрэгтэй миний

араас ирээд надад ойртохоор нь би тэр хүнийг дэлгүүр рүүгээ оруулахгүй гээд эргэж

хараад зүүн гараараа түлхчихээд дэлгүүр рүүгээ орсон. Намайг дэлгүүртээ ороод байж

байтал хаалгаар нэг эмэгтэй хүн шагайгаад гадаа чинь хүн уначихсан байна гэж

хэлэхээр нь гарсан чинь нөгөө эрэгтэй манай дэлгүүрийн үүдэнд шатны тэнд баруун

талаараа хажуулдас хийгээд уначихсан байхаар нь ...103, 102 руу тус тус залгасан...

тэр хүнийг дэлгүүр рүү оруулахгүй гэж бодоод түлхсэн, гэхдээ миний гарт тэгж айхтар

хүчтэй мэдэгдээгүй болохоор би тэр талийгаачийг цохисон гэж бодохгүй байна. /хх-ийн

93/ гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, гэрэл

зургийн үзүүлэлт /хх-ийн 10/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-15/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-28/, хэргийн газрын нөхөн үзлэг

хийсэн тэмдэглэл /хх-ийн 119/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /хх-

ийн 146-156/ болон

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 96/,

оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 97/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 98/,

хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 99-101/, гадаад паспортын хуулбар

/хх-ийн 177/ зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газраас М ыг 2017 оны 3 дугаар сарын 19-

ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ган-Зам хүнсний

дэлгүүрийн үүдэнд иргэн Ё.Чулуунготовын нүүрэн тус газарт нь гараараа цохиж

унагаан Ё.Чулуунготов нь гавал тархи, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас

барж хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах

дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэрч Г.Мөнх-

Эрдэнийн”... Чулуунготов хажуугаар нуруугаа үүрчихсэн явж байсан. Дэлгүүрийн эзэн

Чулуунготовыг гараараа даллаж дуудахад тэрээр дэлгүүрийн үүдний шатан дээр

гишгэсэнд үгийн зөрөөгүй гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд

Чулуунготов хойшоо саваад газар цементэн зам дээр толгойгоороо унаад ам,

хамарнаас нь цус гарсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

Талийгаач Чулуунготовын хүү насанд хүрээгүй гэрч Ч.Зоригийн “...дэлгүүрийн эзэн

залуу манай аавын нүүр орчим нэг удаа цохиод...аав маань “Ган зам” дэлгүүрийн

гадаа тэр залууд цохиулаад хойшоо савж унаад ам хамраас нь цус гараад том том нөж

гараад цус нь тогтохгүй байсан ба тухайн үед аав ухаангүй байдалтай ямар нэгэн

үйлдэл хийх чадваргүй байсан...” /хх-ийн 42/ тэдгээрийн мөрдөн байцаалтын явцад

өгсөн мэдүүлгүүдээр М  нь өөрийнх нь эхнэрийн түрээслэн ажиллуулдаг

дэлгүүрийн хажуугаар явж байсан Ё.Чулуунготовыг дуудаж түүнийг ирэхэд нь ямар нэг

шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж унагаснаас гэмтлийн эмнэлгийн

сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж Ё.Чулуунготов нас барсан баримт хэрэгт

авагджээ.

Шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч М ыг хүний амь нас

болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг

шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь М ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар

зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг

ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж

түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл

хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой

байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол

болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан шинжүүдийг агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл прокуророос М ад холбогдуулан зүйлчилж ирүүлсэн

хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх

баримтуудаас үзэхэд М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг

үйлдсэн гэх байдал нотлогдоогүй гэж дүгнэж энэ үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах

тогтоол гаргах нь зүйтэй байна.

Шүүхээс цагаатгах тогтоол гаргасантай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын

02-ны өдрийн 133 дугаартай М ад холбогдуулан яллагдагчаар татах тогтоолд

нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар

шийдвэрлэв. /хх-ийн 183-184/

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6, 36.9 дүгээр

зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ыг хүний амь насыг болгоомжгүйгээр

хохироох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар М ад холбогдуулан үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны

өдрийн 133 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан

тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай.

3. М  нь энэ хэрэгт 108 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт

прокурорт хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь

хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М ад авсан

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь

хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч

өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,

эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ