Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2020/0485

 

2020        07           28                                      128/ШШ2020/0485           

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Э*******ын дүгнэлттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, уул  уурхайн  хяналтын хэлтсийн  байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н*******д холбогдох зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль  орчин,  газар,  геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н*******д шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Г*******г 300  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хуулийн этгээдэд оногдуулах мөнгөн дүнгээр торгоогүй бөгөөд 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30000 / гучин мянга/ төгрөгийн шийтгэл оногдуулсан. Иргэн Ц.Г******* нь торгуулийн гүчин мянган төгрөгийг Төрийн сангийн  10******* дансанд төлж барагдуулсан болно.

Харин 01******* дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ оногдуулсн мөнгөн дүнг 300 нэгж буюу 300.000 төгрөг гэж бичиж алдаа гаргасан болно.

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Э*******ын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай Зөрчлийн  тухай хуулийн 12.3 зүйлийн 4.1 дэх хэсэгт .. гэж заасан байхад иргэн Ц.Г*******г 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хуулийн этгээдэд онодуулах  мөнгөн  дүнгээр торгосон байна гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Э******* Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н*******ын гаргасан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  01******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н*******аас 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай “... Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Э*******ын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Э*******ын дүгнэлттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н*******д холбогдох 01******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Э*******ын ... улсын байцаагчийн 0157205 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н*******д зөвшөөрснийг баталж, 128/2020/0536/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Баярдуламд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу хариуцагч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                                  С.ГАНБАТ