| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/04654/И |
| Дугаар | 183/ШШ2024/03430 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2024/03430
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2024/03428 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Хан-Уул дүүргийн н хэлтсийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох А.У нарыг эрэн сурвалжлуулах тухай хүлээн авч хянаад
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газартай харилцагч "Э ХХК " /РД:***** / ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т "Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна", Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө", 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэж заалтуудийг зөрчсөн байна. Үүний улмаас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 41,356,262.91 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай" зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Тус газар нь Э ХХК-н хаяг болох Хан-Уул дүүрэг, **-р хороо, 120 мянгат, ** байр ** тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт хариуцагч нь байдаггүй шалтгаанаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжыг хавсаргав. Иймд хариуцагч "Э" ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд А овогтой У /РД: *****/ нарыг эрэн сурвалжлуулах захирамж гаргаж өгнө үү, гэжээ.
Хүсэлт гаргагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024.01.16-ны өдрийн Б/05 тоот албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаал, 2024.01.24-ний өдрийн 72 тоот итгэмжлэл, 2024.02.01-ний өдрийн 183/ШЗ2024/03078 дугаартай шүүгчийн захирамж, 2024.06.10-ны өдрийн 183/ШЗ2024/13190 дугаартай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хан-Уул дүүргийн Н хэлтэс нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох А.У нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тус газар нь Э ХХК-н хаяг болох Хан-Уул дүүрэг, **-р хороо, 120 мянгат, ** байр ** тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт хариуцагч нь байдаггүй шалтгаанаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжыг хавсаргав. Иймд хариуцагч "Э" ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд А овогтой У /РД:******/ нарыг эрэн сурвалжлуулах захирамж гаргаж өгнө үү, гэжээ.
Хүсэлт гаргагч Хан-Уул дүүргийн Н газрын хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э ХХК болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд А.У нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Н газар нь Э ХХК-д холбогдуулан 62,034,394 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Э ХХК нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, 120 мянгат *** тоотод бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй болох нь,
А.У нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, 120 мянгат *** тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/03078 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Э ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох А.У ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э ХХК /РД:*****/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох А гийн У /РД:******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Э ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох А.У нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА