| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03249/И |
| Дугаар | 102/ШШ2024/04074 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/04074
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/04074 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г.А ХХК, Н.А нарт холбогдох 8,014,726 төгрөг 55 мөнгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигч эвлэрч, Нэхэмжлэгч Г.М нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн 264,353,750 төгрөгийн 27,353,750 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 237,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, 60,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэх 177,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,479,719 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Дэ голден акси ХХК, Н.Алтансүх нараас 1,342,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА